Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Зорчигч, тээвэрчдийн анхааралд!

Огноо:

,

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзал нь наймдугаар сарын 21-ний дотор Сонгинохайрхан дүүргийн, Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ний байр руу нүүхээр болсон байна.

Энэ нь барилгын ажил явагдаж байгаатай холбоотойгоор автобуудлын стандартын шаардлага болон аюулгүй байдал алдагдсан, хөндлөн тэнхлэгийн төв замын түгжрэл үүсгэ байгаа гол цэг болсон гэх мэт хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээлжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны тавдугаар сарын 18-нд болж, Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталж, Нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

  • Нөөцийн махны борлуулагдаагүй үлдэгдлийг 2026 оны тав, зургаадугаар сард зах зээлд нийлүүлэх,
  • Нөөцийн махыг нэг этгээдэд давтамжтай болон их хэмжээгээр худалдан борлуулсан тохиолдлуудыг яаралтай хянан шалгаж, дутагдсан хэмжээгээр нөхөн бүрдүүлж, зах зээлд нийлүүлэхийг бэлтгэн нийлүүлэгчид хариуцуулах,
  • Цахим төлбөрийн баримтгүй худалдаалсан нөөцийн махны хэмжээгээр тухайн аж ахуйн нэгжүүд орон нутгаас нөхөн бүрдүүлж, энэ сарын 25-ны дотор зах зээлд нийлүүлэх зэрэг ажлыг ажлыг зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

Хүнсний тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг дарга нар стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, хүн амыг хүнсээр хангах үүрэгтэй. 2027 оны нөөцийн махны тоо хэмжээг тогтоож, ирэх жил дахин ийм байдалд хүргэхгүйн тулд эртнээс бэлтгэл хангаж ажиллахыг шат шатны Засаг дарга нарт үүрэг болгов. 

Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны үлдэгдэл нэг мянга 400 тонн махны үнийн зөрүү, зах зээлд нэмэлтээр нийлүүлэх махны үнийн зөрүү болон холбогдох үйл ажиллагааны зардалд шаардагдах санхүүжилтийг батлагдсан төсөвтөө зохицуулалт хийж шийдвэрлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад, шаардлагатай санхүүжилтийг шуурхай олгохыг Сангийн сайд З.Мэндсайхан нарт тус тус үүрэг болголоо.

“Нөөцийн мах худалдаалах хугацааг 15 хоногоор сунгаж 2026 оны долдугаар сарын 1 болголоо. Мөн нөөцийн махыг анх гэрээнд тусгасан үнээр буюу 13-15 мянган төгрөгөөр борлуулна” гэж ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэллээ.

Мөн нөөцийн махыг бэлтгэх, хадгалах, түгээх, худалдан борлуулах зэрэг бүх үе шатанд цахим төлбөрийн баримт үйлдэх, стратегийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд худалдаалах боломжийг бүрдүүлж, зуучлагчаас хамааралтай худалдааны тогтолцоог халах чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж ажиллана.

Max, махан бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг, эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, энэ тав, зургадугаар сард зах зээлд нийлүүлэх махны хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой нийлүүлэлтийг хангах, үнийн огцом өсөлтөөс сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг зохион байгуулна. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ

Огноо:

,

Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ. Их, дээд сургуульд элсэх үндсэн шалгалтууд 6 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд явагдана.

Элсэлтийн ерөнхий шалгалт 6 дугаар сарын 25-ны өдөр Түүх, Англи хэлний шалгалтаар эхэлнэ.

6 дугаар сарын 26-ны өдөр

  • Хими  10:00-11:40 цагт
  • Газар зүй, 13:00-14:20 цагт
  • Нийгэм судлалын 16:30-17:50 цагт.

6 дугаар сарын  27-ны өдөр

  • Биологи, 10:00-11:20 цагт
  • Математик 14:00-15:30 цагт

6 дугаар сарын 28-ны  өдөр

  • Физик 10:00-11:40 цагт ,
  • Орос хэл, 13:00-14:20 цагт
  • Монгол хэл 16:00-17:20 цагт

Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад цаг баримтлахыг анхааруулж байна.  Шалгуулагчид шалгалтын байрандаа нэг цагийн өмнө ирсэн байх ёстой бөгөөд анги, танхимдаа шалгалт эхлэхээс 10 минутын өмнө орж, суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Мөн дурдсан хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгуулагчийг шалгалтад оруулахгүй  юм байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно

Огноо:

,

УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын байгууллага нь нийт 7.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 6.5 их наяд төгрөгийг тэтгэвэр, тэтгэмжийн зардалд зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна.
 
Энэхүү төлөвлөгөөний дагуу 2026 оны 05 дугаар сарын 01-ний байдлаар 523.8 мянган тэтгэвэр авагчид нийт 997.5 тэрбум төгрөгийн тэтгэврийг цаг хугацаанд нь олгожээ.
 
Нийгмийн даатгалын байгууллага нь 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын хэмжээнд Нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрэн төвлөрүүлж, сар бүрийн 1-ний өдөр өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, цэргийн тэтгэвэр зэрэг тэтгэврийн төрлийг цаг хугацаанд нь, бүрэн хэмжээнд олгох ажлыг тасралтгүй зохион байгуулж байна гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ12 цаг 41 минут

“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай...

Цаг үе12 цаг 44 минут

Боловсролын Ерөнхий газар Европын холбооны ЭРАЗМУС+ РИТИЧ төслийн тү...

Цаг үе12 цаг 55 минут

Сэргээгдэх эрчим хүч, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааны талаар...

Улстөр нийгэм12 цаг 58 минут

Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилг...

Цаг үе13 цаг 2 минут

2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв

Цаг үе13 цаг 16 минут

329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг ...

Цаг үе13 цаг 22 минут

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргий...

Шударга мэдээ13 цаг 29 минут

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталжээ

Цаг үе2026/05/18

Японы хөрөнгө оруулагчдыг урилаа

Цаг үе2026/05/18

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулг...

Санал болгох