Цаг үе
Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 21.0 хувиар өслөө
Худалдааны салбарын борлуулалтын орлого 2023 оны эхний хагас жилд 20.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.5 (21.0%) их наяд төгрөгөөр өслөө. Худалдааны салбарын борлуулалтын орлогын 23.1 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 76.9 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна.
Хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 2023 оны эхний хагас жилд 4.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 874.5(22.9%) тэрбум төгрөгөөр, хүнсний бус бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 15.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.6 (20.4%) их наяд төгрөгөөр тус тус өслөө.
Хүнсний бус бүтээгдэхүүний өсөлтөд моторт тээврийн хэрэгслийн сэлбэг, эд ангийн худалдаа 2.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (94.3%) их наяд төгрөгөөр, шатахууны бөөний худалдаа 2.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 697.8 (31.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Цаг үе
Нийт нутгийн 68 хувьд цастай байна

Цаг үе
Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна
Цагдаагийн байгууллагад өдөрт 15-30 залилах гэмт хэрэг бүртгэгдэж байна. Залилах гэмт хэрэгт өртөх томоохон шалтгаан нь иргэд өөрсдийн ашигладаг дансаа бусдад ашиглуулах, хувийн мэдээллээ өгснөөс үүдэлтэй. Тухайлбал,
- Энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Энхийг сахилуах ажиллагаанд явсан дүү маань шуудангаар доллар явууллаа, зардлаа төлөөрэй гэсний дагуу 16 сая 955 мянган төгрөг бусдын дансруу шилжүүлж, залилууллаа”;
- Энэ оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Миний хувийн мэдээллийг ашиглан зээлийн аппликейшнээс 17 сая төгрөгийн зээл авсан байна”;
- Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Баригдаж буй барилга руу 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж залилууллаа”;
- Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Зээл чөлөөлнө гэх зарын дагуу холбогдож, 35 сая төгрөг залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Залилах гэмт хэрэг нь иргэдийн хэрэгцээ шаардлага, сүсэг бишрэлийг далимдуулах, боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлж, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдүүлж, харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар үйлдэгддэг онцлогтой гэмт хэрэг юм.
Иргэд Та бүхэн залилах гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байх, өөрийн хэрэглэж буй цахим платформынхоо нууц үгийг тодорхой хугацаанд солих, хуурамч зар мэдээлэлд итгэж гүйлгээ хийхгүй байна уу.
Цаг үе
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг энэ сарын 25-аас хойш хэвлэж авах боломжтой
2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэл дуусаад энэ сарын 25-наас хойш eyesh.eec.mn сайтын "Шалгуулагчийн булан"- гаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хэвлэж авах боломжтой.
Өвлийн буюу тухайн жилийн хоёр дахь шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн, зургаадугаар сард зохион байгуулагдсан ЭШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой юм.

-
Улстөр нийгэм2024/08/05
Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” Үндэсний музейд з...
-
Урлаг спорт2021/01/08
Х.Мандахбаяр: Үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоороо дамжуулан Монголоо дэлхийд су...
-
Улстөр нийгэм2022/08/01
Элчин сайд Э.Сарантогос БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д Итгэмжлэх жуух бичгээ б...
-
Улстөр нийгэм2023/10/26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүн Мартин Шульций...
