Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Сэтгэцийн эрүүл мэндийг ярихгүйгээр эрүүл мэндийн тухай ярих боломжгүй

Огноо:

,

Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийг тохиолдуулан СЭМҮТ-өөс “Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт” уриатай олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 13-14-нд Хүүхдийн ордонд зохион байгууллаа.
Хуралд ЭМЯ, ДЭМБ, СЭМҮТ, Монголын сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэг, АШУҮИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхмийн эрдэмтэн судлаачид, эмч, мэргэжилтнүүдээс гадна төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг иргэдэд хэрхэн зөв оновчтой хүргэх болон тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа.



Олон улсын хуралд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг цахимаар мэндчилгээ дэвшүүлж амжилт хүссэн. Тэрбээр хэлсэн үгэндээ “Сэтгэцийн эрүүл мэндийг ярихгүйгээр эрүүл мэндийн тухай ярих боломжгүй юм. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн салбарт судалгаа шинжилгээний ажил, нотолгоонд тулгуурласан сэтгэц нийгмийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг улам эрчимжүүлэх, дэлхийн жишигт нийцүүлэн шинэ оношилгоо, эмчилгээний арга зүйг нэвтрүүлэх, хүн амд мэдээлэл, сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна” хэмээн онцолсон.



Хурлын үндсэн илтгэлийг  “Эрт илрүүлэг ба сэтгэцийн эрүүл мэнд” сэдвээр СЭМҮТ-ийн ерөнхий захирал В.Баярмаа, “Монгол Улсад амиа хорлох, төрх үйл судлагдаж буй өнөөгийн байдал” сэдвээр тус төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч З.Хишигсүрэн нар тавилаа.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн олон улсын эрдэм шинжилгээний хуралд  Дэлхийн сэтгэцийн эмгэг судлалын нийгэмлэгийн тэргүүн профессор Норман Сарториус, Австри улсын Вена хотын АУИС-ийн профессор Йоханнес Ванчата, БНСУ-ын Чунчоннам-догийн Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн профессор Lee Sang Eun нар “Жирэмсэн ба төрсний дараах үеийн сэтгэцийн эмгэг”, “Япон дахь шизофрени өвчний үеийн психофармакологийн дэвшил” сэдвээр илтгэл тавьж, сэтгэцийн эмгэгийн тусламж үйлчилгээг эмнэлгээс олон нийтэд суурилсан системд шилжүүлэх Баруун Европын туршлагын талаар сонирхолтой мэдээлэл хүргэлээ.

Хурлын үеэр эрүүл мэндийн байгууллага, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, хүний эрхийн байгууллагууд иргэдэд сэтгэл заслын зөвлөгөө өгч, салбарын үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан.



Монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийн талаар анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа хамгийн сүүлд 2013 онд хийгдэж байсан. Тус судалгааг гүйцэтгэхдээ Монгол орны 11 аймаг, нийслэлийн тодорхой дүүргийн хүн амыг хамруулсан байдаг.
Нийгмийн хөгжилтэй зэрэгцэн иргэдийн дунд маш олон асуудал тулгамддаг. Бид бүхний сонссон, уншсан, харсан сөрөг мэдээлэл ямар хэмжээнд байна төдий чинээ стресст автаж тайван бус болдог. Нийт хүн амын 70 гаруй хувь нь сэтгэцийн хувьд эрүүл гэж үзэж байгаа бол 25 орчим хувь нь тулгамдсан асуудалтай. Иймд сэтгэлээ тайван байлгах, ажлаа сайтар төлөвлөх, өөрт онц ач холбогдолгүй сөрөг мэдээллээс зайлсхийхийг сэтгэцийн эмч нар зөвлөдөг” гэлээ.



“Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт” уриатай тус эрдэм шинжилгээний хуралд гадаадын сэтгэл зүйч эрдэмтэд оролцож байгаа нь манай эмч, мэргэжилтнүүдэд мэдлэг туршлагаа сайжруулах, хамтран ажиллах боломж нээгдэж байна хэмээн онцолж байлаа.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн мэргэжилтнүүдээс шилдгүүдээ шалгаруулсан ба судалгааны ажил аман илтгэлийн төрөлд АШУҮИС-ийн АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш Б.Баасандорж “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээнд хамрагдагсдын эрхийг хамгаалах асуудалд” сэдвээр тэргүүн байр эзэлсэн бол дэд байрыг Нийслэлийн Аддиктологи, зан үйл, сэтгэл заслын төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Чулуунболор “ “Тимузол” 500мг эмийн архины харшил өдөөх эмчилгээний эмнэлзүйн судалгааны зарим үр дүнгээс”, гуртгаар байрыг Баянзүрх дүүргийн сэтгэцийн их эмч П.Болортуяа “COVID-19 цар тахлын дараах хүн амд эрүүл мэндийн тусламж үзүүлж буй Баянзүрх дүүргийн ӨЭМТ-д ажиллаж буй эмч, сувилагч, бусад ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх нь” сэдвээр тус тус шалгарлаа.
 


Мөн судалгааны ажил ханан илтгэлийн төрлөөр тэргүүн байрыг СЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Н.Оюунчимэгийн “Гарын алганы трирадиусын “ATD”, “TDA”, “DAT” өнцгийг шизофрени эмгэгтэй хүмүүст судалсан нь”,
 дэд байр АШУҮИС-ийн АУС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн резидент эмч Г.Уранчимэг “Эпилепситэй эмчлүүлэгчдийн өвчин, эмчилгээний талаарх асран хамгаалагч нарын ойлголт”,  гутгаар байр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш С.Дэлгэрмаа  “Улаанбаатар хот дахь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даасан байдал, асран хамгаалагчийн ачааллын хамаарлын судалгаа” сэдвээр шалгарсан байна.

Олон нийтэд сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр сургалт, нөлөөлийн ажил зохион байгуулснаар сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, мэдлэг олгож, хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих чухал ач холбогдолтой ба хурлын үр дүнгээс мэргэжилтнүүд сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдлын талаар зөвлөмж гаргах юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэлийг шалгалаа

Огноо:

,

Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвлийн бэлтгэл, машин техник, давс, бодисын бэлэн байдлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл шалгалаа. Нийслэлийн хэмжээнд энэ өвөл 10300 тонн давс, 10200 тонн бодис нөөцөлнө. 2025-2026 оны өвөл 6200 тонн бодис, 6800 тонн давс зарцуулсан тул энэ жилийн нөөц хангалттай гэж тооцоолж байна. Өнөөдрийн байдлаар давс, бодисын нөөц бүрдүүлэх ажил 80 хувьтай бөгөөд үлдсэн 20 хувийн бодис, давсны худалдан авалтыг нийслэл, дүүрэг, ТҮК-иудаас зохион байгуулж буй.

Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд хувийн хэвшлийн 30 гаруй байгууллага ажилладаг. 2026-2027 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах хүрээнд аравдугаар сарын 14-ний өдрөөс бүх тохижилт үйлчилгээний компанид хяналт, шалгалт хийж, цэвэрлэгээ, үйлчилгээний чанар, хүний нөөц, машин техник, автобаазын хүчин чадлыг сайжруулсан байна.

"Охь Мандал" ХХК нь 2015 оноос нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж, уламжлалт гар аргаар болон орчин үеийн тусгай зориулалтын шүүрдэгч авто машинаар хослуулан үйлчилгээ үзүүлдэг. “Охь мандал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жавзан “Машин, техник, түлш, хувцас, багаж хэрэгслийн бэлэн байдлаа хангаж, 10 тонн давс тээвэрлэх хүчин чадалтай Солонгос улсын “Хово” машинаар давс, бодисын цацалт хийж байна. Давс, бодисын нөөц бэлэн” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх тохижилт үйлчилгээний компанийг өвөлжилтийн бэлэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Spark - UB startup town” хакатоны шилдэг багуудыг тодрууллаа

Огноо:

,

Нийслэлийн Бизнес, инновацын газар нь БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам (MSS), Солонгосын Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “Spark-UB startup town” ideathon хакатон арга хэмжээг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 8 дугаар байранд зохион байгууллаа. Хоёр өдрийн турш үргэлжилсэн тус арга хэмжээ нь гарааны бизнес эрхлэх сонирхолтой залуусын инновацын ур чадварыг хөгжүүлэх, шинэлэг санааг бодит бизнесийн шийдэл болгон боловсруулах, зах зээлд нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Хакатоны хүрээнд оролцогчид бизнесийн загвар боловсруулах, зах зээл болон хөрөнгө оруулалтын талаар сургалтад хамрагдаж, мэргэжлийн менторуудын зөвлөгөө, чиглүүлгийн дор төслөө хөгжүүлэн, шүүгчдийн бүрэлдэхүүнд танилцуулж үнэлүүллээ.

Арга хэмжээний дүнгээр нэгдүгээр байрт “Num soft” баг машин түрээсийн үйлчилгээний төслөөр шалгарч, 3 сая төгрөгийн шагнал хүртэв. Хоёрдугаар байрт “Chameleon” баг хиймэл оюун ухаанд суурилсан “Adaptive AI Tutor” төслөөр шалгарч, 2 сая төгрөгийн шагнал авлаа. Гуравдугаар байрт “Positive” баг ажил олгогч, ажил горилогчдыг холбох, хүний нөөцийн үйл ажиллагааг удирдах “HirERP” төслөөр шалгарч, 1 сая төгрөгийн шагнал хүртсэн юм. Мөн ШУТИС-ийн нэрэмжит тусгай байрт “Blueprint” баг хүнд даацын тээврийн хэрэгслийн эвдрэл, засвар үйлчилгээ, сэлбэг нийлүүлэлтийг зохицуулах хиймэл оюун ухаанд суурилсан “Golden Road” төслөөр шалгарч, 1 сая төгрөгийн шагнал хүртлээ.

“Spark-UB startup town” ideathon нь залуусын бүтээлч санааг дэмжих, технологид суурилсан бизнесийн шийдлийг хөгжүүлэх, Монгол, БНСУ-ын стартапын экосистемийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Нийслэлийн Бизнес, инновацын газар цаашид гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, инновацын экосистемийг бэхжүүлэх, залуусын шинэлэг санааг бодит бизнес болгон хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

Огноо:

,

Улаанбаатар хотын хэмжээнд жил бүр 36-45 байршилд 596 га талбайд халиа тошин үүсэх эрсдэлтэй байдаг. Дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт халиа, тошин үүсэх эрсдэлтэй бүс дэх газар ашиглалтын судалгаагаар зөвшөөрөлтэй 1110, зөвшөөрөлгүй 67 хашаа, нэгж талбар байна. Үүнээс 2026 онд үер, халиа тошингийн эрсдэл, нөлөөлөлд өртөх 390 айл өрх, нэгж талбарыг чөлөөлжээ.

Халиа тошин жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-наас үүсэж, өвлийн улирал, хаврын эхэн саруудад үргэлжилдэг. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, онцгой байдлын албад, инженерийн хангамжийн байгууллагууд халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. 

Нийслэлд халиа тошин үүсдэг байршлууд:

  • ЧД-ийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 1-р суваг
  • ЧД-ийн 11,12 дугаар хороо, Дэнжийн 1000 3-р суваг
  • БЗД-ийн 5, 13, 22 дугаар хороо, Зүүн уулын суваг
  • ЧД-ийн 18 дугаар хороо, СБД-ийн 14-р хороо Чингэлтэйн суваг
  • СХД-ийн 9, 26, 35 дугаар хороо, Толгойтын гол
  • СБД-ийн 9 дүгээр хороо, Ногоон нуурын үерээс хамгаалах байгууламж
  • ЧД-ийн 13,14 дүгээр хороо, Хайлаастын суваг
  • СБД-ийн 15 дугаар хороо, Сэлбэ голын далан
  • СХД-ийн 19, 27 дугаар хороо, Толгойтын сувагт халиа тошин үүсэх эрсдэлээс сэргийлэн ажиллана.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт13 цаг 1 минут

“Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо

Цаг үе13 цаг 4 минут

Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК-ийн өвөлжи...

Шударга мэдээ13 цаг 10 минут

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нэ...

Улстөр нийгэм13 цаг 30 минут

Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргө...

Улстөр нийгэм13 цаг 45 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал ...

Урлаг спорт14 цаг 4 минут

Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ...

Улстөр нийгэм14 цаг 9 минут

Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаа...

Урлаг спорт2026/10/23

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт болл...

Шударга мэдээ2026/10/23

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

Улстөр нийгэм2026/10/23

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч ба...

Санал болгох