Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Эцэг эх, асран хамгаалагчдын анхааралд!

Огноо:

,

Увс аймгийн цагдаагийн газарт тус аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт 11-15 насны 2 эрэгтэй хүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны 20:00 цагийн үед сураггүй алга болсон тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, цагдаагийн алба хаагчдыг шуурхай бүлэгт хуваарилан 5 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг тасралтгүй зохион байгуулсан.
 
Дээрх хүүхдүүдийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр олж тогтоон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хамтарсан баг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулан, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна.

1. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, шаардлага, зан байдлыг зөв үнэлж, илэн далангүй сайтар ярилцаж, ойлголцож байх, хүүхдээ сонсдог болох.
 
2. Хүүхдээ бие даасан, өөртөө итгэлтэй хүн болгож хүмүүжүүлэхэд анхаарах. Таны хүүхэд дуулгавартай, бусдын өмнөөс “Үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдыг аялдан дагадаг байвал уруу таталт, ятгалгад амархан орох эрсдэлийг бий болгоно.
 
3. Эцэг, эхчүүд маань өөрсдөдөө анхаарч, гэр бүлийн орчинд тайван, дулаан, элгэмсэг орчныг бүрдүүлэхэд анхаарах. Гэр бүлийн тогтсон уламжлалтай болох нь хүүхэд нийгмийн орчинд эрсдэлт нөхцөлийг эергээр даван туулах суурь болдог.
 
4. Зөв, бодит мэдээллийг хамтдаа хайж, энэ талаар ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх. Хэрвээ ярихгүй бол мэдэхгүй биш хэрвээ та ярилцахгүй бол танил нөхөд, цахим орчин тайлбарлаж өгнө гэдгийг санах.
 
5. Шаардлагатай тохиолдолд ичиж сандралгүй мэргэжлийн байгууллагад хандаж сурах нэн шаардлагатай байна.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа алджээ

Огноо:

,

АНУ-ын Луизиана мужийн Шривпорт хотод гарсан буудалцааны улмаас найман хүүхэд амиа алдсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ.

Албаныхны мэдээлснээр 31 настай этгээд эхлээд нэг эмэгтэйг буудаж, улмаар ойролцоох байшинд байсан хүүхдүүдийг буудан хөнөөсөн байна. Амиа алдсан хүүхдүүдийн долоо нь түүний өөрийнх нь хүүхдүүд байсан бөгөөд нас нь ойролцоогоор 1–12 хооронд байжээ. Эмгэнэлт үйл явдал орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны орой болсон байна.

Хэрэг явдлын үеэр хоёр эмэгтэй хүнд шархадсан бөгөөд тэдний биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан тодотгов. Сэжигтэн хэрэг үйлдсэний дараа автомашин дээрэмдэн зугтсан ч цагдаагийн мөрдлөгийн явцад буудуулж амиа алджээ.

Цагдаагийн байгууллага уг хэргийг гэр бүлийн маргаантай холбоотой, “дотоодын шинжтэй” хэрэг гэж үзэж байгаа бөгөөд шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сэлбэ голын гадна тохижилтын ажил 60 орчим хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Сэлбэ голын тохижилтын ажил 2024 оны зургаадугаар сард эхэлсэн. Нийт 1.4 км урт түшиц ханын ажил бүрэн дууссан. Түшиц ханын дотуур хийх чулуун бэхэлгээний ажил дуусах шатандаа байна. Голын урсгал доор урсгал тохируулгын ажил хийж байна. УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан төслийн талбайд ажиллалаа.

“Силла констракшн” ХХК-ийн ерөнхий менежер Х.Халиун “Тохижилтын ажил үргэлжилж байна. Голын эрэг дагуу ногоон байгууламжийн үрслэгээний хөрсийг тавьж байна. Шөнөдөө нэмэх хэмд хүрсний дараа олон наст ургамлын үрийг суулгана. Голын хоёр талын явган замын ажил хийгдэж байна. Газар шорооны ажил 90 хувьтай байна” гэв.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “Сэлбэ голын тохижилтын ажлыг Сөүл хотын төвөөр урсдаг голын тохижилтын ажилтай харьцуулан ярьдаг. Тус голыг сэргээхдээ Хан мөрнөөс ус татан голын урсцыг байнгын тогтмол урсацтай болгосон. Ингэснээр голын түвшин өөрчлөгдөж үерийн эрсдэл үүсдэггүй. Харин Сэлбэ голын тухайд өөрийн гэсэн онцлогтой юм” гэв.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 21-ний Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох