Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2023 оны Намрын чуулганы өнөөдрийн /2023.12.28/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
|
Д/Д |
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
· Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ · Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/ · Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ · “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /үргэлжилнэ/ · “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · “Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүний цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл · Бусад |
10.00 |
“Их хуралдай” |
Улстөр нийгэм
Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулгыг нэгдүгээр сарын 25-нд хаана
Цагаан сарын битүүний өдөртэй холбогдуулан 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг хоёрдугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн ажиллах талаар иргэдийн саналыг E-Mongolia системээр авч байна.
Санал асуулгыг 2026 оны нэгдүгээр сарын 25-ны 23:59 цагт хаахаар болжээ.

Улстөр нийгэм
Л.Хосбаяр: Зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөр эрхлүүлж нийгэмшүүлэх цогц хөтөлбөрийг зохион байгуулна
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Майхантын аманд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авсан. Тус төвд 200-250 орон гэргүй зорилтот бүлгийн иргэнд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх юм. Төвийн үйл ажиллагаатай холбоотойгоор нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийгмийн хамгааллын тусгай төвийн байрыг улсын комисс хүлээж авсан, удахгүй ашиглалтад орно. Уг төвд зорилтот бүлгийн иргэдэд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлж, хөдөлмөр эрхлүүлж, орлоготой болгоход чиглэсэн цогц хөтөлбөрийг төлөвлөн ажиллаж байна. Тус төвд тоног төхөөрөмжүүдийг шийдсэн. Хүмүүс ажиллах ногооны талбайтай. Хүний нөөцийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Сургалт, хүмүүжлийн зорилгоор сургалтын хөтөлбөр боловсруулах, үйлчлүүлж амьдрах иргэдийг чадавхжуулж, нийгэмшүүлэхэд судалгаануудыг үе шаттай хийх хэрэгтэй. Тухайн иргэдийг тайван амгалан, стрессгүй орчинд ажил хөдөлмөр эрхлүүлж, нийгэмшүүлж, зөв хүн болгон төлөвшүүлэхийн тулд бололцоотой бүхнийг хийнэ. 2050 он гэхэд орон гэргүй зорилтот бүлгийн иргэдийг тодорхой түвшинд бууруулж, амьдралын чанарыг нь дээшлүүлэхэд зорилт тавин ажиллаж байна” гэдгийг онцоллоо.

Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг “Бид тус төвд хоёрдугаар сарын 1-нд урьдчилсан байдлаар эхний хүмүүсээ аваад үйлчилгээ үзүүлж эхэлнэ. Орон гэргүй хүмүүстэй ажилладаг түр хамгаалах төвүүдийн бусад улсын туршлагыг судлаад эхэлсэн. Нийслэлд жилд хөдөлмөрийн насны 200 орчим иргэн орон гэргүй болж бүртгэгдэж байна. Нэг нийгмийн ажилтан, нэг сэтгэл зүйч 75-100 хүнд хүрч ажилладаг. Нийслэлээс орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх асуудлыг цогц байдлаар дэмжиж байгаа учраас шинэ барилга, тоног төхөөрөмжүүдтэй боллоо. Хүний нөөцийн асуудлыг ч дэмжиж байгаад баяртай байна” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улстөр нийгэм
Амралтын өдрүүдэд осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Тодруулбал цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 17-оос 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд Орхон аймаг, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Хүн осгосон байдалтай нас барсан байна” гэх 2 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна.
Урьдчилсан байдлаар 52-56 насны иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болсны улмаас гадаа гудамжинд осгож амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байна.
Харин осгосон байдалтай олдсон иргэний хувьд иргэн Д нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ биеэ авч явах чадваргүй болж осгосны улмаас хөлийн тавхай хэсэг хөлдсөн ГССҮТ-д эмчилгээ хийлгэж байна.
Осголт хөлдөлтийн улмаас хүн эрүүл мэндээрээ хохирохоос гадна насан туршийн хөдөлмөрийн чадвараа алдах цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй тул иргэд та бүхэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
-
Улстөр нийгэм2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Сувилагч тандаа баярлалаа" арга хэмжээний н...
-
Цаг үе2025/05/30
Хоёр иргэн тогтоол усанд живж амиа алджээ
-
Улстөр нийгэм2021/04/16
Ажлын хэсгийн хуралдаанаар нэр дэвшигчдийн илтгэгч гишүүнийг томиллоо
-
Цаг үе2023/11/24
Хавдрын эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх олон улсын хөтөлбөртэй хамтарна
