Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Улаанбаатар-Прага чиглэлд долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэнэ

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн яамнаас агаарын тээврийн салбарт "Хямд тийз-хүртээмжтэй нислэг" зорилт дэвшүүлж, нислэгийн тоо, давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Энэ хүрээнд "Изинис Эйрвэйз" ХХК 2024 оны долоодугаар сарын 10-наас эхлэн Улаанбаатар-Прага чиглэлд долоо хоногт 2 удаа буюу Лхагва, Бямба гарагт нислэг үйлдэнэ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И бараалхав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Төрийн ордонд бараалхав.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түвшинд амжилттай хөгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлж, цаашид хоёр орны бүхий л салбарын хамтын ажиллагааг тогтвортой өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглэв.

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг онцолж, Монгол Улс Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдтэй холбоотой асуудал нь БНХАУ-ын дотоод хэрэг хэмээн үзэж, “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримталж ирснээ дурдав.

 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл гэж ойлгогдож байгаа бөгөөд энэхүү уулзалт Ши Жиньпин даргын төрсөн өдрөөр тохиож буйг бэлгэшээж байгаагаа илэрхийлэв.

Мөн хоёр улсын хөгжлийн стратеги, зорилтуудыг уялдуулан хамтын хөгжлийг хурдасгах, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, тээвэр логистикийн хөгжлийг дэмжих, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны бүтцийг төрөлжүүлж Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эрдэс баялаг, эрчим хүч, түүний дотор сэргээгдэх эрчим хүчний салбар, ногоон хөгжлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутгийг хамарсан томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

 

Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогын талаар танилцуулж, энэ хүрээнд хоёр улсын худалдааны бүтцийг төрөлжүүлэх, хил гаалийн хорио цээрийн хяналт шалгалтыг хөнгөвчлөх, хоёр улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн санал, санаачилга, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэв.

Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримтлах бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ган үйлдвэрлэлийн цогцолбор, зэсийн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж, хөнгөн цагаан үйлдвэрлэх зэрэг төслүүдийг урагшлуулах зорилт тавьж буйг мэдээлэв.

 

Монгол Улсын баруун аймгуудад мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан вакцин нийлүүлэх, Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сард зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн хятадын талд Ерөнхий сайд талархал илэрхийлэв.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд бараалхаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны мэндчилгээг уламжлав. Тэрбээр Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон мөнхийн хөрш тул бие биедээ тусалж, гэгээн ирээдүйн төлөө харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Гадаад хэргийн сайд Ван И хятадын тал Монгол Улстай харилцах бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хөгжлийн чиглэлийг зөв тодорхойлох нь хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагаанд урагшлах хүч нэмнэ хэмээн онцлов.

 

Гадаад хэргийн сайд Ван И Хятад улс мөнхийн хөрш Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа чухалчилдаг бөгөөд “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх зарчмын дагуу хөгжлийн үр шимээ хуваалцан, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг бие биенээ харилцан нөхөх чадвар өндөр бөгөөд цаашид худалдааг өнөөгийнхөөс улам илүү нэмэгдүүлэхийн тулд Чөлөөт бүс байгуулан, шаардлага хангасан хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтойг дурдаж, худалдааг нэмэгдүүлэх чиглэлд илүү том зорилт дэвшүүлж хамтран ажиллахын төлөө байгааг Гадаад хэргийн сайд Ван И тэмдэглэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо. Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн саналыг үндэслэн зарлиг гаргасан байна.

Зарлигийг Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж танилцуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр гардууллаа.

Ц.Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор.

  • 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,
  • 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах,
  • 2004-2011 онд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч,
  • 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч,
  • 2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч,
  • 2020 оноос Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан юм.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо

Огноо:

,

2026.06.16 /Мягмар гараг/
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо
11:00
Төрийн байгуулалтын байнгын хороо
Огноо 2026-06-16
Танхим Жанжин Д.Сүхбаатар
Хэлэлцэх асуудлууд
  1. Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
  2. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхн…
  3. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Д.Цогтбаатар, Х.Баасанжаргал нарын гишүүд өргөн мэдүүлсэн/
  4. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Х.Тэмүүжин нарын гишүүд өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэ…
  5. Байнгын хорооны тогтоолын төсөл / Ажлын хэсэг байгуулах тухай /
  6. Байнгын хорооны тогтоолын төсөл / Ажлын хэсэг байгуулах тухай /
  7. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн биелэлт, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын талаарх Ёс зүйн хорооны тайлан
  8. Бусад
14:00
Хууль зүйн байнгын хороо
Огноо 2026-06-16
Танхим Их засаг
Хэлэлцэх асуудлууд
  1. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / Засгийн газар 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг  Төслийн PDF
  2. Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг  Төслийн PDF
  3. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 37 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг Төслийн PDF
  4. Байнгын хорооны тогтоолын төсөл /Журам батлах тухай /
  5. Бусад
15:00
Эдийн засгийн байнгын хороо
Огноо 2026-06-16
Танхим Үндсэн хууль
Хэлэлцэх асуудлууд
  1. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг /Төслийн PDF
  2. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 3 гишүүн 2026.06.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/Төслийн PDF
  3. Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсох
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох