Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

2024 оны өвлийн Монгол хэл, бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтын хуваарь гарчээ

Огноо:

,

2024 оны өвлийн Монгол хэл, бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтын хуваарийг танилцуулж байна.
 
Шалгалтын бүртгэл 2024 оны 10-р сарын 10-наас 11-р сарын 10-ны хооронд eyesh.eec.mn цахим хуудсаар явагдана. Шалгуулагчид англи хэл, биологи, газар зүй, математик, монгол хэл, нийгэм судлал, орос хэл, түүх, физик, хими зэрэг хичээлээс хоёроос дээш хичээл сонгох бөгөөд бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу.
 
Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.
 
-Бүртгэлийн хуудас /Таны бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
-Суудлын хуваарь / Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/
-Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг
-Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг
 
Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.
 
Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Мал аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

Огноо:

,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулах зорилгоор “Уур амьсгалд ухаалаг мал аж ахуй ба гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдвийн хүрээнд явуулж, 21 аймаг, нийслэлий, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга болон харьяа байгууллагуудын төлөөллийг хамруулав.

Энэ үеэр салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, тогтвортой хөгжүүлэх гарц шийдлийг хэлэлцсэн. Тухайлбал, өсвөр мал бордож, эдийн засгийн эргэлтэд оруулах, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг тогтвортой тогтмол байлгах тухай асуудлуудыг зөвлөлдлөө гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.04.03/

Огноо:

,

Улсын Их Хурлын 2025 оны Хаврын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2025 оны Хаврын ээлжит чуулганы энэ долоо хоногийн Пүрэв болон Баасан гарагийн /2025.04.3-4/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлт /Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/

· Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх

· “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/

· Бусад

10.00

“Их хуралдай”

Дэлгэрэнгүй унших

Санал болгох