Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг зарлана

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концевцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. 

Түгжрэлийг бууруулах хүрээнд 2024-2028 онд нийслэлд хот доторх анхны хурдны замыг барихаар төлөвлөж буй. Тодруулбал, хайрцган дам нуруу бүхий хийцлэлтэй нийт 33 км үргэлжлэх дөрвөн эгнээ хурдны замын тендерийг арванхоёрдугаар сард багтаан зарлана. 

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Бид өнгөрсөн 30 хоногийн хугацаанд инженерийн бэлтгэл ажлыг хийлээ. Тодруулбал, уг замыг барихад дотоодын  компаниудын материалыг ашиглахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд барилга, авто зам, цемент болон арматурын төмөр үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөлтэй уулзсан. Уг замыг 24-30 сарын хугацаанд барьж дуусгах шахуу хугацаа тавьсан. Хэрэв энэ хугацаанд хурдны замыг барьж дуусвал бусад холбоос замуудтайгаа нийлээд Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш чиглэлийн урсгалыг одоогийн байгаа машины тоон дээр хийсэн судалгаагаар замын хөдөлгөөний ачааллыг 38.6 хувьтай буулгах боломжтой болж буй” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

"Монгол эр хүн" зорилтот төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

Огноо:

,

Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар “Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Нэгдсэн эмнэлэг, Гүүднэйборс ОУТББ-ын Мангирт ОНХХ хамтран аймгийн Ерөнхий боловсролын сургууль, коллежийн 17 насны 1238 эрэгтэй суралцагчийг урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулна.

Энэ  үйл ажиллагааг 2026 оны 05.04-05.08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү үзлэг нь ирээдүйд учирч болох эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өвчлөл илэрсэн тохиолдолд дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагад эрүүлжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.

Үзлэгийн багцад дараах оношилгоо, зөвлөгөө багтсан байна.

  • Ерөнхий эмчийн үзлэг
  • Хэвлийн хэт авиан оношилгоо
  • Зүрхний цахилгаан бичлэг
  • Нүдний үзлэг
  • Мэс засал, Арьс харшлын үзлэг
  • Сэтгэцийн эмчийн зөвлөгөө
  • Биеийн жингийн индекс тодорхойлох
  • Бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээ
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ

Огноо:

,

Нийслэлийн  100 байршилд UBCARD автобусны картыг худалдан авах болон цэнэглэх боломжтой.  Мөн та гар утсандаа UBCARD аппликейшнийг ашиглан картаа хүссэн үедээ, хаанаас ч хялбархан цэнэглэх боломжтой юм байна. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ

Огноо:

,

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав.

Монгол Улсын эрчим хүчний салбарын хараат бус байдлыг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг урт хугацаанд олон талын оролцоотой ажлууд хийхээр зорьж байгааг сайд Б.Найдалаа энэ үеэр тэмдэглээд, хамтын ажиллагааг өргөжүүлэх ихээхэн боломжтойг тодотгов.

Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Туркийн хувийн хэвшлийнхний тоо нэмэгдэж буй бөгөөд манай улсыг сэргээгдэх эрчим хүчний асар их боломжтой хэмээн үзэж байгаагаа Элчин сайд Башак Гэнч Юксэл онцолсон юм. Сүүлийн жилүүдэд тус улс сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэхэд ихээхэн амжилт гаргасан байна. Одоогоор эрчим хүчнийхээ 60 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авч буй аж. Иймээс эл салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг илэрхийллээ.

Эрчим хүчний салбарын шинэчлэлийг богино хугацаанд хийсэн туршлага нь монголчуудын анхаарлыг ихээхэн татдагийг Б.Найдалаа сайд тодотгоод, “Гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад өмнөхөөс илүү нээлттэй байхыг зорьж байгаа” гэв. Турк улсын Засгийн газрын зүгээс, эсвэл хувийн хэвшилтэйгээ хамтраад Монголд төсөл хэрэгжүүлэх талаар судлахыг хүсээд, эрчим хүчний салбарын боловсон хүчин бэлтгэх, дахин сургах, дадлагажуулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд богино хугацаанд ахиц гаргасан туршлагаас нь судлах зэргээр хамтран ажиллах саналтай байгаагаа мөн илэрхийллээ.

Нар, салхи, усны эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр бүс нутагтаа тэргүүлэгч тус улсын “Туркийн тэтгэлэг” (“Türkiye Bursları”) хөтөлбөрөөр дамжуулан монгол залуус шилдэг их, дээд сургуулиудад нь эрчим хүчний инженерчлэл, цахилгаан холбооны чиглэлээр суралцаж байгаа юм. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) нь Монголын эрчим хүчний салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулдаг гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе7 цаг 59 минут

ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд х...

Цаг үе8 цагын өмнө

Юнайтед Эйрлайнс компанийн онгоц буух үеэрээ гэрлийн шон мөргөжээ

Улстөр нийгэм8 цаг 2 минут

Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам ба...

Шударга мэдээ8 цаг 5 минут

"Монгол эр хүн" зорилтот төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчдыг эрүү...

Улстөр нийгэм8 цаг 8 минут

Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаа...

Шударга мэдээ8 цаг 13 минут

100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ...

Цаг үе8 цаг 15 минут

Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй бар...

Цаг үе8 цаг 17 минут

Бусдад их хэмжээний хохирол учруулж, залилсан хэргийг шүүхэд шилжүүл...

Цаг үе8 цаг 20 минут

Эрүүгийн 3 хэрэгт нийт 8 объектод мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагаа...

Цаг үе2026/05/04

Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ

Санал болгох