Бидэнтэй нэгдэх

Цаг үе

МСҮТ-ийн суралцагч сард 200 мянган төгрөгийн тэтгэлэг авна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны  суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно.

Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, дадлагын хичээлийн 75-аас дээш хувьд нь суусан байх ёстой. 2019-2020 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 80 байгууллагад 37.5 мянган хүн суралцаж байгаагийн 36 мянга гаруй нь мэргэжлийн болон техникийн боловсролын өдрийн ангийнх юм байна. Засгийн газар 70 мянган төгрөг байсан тэтгэлгийн хэмжээг 2019 онд 100 мянган төгрөг болгож нэмсэн юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Авто замыг хааж, шинэчилнэ

Огноо:

,

Энхтайваны өргөн чөлөөний авто замыг шинэчлэх ажлын хүрээнд БГД-ийн 6, 8, 19 дүгээр хороо, 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!

Огноо:

,

Манай байгууллагын ажилтан, албан хаагчдын нэрийг барьж төсөл хөтөлбөрт хамруулж, орон сууцны дараалалд оруулж өгнө гэх мэтээр иргэдтэй харилцаа холбоо тогтоож орон сууцны залилангийн гэмт хэргийн хохирогч болгон эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироох хууль бус үйлдлүүд гарсаар байна.

Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт сонгон шалгаруулалтгүй орох боломжгүй бөгөөд одоогийн байдлаар зарлагдсан төсөл хөтөлбөр байхгүй.

Манай байгууллагын албан ёсны цахим хуудас:

https://nosk.ub.gov.mn

https://www.facebook.com/Noskhevlel 

ЗАЛИЛАГЧИД БОЛОМЖ БҮҮ ОЛГО!

/Бидэнтэй 7000-6953 дугаараар холбогдоорой/

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ХК

 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 16-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох