Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ

Огноо:

,

Хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулахад Дэлхийн шилдэг компаниудын өндөр технологийн эм, эмчилгээг нэвтрүүлэх нь хамгийн үр дүнтэй,  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, сайн туршлага байдаг.

Хорт хавдрын бай болон дархлаа  эмчилгээ Монгол Улсад нутагшиж олон зуун хүний амь насыг аварч, амьдрах хугацааг уртасгаж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд ЭМЯ, Швейцари улсын Хоффман Ла Рош компани, Керри Майнинг (Монгол) ХХК, Монос Трейд ХХК-ийн 4 талт Харилцан Ойлголцлын Санамж Бичгийн хүрээнд РОШ компанийн хөхний болон уушигны хорт хавдрын эмчилгээний өндөр технологийн PHESGO (Фесго), KADCYLA (Кадсайла), ALECENSA (Алисэнса) шинэ эмийн эмчилгээг нэвтрүүлэхээр 2 эмийн сургалтыг хийлээ. Тус эмүүдийг тавдугаар сард эмчилгээнд нэвтрүүлнэ.

HER2-эерэг, эрт үеийн хөхний хорт хавдартай болон хавдар үсэрхийлж үлдсэн өвчтөнүүдэд эмчилгээний өндөр үр дүн үзүүлсэн шинэ технологийн эм бөгөөд өвчтөнүүдэд мэс заслын дараах химийн эмчилгээний шатанд эдгэрэх шинэ боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл өмнөх молекултай харьцуулахад хавдрын хими эмчилгээний эмнэлзүйн бүрэн хариу урвал 84%, зүрх судасны хүндрэл зэрэг эмчилгээний дараах гаж нөлөөний эрсдэлийг 50% бууруулж, хавдар дахих, эсхүл нас барах эрсдэлийг 50% бууруулсан, амьдрах чадамжийг 11.3%-аар нэмэгдүүлсэн эмчилгээний эерэг үр дүн гаргасан өндөр технологийн эм юм. Мэс заслын үед үсэрхийлсэн хавдар хэр хэмжээтэй үлдсэнээс үл шалтгаалан эмчилгээний үр дүн тогтвортой, сайн байсан байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

ABU PRIZES-2025: ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ

Огноо:

,

“ABU PRIZES-2025” уралдаанд энэ жил Ази Номхон Далайн орнуудаас нийт 318 бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагналыг гардууллаа. ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ.

МҮОНРТ энэ жил Ази- Hомхон далайн өргөн бүсийн томоохон хоёр ажлыг гардан зохион байгуулсан. Тодоруулбал “ABU” робокон, оюутан залуусын роботын тэмцээнийг сагсан бөмбөгийн төрлөөр амжилттай зохион байгуулсан. Мөн өв соёлоо хадгалах, хамгаалах зорилгыг шингээн, “ABU”-гийн 62 дугаар чуулганыг амжилттай зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сондгой дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд мөрдөгдөж байгаа тээврийн хэрэгслийг тэгш болон сондгой дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах журам өнөөдөр үргэлжлүүлэн мөрдөгдөж, улсын бүртгэлийн дугаар нь сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

САНУУЛАХАД:

Сондгой тоогоор төгссөн бол 9-р сарын 15-нд, тэгш тоогоор төгссөн бол 9-р сарын 16-нд хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчилнэ.

Мөн авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг камерын хяналтаар илрүүлж, есдүгээр сарын 4-нөөс эхлэн хариуцлага тооцож эхэлсэн гэдгийг сануулж байна.

ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАД ХАМААРАХГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны есдүгээр сарын 15-ны Даваа гарагт  цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох