Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Тяньжин хотын “Биньхай” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч Пан Гуншөн, Тяньжин хотын Улс төрийн зөвлөлийн дарга Ван Чансун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд болон албаны бусад төлөөлөгчид угтав.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д ажиллах үеэрээ ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлнэ. Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хоёр талын уулзалт хийж, Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт VII уулзалтад оролцохоор төлөвлөж байна.

Улстөр нийгэм
Непал–Монголын энхийг сахиулагчдын хамтарсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Өмнөд Судан дахь Энхийг сахиулах ажиллагаа (UNMISS)-ны хүрээнд Непал Улсын Хүчний нөөцийн 1 дүгээр батальон (NEPFRB-1)-оос Монгол Улсаас тус ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй штабын офицер, цэргийн ажиглагч офицер, цэргийн багийн төлөөллийг хүндэтгсэн нөхөрсөг уулзалт, “Happy Hour with Mongolian Peacekeepers” арга хэмжээг энэ сарын 10-ны өдөр Жуба хот дахь UN House-д зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг Непалын батальоны бие бүрэлдэхүүн санаачлан Монголын энхийг сахиулагчдыг хүндэт зочноор урьсан нь UNMISS ажиллагааны хүрээнд олон үндэстний энхийг сахиулагчдын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлж, хоёр улсын энхийг сахиулагчдын соёлын хүндлэл, энхийг сахиулагчдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тод илэрхийлэл болж, Монгол Улсын энхийг сахиулагчдын нэр хүндийг олон улсын түвшинд тодотгон харуулсан үйл явдал болсон юм.
Энэ үеэр Непалын батальоны захирагч уригдан ирсэн зочид болон Монголын энхийг сахиулагчдад энхийн үйлсэд оруулж буй хувь нэмрийг онцлон тэмдэглэж, халуун талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын Үндэсний ахлах төлөөлөгч, хурандаа Ж.Хоролсүрэн үг хэлж, Непалын Хүчний нөөцийн батальоны хамгийн шилдэг ахлагчийг дурсгалын зүйлээр шагнаж, урамшууллаа.
Соёлын хөтөлбөрийн үеэр Непалын цэргийн алба хаагчид Монголын “Амар байна уу” дууны аянд Монгол бүжиг бүжиглэж мэндчилсэн нь онцлог бөгөөд содон байж, оролцогчдын талархлыг хүлээсэн юм.
Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штабын алба
Улстөр нийгэм
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр болж, Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөлд улсын нисэхийн асуудлыг удирдан чиглүүлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурал,Засгийн газрын бүрэн эрх, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага болон Улсын нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч болон Улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагуудын үүрэг, чиглэлийг нарийвчлан тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт санхүүжилт шаардахгүй бөгөөд эрх зүйн зохицуулалтын үр нөлөө мэдэгдэхүйц сайжирч, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын нислэгийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин сайжирч, улсын нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, хяналт,зохицуулалт тодорхой болж, түүнийг дагалдан хуулийг хэрэгжүүлэх бусад эрх зүйн баримт бичгүүд боловсронгуй болох, хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилах зэрэг чухал ач холбогдолтой.
Улстөр нийгэм
Алдарт эхийн одонгийн хүсэлтийг хүлээн авч эхэлжээ
Шинээр “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон авах материалыг нэгдүгээр сарын 10-наас гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хороодын байранд хүлээн авч эхэлжээ.
Өнгөрөгч 2025 онд Монгол Улсын хэмжээнд “Алдарт эх” нэг, хоёрдугаар зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртэх юм.
Өнгөрсөн жилээс “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болж нэмэгдүүлсэн.
-
Улстөр нийгэм2023/01/26
Шадар сайд С.Амарсайхан ИБУИНХУ-ын Шадар сайд бөгөөд Хууль зүйн сайд Доминик Раа...
-
Цаг үе2022/08/24
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээх хугацаа өнөөдөр дуусна
-
Цаг үе2022/02/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Улстөр нийгэм2020/07/21
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа
