Бидэнтэй нэгдэх

Цаг үе

УБЦТС: Есдүгээр сарыг дуустал хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

2025 оны есдүгээр сарыг дуустал цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Огноо:

,

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 22-нд Архангай, Булган аймгийн нутаг, Хөвсгөлийн өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр, 23-нд Төв болон Хэнтий аймгийн нутгаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2025 оны есдүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Завхан голын хөндий, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнодын тал нутаг, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 13-15 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 12-14 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 12-14 хэм дулаан байна.

2025 оны есдүгээр сарын 23-наас 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 
23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 25-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 23-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 23-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэх боловч бусад хугацаанд өдөртөө бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1…6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"Сайн" картыг хэрэглээнээс хална

Огноо:

,

Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд шахмал түлшний борлуулалт эхэлсэнтэй холбогдуулан "Тавантолгой түлш" компанийн ажилтан албан хаагчид “ХОТУЛА” аппликейшнийг хэрхэн ашиглах талаарх заавар зөвлөгөөг борлуулалтын цэгүүдэд биечлэн ажиллаж мэдээлэл өгч байна.
 
Иргэдийн хувьд “Сайн” картаар болон “ХОТУЛА” аппликейшныг ашиглан шахмал түлшээ худалдан авч байгаа бөгөөд долоо хоногт 7 шуудайг авах боломжтой юм.
 
"Сайн" картгүй болон аппликейшн ашиглах боломжгүй иргэдэд иргэний үнэмлэхний ард байрлах QR кодыг ашиглан худалдан авалт хийх боломжийг ирэх сарын 1-нээс нээхээр хөгжүүлэгч компанийнхан ажиллаж байна.
 
Цаашид арванхоёрдугаар сарын 15-наас "Сайн" картыг хэрэглээнээс бүрэн халах юм.
 
Тиймээс шахмал түлш хэрэглэгч, иргэд гар утсандаа “ХОТУЛА” аппликейшнийг татаж авахыг "Тавантолгой түлш" ХХК-иас зөвлөж байна.
 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч оролцоно

Огноо:

,

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны есдүгээр сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар болсон.

Дэлхийн 100 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлүүдийг хэлэлцэх юм. 

Уг хуралдаан манай улсад ямар хамааралтай болоод ач холбогдол, боломжийг бий болгох вэ?

  1. Монгол Улс цөлжилттэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож буйгаа харуулах, таниулах боломжийг олгоно. Энэ нь аялал жуулчлал, гадаад хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй. 
  2. Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлийн бодлого, үйл ажиллагааны менежмент арга барилуудыг таниулах болон бусад улсын туршлагаас суралцах боломжтой.
  3. Газар, бэлчээрийн зохистой ашиглалт болон цөлжилттэй тэмцэх арга барил зэрэг байгаль орчны төсөл, хөтөлбөрүүдэд шинэ хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг авах боломжтой.
  4. Байгаль орчны салбарт олон улсын хамтын ажиллагаа өргөжнө. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан, инновац, техник технологийн сайн туршлагыг судлах,  мэдлэг солилцох, туршлага хуваалцах, эх орондоо нэвтрүүлэх боломж бүрдэнэ. 
  5. Олон улсын зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэнд монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах таниулах боломжтой.
  6. Аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ, тээврийн салбарын эдийн засгийг өсгөнө.
  7. Олон улсын хурлын хүрээнд өрнөх сайн дурын ажил, соёлын үйл ажиллагаа, нийгмийн кампанит ажилд иргэд оролцох буюу түр ажлын байр нэмэгдэнэ.

Тиймээс СОР17 нь зөвхөн төрийн оролцоотой олон улсын байгууллагын хурал бус зохион байгуулагч Монгол Улс, монголчуудад олон боломж олгох томоохон үйл явдал юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох