Цаг үе
“Ковид-19” халдварын эсрэг сувилагч, тусгай мэргэжилтнүүд дадлага сургалт хийлээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас НМХГ, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний үйл ажиллагааны хүрээнд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж буй харьяа эрүүл мэндийн байгууллагын сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн хэрэгжүүлэх ажлыг сайжруулах зорилгоор өртөөчилсөн дадлага сургалтыг зохион байгуулж, туршлага мэдээлэл солилцлоо.
“Шинэ коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээнд сувилагч, тусгай мэргэжилтний оролцоо” сэдэвт энэхүү дадлага сургалтанд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллагын 65 эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилнүүд оролцсон байна.
Дадлага сургалтаар “Covid-19” халдварын үед эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага гамшгийн төлөвлөгөөнд тодотгол хийсэн болон бусад захирамж, тушаал, зөвлөмжийн хэрэгжилтийн бичиг баримтанд үнэлгээ хийх, халдварын сэжигтэй үйлчлүүлэгч ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах, тусгаарлах өрөөнд хэрхэн ажиллах, явцын болон эцсийн халдваргүйжүүлэлтийг яаж хийж байгааг 4 багаар өртөөчлөн үзүүлж, бодит танилцуулга хийлээ.
Энэ хүрээнд оролцогчид өөрсдийн эмнэлэгт хийгдэж байгаа сайн туршлага, дадлага сургалтаас олж авсан мэдлэг мэдээллээ бусаддаа хэрхэн түгээх талаар ярилцаж, тус сургалтыг үр өгөөжтэй, хэрэгцээнд суурилсан, үр дүнтэй болсныг тэмдэглэн, дүгнэлт өгч байлаа.



НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Цаг үе
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженерүүд угаарын хийн мэдрэгчийн ажиллагаанд хяналт шалгалт хийж, айл өрхүүдэд төхөөрөмжөө тогтмол асаалттай байлгах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав. Шалгалтын явцад зарим айл өрх угаарын хийн мэдрэгчээ гадаа дулаахан байгаа учир түр унтраасан, галлагаа хийхдээ асаадаг, чимээ ихтэй байдаг зэрэг шалтгаанаар унтраасан байсан нь илэрсэн байна. Угаар мэдрэгч унтраалттай байгаа нь Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын нэгдсэн системд ил тод харагддаг тул иргэдийг төхөөрөмжөө байнга асаалттай байлгахыг анхаарууллаа.

Тус мэдрэгч нь үйлдвэрийн баталгаатайгаар таван жил, тасралтгүй ашиглах нөхцөлд гурван жил хэвийн ажиллагаатай байдаг бөгөөд шинэчлэгдсэн загвар нь ашиглахад хялбар, найдвартай байдлаараа онцлог юм. Мөн шалгалтын явцад инженерүүд унтраасан мэдрэгчүүдийг асааж, ажиллагааг нь шалган, дахин холбож өгөв. Угаарын хий илрэх үед төхөөрөмж тодорхой хугацаанд дуугарч, агаар сэлгэхэд автоматаар унтардаг байна. Хэрэв удаан дуугарвал угаар бүрэн арилаагүй гэсэн дохио болдог гэв.

Иргэдийн зүгээс өмнө нь ашиглаж байсан угаарын хийн мэдрэгчийн зай хурдан дуусдаг, цахилгаанд залгадаг нь төвөгтэй байсан бол шинэчилсэн загвар өмнөх шигээ хүндрэлгүй болсон талаар хэллээ. Түүнчлэн инженерүүд угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг туршиж, цаас шатааж мэдрэгчийн дохиоллыг ажиллуулав. Энэ үед Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс тухайн айлтай холбогдон агаар сэлгэх, гэрт байгаа хүмүүсийг гадаа гаргах, мөн мэдрэгчийг тогтмол асаалттай байлгах талаар дахин зөвлөгөө өгсөн юм.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.
2025 оны 11-р сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулахаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Идэр, Тэс, Завхан, Заг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 0-2 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 3-5 хэм хүйтэн байна.
2025 оны арваннэгдүгээр сарын 12-ноос 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 13-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 14-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн байна. 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Цаг үе
Б.Баттулга: КОП17 хурлын түр байгууламжийн төслийн талбайд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, тохижуулна
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Нийслэлийн зүгээс уг хурлын авто зам, түр байгууламж, тохижилт, шугам сүлжээ зэргийг хариуцна. Энэ хүрээнд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох ажлын хэсэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа.
КОП17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “КОП17 хурлын түр байгууламжийн харилцаа холбооны шилэн кабель сүлжээ таталт бүрэн дууссан. Ус хангамж болон ариутгал татуургын систем суурилуулах ажил 88, цахилгаан хангамж болон авто зогсоолын угсралтын ажил 45 хувьтай байна. Хурлын түр байгууламжийн төслийн талбайд нийт есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут шинээр суулгаж, ургуулж тохижуулна. Хурал дууссаны дараа хотын иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд тохиромжтой ногоон байгууламж болон үлдэх юм” гэв.
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “Уг хурлыг зохион байгуулах Үндэсний хороог энэ оны хоёрдугаар сард байгуулсан. Үндэсний хорооны даргаар ажиллаж байгаагийн хувьд аливаа шийдвэрийг цаг тухай бүрт хурдан шуурхай гаргаж, олон улсын энэхүү томоохон хурлыг амжилттай зохион байгуулахын төлөө нийслэлтэй хамтран ажиллана” гэлээ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцож, тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлийг хэлэлцэх юм.


-
Цаг үе2019/06/17
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Улстөр нийгэм2020/11/11
Тусгаарлалтаас гарсан иргэнээс "Ковид-19"-ийн халдвар илэрлээ
-
Улстөр нийгэм2022/02/10
ЕБС, цэцэрлэгүүд ирэх даваа гарагаас танхимаар хичээллэнэ
-
Улстөр нийгэм2020/07/15
Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош шинжилгээгээр...
