Цаг үе
Бэлгээ аваад 3 сая төгрөг хожоорой
Хараад л нүд алдаж, шохоорхол төрөм гайхамшигтай сайхан баглаа боодол бүхий энэ сайхан бэлгийг та хаанаас авч болох вэ гэж үү? Тэгвэл маш амархан та ердөө 9402-8181болон 9503-8181 утас руу залгахад л хангалттай. Таны хүссэн газар тань үнэгүй хүргэж өгнө.

Хэдийгээр бүсгүйчүүдийн дуртай Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр болж байгаа ч дэлхий даяар тархсан халдварт өвчнөөс болоод баяр наадам тэмдэглэх, олноороо цугларахыг хориглоод байгаа ч гэсэн бүсгүйчүүдээ баярлуулж яагаад болохгүй гэж. “Олноороо цугларахыг л хориглосон болохоос бэлэг өгөхийг хориглоогүй шүү” гэж бүсгүйчүүд жуумалзаж байгаа бол эрчүүд ч гэсэн хайртай сайхан бүсгүйчүүдээ боломжийнхоо хэрээр баярлуулахыг хүсч буй нь тодорхой.

Тэгэхээр хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа энэ үед хүргэлтийн бэлэг хамгийн тохиромжтой. Тэр тусмаа амин дэмээр баялаг энэ гоёмсог бэлэг.

Дашрамд сануулахад амтлаг, чанартай жимс, ногоогоор хэрэглэгчдээ хангадаг олны танил “Хос Билгүүн Зул” компанийнхан худалдан авагчдадаа зориулан 3 сая төгрөгийн азтан шалгаруулж байгаа юм. Тэгэхээр та бэлгээ аваад 3 сая төгрөгний азтан болох боломжтой гэсэн үг. Гоё байгаа биз.

Дээр нь олон нийтийн газар цугларахыг хориглож байгаа энэ үед хүргэлт гэдэг бол жинхэнэ тохиромжтой үйлчилгээ. Ер нь халдвар тархах магадлалтай энэ үед дэлгүүр, зах олон хүнтэй газар очих хэрэггүй гэж зөвлөж байгаа шүү дээ. Тэгэхээр та залгаад хайртай бүсгүй, ээж, эхнэрийнхээ ажил дээр амин дэмээр баялаг, сэтгэл татам гоёмсог бэлгийг нь хүргүүл. Хэрвээ та өөрөө ч юм уу, эхнэр тань гэртээ хүүхдүүдээ харж байгаа бол бүр ч гоё сюрприз болно.

Хөл хорио тогтоосноос болж гадагшаа гарч чадахгүй, уйдаж суугаа бяцхан үрс тань ч гэсэн бөөн баяр хөөр болно гэдгийг төсөөлөөд үз дээ. Утсаа аваад залга, тэд таны хүссэн газар тань аз жаргал, баяр хөөрийг бэлэглэхээр яаран очно. Бэлгийг тань авсан хүмүүсийн нүд баяр хөөрөөр гэрэлтэн талархана гээд бод доо.

Дахин сануулья.
Утас: 9402-8181, 9503-8181
Бас ЭНД дараад илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.

