Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Блокчейн суурьтай зах зээлийн шинэчлэлээ Сингапурын финтек фестивальд танилцуулав

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн Сингапурын финтек фестиваль 2025-д оролцож, “Блокчейн технологид суурилсан биржийн бус зах зээлийн арилжаа, төлбөр тооцооны шинэчлэл” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ Монгол Улсын биржийн бус зах зээлийн арилжаа, төлбөр тооцоог блокчейн технологид бүрэн шилжүүлсэн шинэчлэлийн талаар танилцуулж, шийдлийн зорилго, тулгарсан сорилт, туршилтын үе шат болон хүрсэн бодит үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн юм.

Энэхүү шинэчлэлийн үр дүнд биржийн бус зах зээлийн арилжааны төлбөр тооцоо түргэн, шуурхай хийгдэх, мөн өдрийн зургаан цагаар хязгаарлагддаг байсан арилжааг 24/5 тасралтгүй явуулах, хөрөнгө оруулагчдад бодит цагийн, ил тод, нээлттэй орчныг бий болж буйгаараа онцлогтой. Ингэснээр Монгол Улс энэхүү шийдлийг нэвтрүүлсэн дэлхийд анхдагч орнуудын нэг болж байна.

Мөн тэрээр энэ өөрчлөлт нь зөвхөн технологийн дэвшил төдийгүй хөрөнгийн зах зээлийн хөгжлийг олон улсын түвшинд ойртуулах чухал алхам болохыг дурдаад, цаашдын зорилтуудыг танилцуулав.

Жил бүр зохион байгуулагддаг Сингапурын финтек фестиваль нь энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд дэлхийн 130 гаруй улсын бодлого боловсруулагч, төв банк, зохицуулагч байгууллага, финтек компани, хөрөнгө оруулагч болон салбарын төлөөллүүдийн 65 мянга гаруй оролцогчийг нэг дор цуглуулж, финтекийн салбарын сүүлийн үеийн технологи, дэвшил, чиг хандлага болон бодлого, зохицуулалтын онцлох шийдлүүдийг танилцуулж, хэлэлцэх боломжийг олгодог олон улсын томоохон арга хэмжээний нэг юм.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав

Огноо:

,

Францад үргэлжилж буй "G7" дээд хэмжээний уулзалтын хүрээнд Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленський АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзжээ.
 
Энэ уулзалтад Украин улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар мөн оролцсон байна.
 
Уулзалтын дараа Володимир Зеленський сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Америкийн зенит пуужинг үйлдвэрлэх зөвшөөрлийг Украин авах талаар хөндөн ярилцсан" хэмээжээ.
 
"Бид энэ талаар Ерөнхийлөгч Трамптай ярилцсан. Манай баг энэ тал дээр ажиллана. Бид баллистик пуужингийн эсрэг систем болон пуужин үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг авах байх" хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгдсэн байна.
 
Харин Доналд Трамп АНУ, Иран эвлэрсний дараа нөхцөл байдал тогтворжих тул Оросын газрын тосонд хориг тавьж магадгүй хэмээжээ. "Газрын тос урсаж байгаа тул бид ийм алхам хийж магад" хэмээн Доналд Трамп мэдэгдсэн байна.
 
АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлсний дараа Ормузын хоолой хаагдаж, газрын тосны үнэ өссөн тул зах зээл дээрх үнийг тогтоон барихын тулд танкерт ачигдсан Оросын газрын тосны хоригийг түр цуцлаж байсан юм.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй байна

Огноо:

,

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч тавдугаар сард виз, зөвшөөрлийн хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүсэлтийг үндэслэн гадаадын 5104 иргэнд визийн зөвшөөрөл, 15574 иргэнд зохих ангиллын виз олголоо.

Мөн 1645 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 8198 иргэний оршин суух зөвшөөрлийн олголт, 1459 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 4008 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэв.

Дээрх тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад виз олголт 35.8 хувиар, оршин суух зөвшөөрөл олголт 61.3 хувиар, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгалт 8.9 хувиар өссөн бол  визийн зөвшөөрөл олголт 13.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх зорилгоор 24997, хөрөнгө оруулах зорилгоор 5539, суралцах зорилгоор 4570, гэр бүлийн шугамаар 3031, бусад зорилгоор 3268 гадаадын иргэн оршин сууж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2026 оны зургаадугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, төв болон говийн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 12-17 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 22-24 хэм дулаан байна.


2026 оны зургаадугаар сарын 19-нөөс
2026 оны зургаадугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21,22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-нд нутгийн зүүн хагаст,цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан хөрсөн дээр цочир хүйтрэнэ, өдөртөө 8-13 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох