Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

АН-ын ҮБХ-ны гишүүдийн 51 хувийг С.Эрдэнийн хамаатан садан, найз нөхөд бүрдүүлдэг

Огноо:

,

АН саяхан 30 жилийнхээ ойг сүр дуулиантай хийсэн. Гэвч өнөөдөр АН С.Эрдэнэ гэдэг ганц л хүний хувийн нам болон хувирчээ. Тэрээр өөрийн хүргэн, охин, ах дүү, хамаатан садан, тэр ч бүү хэл бие хамгаалагчаа хүртэл  дагуулж ирээд  АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүийн 51 хувийг бүрдүүлсэн байна. Саяхан гэхэд л үүдэнд нь суудаг, өөрийн хамаатан охиноо Баян-Өлгий аймгаас намын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр томилжээ. 

АН-ынхан Үндэсний бодлогын хорооныхоо хурлыг хийхийн тулд гишүүдийнхээ гар утсыг хурааж авч, биеийг нь нэгжиж хуралд оруулдаг болсон аж. С.Эрдэнийг шүүмжилсэн АН-ын гишүүдийг  хүргэн нь, бие хамгаалагч нь загнадаг, доромжилдог болсон байна. Тухайлбал, С.Эрдэнийн хүргэн Баянгол дүүргийн Иргэдийн хурлын дарга залуу Үндэсний бодлогын хорооны хурал дээр намын даргаа шүүмжилсэн гишүүд рүү дайрч давшлан

-Та нар манай хадам аавыг ингэж доромжлохгүй шүү. Аятайхан байгаарай гэх мэтээр сүрдүүлж, баахан хэрүүл маргаан дэгдээжээ. Үүнээс гадна АН-ын гишүүдийн татвар хураамжид жилд 2 тэрбум гаруй төгрөг цуглардаг гэнэ. Гэвч гишүүдийн татварын мөнгө хаашаа орж байгаа нь мэдэгддэггүй, АН С.Эрдэнийн хувийн офисст байрладаг. АН-ын гишүүдийн татварын мөнгийг С.Эрдэнэ хувьдаа ашиглаж, өөрийнхөө хувийг байрыг засч, сайжруулж, энэ мөнгөнөөс ашиглалтын кардлаа төлдөг гэсэн мэдээллийг тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Мөнх-Эрдэнэ сэтгүүлч нарт өгч байна.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт эрхэм зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсэн мэндчилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, парламент болон бусад салбарын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирснийг онцлоод, үүнд хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурал болон Лаосын Үндэсний Ассамблей хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж, харилцан айлчлал, туршлага солилцох үйл ажиллагаа тогтмолжиж байгааг тодотголоо. Мөн Лаосын Үндэсний Ассамблейгаас 2003 онд Монгол Улсын Их Хуралд бэлэглэсэн улаан модон ширээ, сандал зэрэг тавилга өнөөдөр ч Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд байгаа бөгөөд хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны үнэ цэнтэй бэлгэ тэмдэг болсоор байгааг тэмдэглэв.

Улсын Их Хурал 2020 онд Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг ханган, эрх зүйн орчныг боловсронгуй болгосон гэдгийг УИХ-ын дарга дурдаад, хоёр улсын аудитын байгууллагын хамтран зохион байгуулах сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан төлөөлөгчдийг найрсагаар хүлээн авсан УИХ-ын даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хууль тогтоох байгууллага, төрийн аудитын байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж буйд сэтгэл хангалууд байгаагаа тэмдэглэлээ. Мөн тэрбээр тааламжтай цагтаа Лаос Улсад айлчлах БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей даргын урилгыг уламжлав.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын дэд ерөнхийлөгч Той Понтхилат, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хонгкео Соуксават нар оролцлоо 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2026.06.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь  ажлын хэсгийн өнөөдрийн /2026.06.09/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе22 цаг 54 минут

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

Шударга мэдээ23 цаг 3 минут

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгдж...

Шударга мэдээ23 цаг 9 минут

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар сан...

Улстөр нийгэм23 цаг 14 минут

УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төл...

Улстөр нийгэм23 цаг 18 минут

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Улстөр нийгэм23 цаг 28 минут

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Улстөр нийгэм23 цаг 31 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх барилгын салбарын төлөөлөлтэй уулзлаа

Цаг үе23 цаг 33 минут

“Гэгээн Пантелеймон” хөдөлгөөнт оношлогооны төв Монголд ажиллала...

Улстөр нийгэм23 цаг 36 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дакар ралли-2026”-д амжилт гаргасан тами...

Цаг үе23 цаг 39 минут

Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна

Санал болгох