Цаг үе
COVID-19: Мах боловсруулах үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөгөө

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын үед мах боловсруулах үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөгөөг боловсруулсныг хүргэж байна.
Аж ахуйн нэгжид:
- Биеийн халуун үзэх
- Ам, нүүрний хаалт зүүх
- Малгай, хормогч, бээлий өмсөх
- Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
- Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх
- Махны мод, тавцан, хутга, хөрөө, махны машин зэргийг хэрэглэх бүртээ зориулалтын шингэнээр угааж цэвэрлэх
- Бохирдсон хормогч, ханцуйвчийг зориулалтын шингэнээр тогтмол угааж цэвэрлэх
- Сандал, хөргөгч, хаалганы бариул, хана, шал зэрэг хатуу гадаргууг 1л усанд 25мл белизна хийсэн уусмалаар өдөрт 2-оос доошгүй удаа халдваргүйжүүлэх
- Сард 1 удаа мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх
- Халдвар судлагч, хүнсний технологич, эрүүл ахуйчийн бүрэлдэхүүнтэй багийг урьдчилан томилон, халдвар эсэргүүцэх төлөвлөгөөтэй байх
- Халдвар хамгааллын хяналт тавих хүн ажиллуулах
- Хог хаягдлыг ил задгай хаяхгүй байх
- Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
- Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах
Мах бэлтгэгч, худалдагч нарт:
- Ам, нүүрний хаалт зүүх
- Малгай, хормогч, бээлий өмсөх
- Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
- Гараа сайтар савандаж угаах
- Нойтон сальфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчтэй байх
- Махны мод, хутга, ирлэгч зэргийг бусадтай сольж хэрэглэхгүй байх
- Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
- Бохир гараар ам, хамар, нүүрэндээ хүрэхгүй байх
- Ажлын хувцсаа тогтмол угааж, цэвэрлэх, хоорондоо солихгүй байх
- Ус,ундаа ам дамжуулан хэрэглэхгүй байх
- Ковид-19-ийн талаарх мэдээлэлтэй байх
Үйлчлүүлэгчдэд :
- Амны хаалт зүүх
- Маханд гар хүрэхгүй байх
- Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
- Тахиа, загасны махыг угааж хэрэглэх
- Далайн гаралтай бүтээгдэхүүн аль болох хэрэглэхгүй байх
- Сав,баглаа, боодлыг чийгтэй алчуур, нойтон сальфетикаар арчих
- Түүхий болон боловсруулсан бүтээгдэхүүнийг тус тусад нь байлгах
Эх сурвалж: ЭМЯ
Цаг үе
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Цаг үе
Баяр наадмаар 171 байцаагч хяналт шалгалт хийнэ
Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хамтран баяр наадмын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал, Хүнс хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын хяналтын 171 улсын байцаагч өнгөрөгч зургадугаар сарын 30-ны өдрөөс энэ сарын 15-ны өдрийг хүртэл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж хамтран гүйцэтгэж байна.
Хяналт шалгалтад улсын болон аймгийн баяр наадмын үеэр хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хамруулж, гарч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг авч ажиллахаар болсон.
Цаг үе
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.
-
Улстөр нийгэм2021/08/02
Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын лабораторийн хүчин чадлыг нэм...
-
Цаг үе2020/03/11
Япон улсаас Монгол Улс руу нэн яаралтай буцах шаардлагатай байгаа иргэдийн анхаа...
-
Цаг үе2025/07/04
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орж, сэрүүхэн байна
-
Цаг үе2023/05/12
Эрчим хүчний хэмнэлтийн мэдлэг олгох сургалт боллоо