Бидэнтэй нэгдэх

Цаг үе

DDoS халдлагын идэвжил

Огноо:

,

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

Дэлхий дахинд коронавирусын халдварын эсрэг хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа энэ үед хүмүүс цахимаар хувийн ажил болон бизнесээ үргэлжлүүлэх, хичээл сургалтад хамрагдах, хурал зөвлөгөөнд оролцох, мэдээ мэдээлэл авах болсноор интернет орчны хэрэглээ эрс нэмэгдсэн. Гэвч үүнийг дагаад кибер халдлагууд ч идэвхжиж энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 82.5 хувиар нэмэгдсэн байна.

Халдлага үйлдэгчид хувь хүн рүү чиглэсэн халдлагуудад спам, фишинг, сошиал инженеринг буюу хуурамч цахим шуудан илгээх, хуурамч холбоосоор дамжуулан хортой код тарааж хэрэглэгчийн хувийн мэдээлэлд халдах зэрэг аргыг голлон ашиглаж байгаа бол аливаа байгууллага руу халдахдаа DDoS халдлага үйлдэж, улмаар хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн сангаа ашиглах боломжгүй болгож, байгууллагын үйл ажиллагаа зогсоход хүргэж байна.

Касперски компанийн 2020 оны эхний улирлын тайланд дурдсанаар DDoS халдлагын тоо хэмжээ 2019 оны мөн үеийнхээс 80 хувиар нэмэгдсэн ба халдлагын хугацаа уртсаж, 2019 оны сүүлийн улиралтай харьцуулахад 2 дахин өссөн байна. Ухаалаг дайралтын хувьд мөн ижил өсөлттэй байгаа бөгөөд энэ нь мэргэжлийн хакер болон сонирхогчдын зүгээс DDoS халдлагыг сонирхох хандлага нэмэгдэж байгааг харуулж байна. Коронавирусын дэгдэлтийн үед ихэвчлэн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүргэлийн үйлчилгээ болон боловсролын байгууллагын цахим хуудсууд DDoS халдлагад өртөж байна.

Технологийн хөгжил хурдасч, халдлага үйлдэгчдийн ур чадвар нэмэгдэхийн хирээр DoS буюу Denial-of-Service төрлийн халдлагууд улам бүр нарийн зохион байгуулалттай болж, зөвхөн серверийн ажиллагаа болон бизнесийн үйлчилгээг тасалдуулаад зогсохгүй олон талаар дайралт хийж, сүлжээний эмзэг цэгүүдийг эрэлхийлж байна.

DoS халдлага нь их хэмжээний хэрэглэгчийн хүсэлтийг хост эсвэл сүлжээ рүү илгээснээр уг машин ачааллаа дийлэхгүйд хүрч, хэрэглэгчиддээ хариу өгөх, тэдэнд үйлчилгээ үзүүлэх боломжгүй болдог. Хэрэв сүлжээн дэх цор ганц хоструу нэг халдагчаас чиглэж байвал DoS халдлага гэнэ. Цаашлаад олон тооны хостууд тухайн хохирогч руу дээрх төрлийн их хэмжээний халдлагын шинж чанар бүхий хүсэлтүүдийг илгээж байгаа бол DDoS буюу Distributed-Denial-of-Service халдлага гэнэ. Зураг 1. DDoS халдлага

Халдлага үйлдэгч нь Zombies буюу botnets - тусгай Троян вирусын халдвар авсан компьютерын сүлжээ  үүсгэн тухайн компьютеруудын эзэмшигчийн мэдэлгүйгээр алсаас хянан удирдаж, цаашид DDoS халдлага үйлдэхэд шаардагдах өндөр урсгалыг бий болгох зорилгоор тэдгээрийг бэлтгэдэг ба өөрөөр хэлбэл зорилтот сервер, сүлжээ рүү өөрөө шууд дайрахгүй харин zombie компьютеруудаар дамжуулж өөрийгөө халхалдаг. Ингэснээр zombie компьютерууд л ил харагдах бөгөөд жинхэнэ халдагчийг илрүүлэхэд төвөгтэй юм.

Эдгээр botnet сүлжээг спам болгон ашиглагдаж болох бөгөөд зарим нь хортой код татаж авах сайт болох, фишинг залилан болон дээр дурдсан DDoS халдлага үйлдэх зэрэг өөр өөр зорилготой олон гэмт хэрэгтнүүдийн хяналтанд байж болно.

Хэрэв таны сервер компьютер троян вирусээр халдварласан бол халдлага үйлдэгч DDoS комманд өгөх хүртэл удаан хугацаагаар унтаа байх бөгөөд вирус, хортой код илрүүлэх программаар тогтмол шалгаж ботнет болохоос сэргийлэх боломжтой. Халдагчийн тушаалаар ботнетууд нэгэн зэрэг зорилтот сервер буюу сүлжээ рүү халдахад ачаалал үүсч үйлчилгээ хэвийн явагдах боломжгүй болдог. Сүлжээ доторх bot бүр нь халдлагыг далдалдаг тул энэ төрлийн халдлагуудыг тодорхойлоход хэцүү бөгөөд том хэмжээний DDoS халдлага үйлдэх чадамжтай ботнет байгуулахад цаг хугацаа их шаарддаг байна.

DDoS халдлагын төрөл. Гэмт хэрэгтнүүд хэд хэдэн аргыг ашиглан DDoS халдлага үйлддэг ба ихэнх нь зорилтот сервер эсвэл сүлжээнд нэвтрэхэд чиглэдэг боловч ерөнхийдөө гурван төрөлд хувааж болно.

  • Аппликейшн дайралт нь тодорхой үйлчилгээ эсвэл програм дээр төвлөрдөг ба ихэвчлэн вэб хуудас бүхий аппликейшнууд руу чиглэдэг. HTTP flood бол энэ төрлийн халдлагуудын нэг бөгөөд олон тооны HTTP хүсэлтийг ашиглан ердийн хэрэглэгчдийг вэб програм руу нэвтрэх боломжгүйд хүргэдэг.
  • Багтаамжны дайралт нь зорилтот сүлжээний дамжуулах чадварыг өндөр хүчин чадлаар ачааллуулах зорилготой. Энэ төрлийн халдлагын хэмжээ нь халдлага үйлдэгчээс хамаардаг бөгөөд ихэвчлэн 100Gbps-аас 1 Tbps хүртэл хэлбэлздэг.

Протоколын дайралт нь олон төрлийн протоколын сул талыг ашиглан вэб программын серверүүдийн хүчин чадлыг дээд зэргээр ачааллуулах, галт хана, ачаалал тэнцвэржүүлэгч гэх мэт хамгаалах хэрэгслүүдийн нөөцийг шавхахад төвлөрдөг. SYN flood бол протоколын дайралтын нэг хэлбэр бөгөөд хуурамч IP хаяг ашиглан ердийн синхрончлох – танин баталгаажуулах солилцоог эвдэх замаар зорилтот серверт хуурамч холболтын дараалал бий болгож, үндсэн хэрэглэгчдийн баталгаажуулалтыг их хэмжээний хүлээлтэд оруулдаг байна. Зураг 2. DDoS халдлагын төрлүүд

2020 оны эхний улиралд үйлдэгдсэн нийт DDoS халдлагын 92,6 хувийг SYN flood төрөл эзэлсэн бөгөөд энэ нь өнгөрсөн улирлаас 8 хувиар өссөн байна.

DDoS халдлагын хамгаалалт

DDoS халдлагын үр нөлөө нь халдлагын цар хүрээ, түүнд өртөхөөс сэргийлж авсан арга хэмжээ, бэлэн байдлаас хамаарах ба ерөнхийдөө хамгаалалтын хэрэгслүүдээс гадна интернетийн дэд бүтцийн шийдэлд тулгуурладаг.

  • Хязгаарлалт -  Нэг үйлчлүүлэгчийн нээж болох холболтын тоог хязгаарласнаар DDoS-ийн халдлагаас урьдчилан сэргийлэх боломжтой. Ердийн хэрэглээнд вэб хөтөч нь нэг вэбсайтад 5-7 TCP холболтыг нээж өгдөг ба DDoS-ийн дайралт нь өндөр ачаалал өгөхийн тулд үүнээс давж гардаг.
  • Галт хана - DDoS халдлагаас урьдчилан сэргийлэх өөр нэг арга бол Вэб Аппликейшн Галт хана буюу WAF-ийг тохируулах юм. Урвуу прокси болгон ашиглавал WAF нь серверийг олон төрлийн хортой код, халдлагаас хамгаалахад туслах болно.
  • Blackhole буюу хар нүх - DDoS-ийн дайралтыг бууруулах хамгийн энгийн арга бол бүх холболтыг "хар нүх" рүү чиглүүлдэг. Хар нүхний шүүлтүүрийг тодорхой хязгаарлалт шалгуургүйгээр хэрэгжүүлэх тохиолдолд хууль ёсны болон хортой сүлжээний урсгал хоёулаа хар нүх рүү чиглэгдэж, сүлжээнээс хаягддаг. Үүнийг сүлжээний администраторууд түлхүү ашиглах боломжтой бөгөөд ихэвчлэн ISP компаниуд ашигладаг.
  • DDoS хамгаалах үйлчилгээ – Аюулгүй байдлыг ханган, халдлагаас хамгаалах бүтээгдэхүүн хөгжүүлж, нэвтрүүлдэг олон компаниуд байдаг ба тэд сүлжээний ачаалал, нууцлалын протокол, хэрэглээний зан төлөв зэрэг олон төрлийн үзүүлэлтийг тогтмол шинжилж шаардлагатай хамгаалалт, зохицуулалтыг автоматаар тохируулдаг учир их хэмжээний халдлагыг хохирол багатай даван туулахад тусалдаг.

"COVID-19” цар тахлын улмаас техник технологийн хөгжил хурдасч байгаа ч мэдээллийн аюулгүй байдлаа хангах, кибер халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудлаа орхигдуулаад байна. Албан байгууллагын хувьд мэдээллийн системийн аюулгүй байдлыг найдвартай хангаж чадахуйц вирусний эсрэг баталгаатай программ хангамж ашиглах, хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын шинэчлэл тогтмол хийхээс гадна сервер администраторуудын хийх ёстой хамгийн чухал алхам болох стресс тестийг өөрийн сервер дээр туршин, шинжилгээ хийж, DDoS халдлагад өртөхөөс сэргийлэхийг кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.

Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн 80 гаруй хувь нь хувь хүний мэдлэг, хариуцлагаас шалтгаалдаг тул хичнээн өндөр өртөгтэй хамгаалалт, хяналтын систем байгаад ч бүрэн хамгаалж чадахгүй. Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахад иргэдийн мэдээлэл технологи, мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг, зөв хэвшил олгох сургалт арга хэмжээ, анхааруулгыг тогтмол зохион байгуулж, хэрэгжүүлэхэд төр болон хувийн хэвшил, иргэдийн оролцоо чухал юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ

Огноо:

,

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, үер, усны ослын эрсдэл өндөр бүсийн судалгаа, зураглалыг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хийж, гол, мөрөн, нуурын орчим дахь 399 эрсдэлтэй цэгийг тогтоон анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.

Мөн усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эрсдэл өндөр, иргэд олноор зорчдог нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг ханган үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Иймд Онцгой байдлын байгууллагаас иргэд, малчид, аялагчдыг гол, мөрөн, нуур орчимд зорчихдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, цаг агаарын болон усны нөхцөл байдлын талаарх сэрэмжлүүлгийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөхийг уриаллаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Огноо:

,

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026 оны долоодугаар сарын 31-ний 03.00 цагт зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва С.Зоригийн хөшөөг нийтийн эзэмшлийн талбайд цагдаагийн хамгаалалт доор, мэргэжлийн багтай хамтран буцаан байрлуулахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга О.Ганбат, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Мэндбаяр нарт үүрэг болгосон юм.

Ингээд НЦУГ-ын алба хаагчид хөшөөг хамгаалалтад авч, нийслэлийн Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, УСУГ-ын 20 гаруй албан хаагч хамтран хөшөөг Төв шуудангийн урд талбай, хуучин суурин дээр нь буцаан байрлууллаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: 3-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

2026 оны наймдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна. 


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 25-27 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 25-27 хэм дулаан байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. 23-25 хэм дулаан байна. 


2026 оны наймдугаар сарын 03-наас
2026 оны наймдугаар сарын 08-ныг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв

04-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 05-нд төв болон говийн аймгуудын аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 05-нд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн өмнөд хэсгээр халж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 33-38 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм35 минутын өмнө

“Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа...

Шударга мэдээ2 цаг 4 минут

Улаанбаатарт таван байршилд олон түвшний уулзвар, гүүр барина

Цаг үе2 цаг 8 минут

Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг а...

Цаг үе2 цаг 12 минут

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа

Цаг үе2 цаг 16 минут

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Цаг үе2 цаг 25 минут

Шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх арга хэмжээг эрчимжүүлж ...

Цаг үе2 цаг 30 минут

Стандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилг...

Улстөр нийгэм2 цаг 37 минут

Дамбадаржаагийн 63 МВт-ын дулааны станцын бүтээн байгуулалт 62 хувий...

Цаг үе2026/07/31

Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ

Цаг үе2026/07/31

Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ

Санал болгох