Улстөр нийгэм
Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт энэ сарын 25-нд болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулна” гэж заасан байдаг.
Мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-д “Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг тухайн шатны сонгуулийн хороо гаргаж, уг шийдвэрт санал авах өдөр, байрыг заах ба амралтын өдөр явуулна” гэж заажээ.
Энэ заалтын дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалтыг аймгийн нэг, дүүргийн нэг, сумын 60 тойрог, нийт 62 тойрогт 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулахаар боллоо гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.
Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгөх бөгөөд нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргах юм байна.
|
НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДАХ АЙМАГ, СУМ, ДҮҮРГИЙН ЖАГСААЛТ |
||||
|
Д/д |
Аймаг, дүүргийн нэр |
Нэмэлт санал хураалт явагдах |
||
|
Сум / тойрог |
д/д |
Баг / хороо |
||
|
1 |
Архангай |
Жаргалант |
1 |
1-р баг |
|
Эрдэнэбулган |
2 |
7-р баг |
||
|
2 |
Баян-Өлгий |
Баяннуур |
3 |
1-р баг |
|
Өлгий |
4 |
11-р баг |
||
|
Ногооннуур |
5 |
1-р баг |
||
|
6 |
5-р баг |
|||
|
7 |
7-р баг |
|||
|
Сагсай |
8 |
4-р баг |
||
|
3 |
Баянхонгор |
Баянговь |
9 |
1-р баг |
|
Бөмбөгөр |
10 |
4-р баг |
||
|
Жаргалант |
11 |
1-р баг |
||
|
Өлзийт |
12 |
6-р баг |
||
|
Эрдэнэцогт |
13 |
5-р баг |
||
|
4 |
Булган |
Сэлэнгэ |
14 |
5-р баг |
|
5 |
Говь-Алтай |
Тайшир |
15 |
3-р баг |
|
Эрдэнэ |
16 |
3-р баг |
||
|
17 |
4-р баг |
|||
|
Алтай |
18 |
4-р баг |
||
|
6 |
Дархан-Уул |
Дархан |
19 |
11-р баг |
|
7 |
Дорноговь |
Иххэт |
20 |
2-р баг, |
|
Мандах |
21 |
5-р баг |
||
|
8 |
Дорнод |
Баяндун |
22 |
3-р баг |
|
Халхгол |
23 |
3-р баг |
||
|
Чойбалсан |
24 |
1-р баг |
||
|
9 |
Дундговь |
Дэрэн |
25 |
1-р баг |
|
Гурвансайхан |
26 |
1-р баг |
||
|
27 |
3-р баг |
|||
|
Хулд |
28 |
1-р баг |
||
|
Эрдэнэдалай |
29 |
2-р баг |
||
|
30 |
6-р баг |
|||
|
10 |
Завхан |
Нөмрөг |
31 |
4-р баг |
|
Отгон |
32 |
1-р баг |
||
|
33 |
5-р баг |
|||
|
Цагаанхайрхан |
34 |
3-р баг |
||
|
Дөрвөлжин |
35 |
3-р баг |
||
|
Яруу |
36 |
3-р баг |
||
|
Баянтэс |
37 |
2-р баг |
||
|
11 |
Өвөрхангай |
Баруунбаян-Улаан |
38 |
4-р баг |
|
Бүрд |
39 |
2-р баг |
||
|
40 |
4-р баг |
|||
|
Уянга |
41 |
7-р баг |
||
|
12 |
Өмнөговь |
Манлай |
42 |
2-р баг |
|
Ноён |
43 |
2-р баг |
||
|
13 |
Сүхбаатар |
Түмэнцогт |
44 |
2-р баг |
|
Уулбаян |
45 |
3-р баг |
||
|
Эрдэнэцагаан |
46 |
3-р баг |
||
|
14 |
Сэлэнгэ |
Зүүнбүрэн |
47 |
1-р баг |
|
15 |
Төв |
Мөнгөнморьт |
48 |
3-р баг |
|
Аргалант |
49 |
2-р баг |
||
|
Баянжаргалан |
50 |
2-р баг |
||
|
16 |
Увс |
Зүүнхангай |
51 |
2-р баг |
|
17 |
Ховд |
Дарви |
52 |
3-р баг |
|
Дуут |
53 |
3-р баг |
||
|
Мөнххайрхан |
54 |
3-р баг |
||
|
18 |
Хөвсгөл |
Их-Уул |
55 |
1-р баг |
|
Ренчинлхүмбэ |
56 |
6-р баг |
||
|
Төмөрбулаг |
57 |
4-р баг |
||
|
Түнэл |
58 |
2-р баг |
||
|
Чандмань-Өндөр |
59 |
1-р баг |
||
|
19 |
Хэнтий |
Өмнөдэлгэр |
60 |
2-р баг |
|
Дэлгэрхаан |
61 |
5-р баг |
||
|
Аймгийн дүн |
61 тойрог |
|||
|
20 |
Налайх |
1-р тойрог |
1 |
1-р хороо |
|
Нийслэлийн дүн |
1 тойрог |
|||
|
УЛСЫН ДҮН |
62 тойрог |
|||
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.12.05/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
|
1 |
· Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ · Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/ · Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 150 минут/ |
10.00 |
“Их хуралдай” |
||
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Арвандөрөвдүгээр Леогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалынхаа хүрээнд Ром хотын Гэгээн Мариагийн Их сүмд Пап Францис агсны дурсгалыг хүндэтгэн бунханд нь цэцэг өргөлөө.

Пап Францис 2023 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн. Тэрбээр хоёр улс XIII зуунд элч илгээж, албан ёсоор харилцаж эхэлснээс хойш 777 жилийн дараа Монголд ирсэн анхны Пап, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн юм.
Пап Францис төрийн айлчлалынхаа үеэр олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ, манай улсын дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлын төлөөх хүч чармайлтад оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монгол Улс бол оюун санаа, сүсэг бишрэлийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг” хэмээн тодорхойлж байлаа.

Пап Францис нь улсынхаа төрийн тэргүүн, католик шашны оюун санааны удирдагчаар 12 жил ажиллахдаа даян дэлхийд энх тайвныг цогцлоох, улс түмний ойлголцол, харилцан хүндэтгэл, энэрэл нигүүлслийг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан эрхэм хүн юм.

Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Гэгээн Ширээт Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин бараалхлаа.
Ерөнхийлөгч хоёр улсын дээд түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаа нь хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлж байгааг онцлов.

Талууд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа Ватиканы Апостолик архивд хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой түүхэн баримт, материалыг судалгааны эргэлтэд оруулах замаар өнө эртний харилцаагаа нийтэд толилуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа нотоллоо.

Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга Кардинал Пиетро Паролин Пап Францисын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын бүрэлдэхүүнд ажилласнаа дурсаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Төрийн хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд улс төр, дипломат харилцаатай бүхий л асуудлыг хариуцдаг. Хэрэг эрхлэх газрын тэргүүн нь Төрийн нарийн бичгийн дарга /Ерөнхий сайд/ байдаг.
-
Улстөр нийгэм2020/05/13
Засгийн газар ээлжит хуралдаанаа өнөөдөр хийнэ
-
Цаг үе2022/06/29
Дархан-Шарын гол-Дархан чиглэлд зорчигчийн галт тэрэг дараах хуваарийн дагуу аял...
-
Улстөр нийгэм2021/04/13
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замыг 10 дугаар сард ашиглалтад оруулн...
-
Шударга мэдээ2019/10/16
Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг ...
