Урлаг спорт
ЗГ: Уралдаанд 14 уран бүтээлч 36 бүтээлээ ирүүлжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ардын хувьсгалын 100 жилийн ойн лого, брэндбүүк бүтээх уралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 09-ний хооронд нээлттэй зарласан.
Уралдаанд 14 уран бүтээлч 36 бүтээлээ ирүүлсэн байна. Шалгарсан бүтээлийг ойн арга хэмжээнд зориулалтын дагуу хэрэглэх, нийтэд сурталчлан таниулах, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийн загварыг УИХ-д танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.
Урлаг спорт
“Miss Universe 2024” тэмцээнийг МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй
Мексик улсад болж байгаа “Miss Universe 2024” 73 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаас МҮОНТ-ийн "Tune in" хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч З.Номинзул оролцож байна.
Тус тэмцээнийг МҮОНТ албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулна. Тодруулбал, урьдчилсан шалгаруулалтыг Улаанбаатарын цагаар өнөөдөр буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр 09:00-13:00 цагт, сүүлчийн (финалийн) шалгаруулалтыг арваннэгдүгээр сарын 17-ны ням гарагт 08:00-12:00 цагт үзэгч та бүхэнд хүргэнэ.
Шууд дамжуулалтын хамтрагчаар Зөв Монгол брэнд болон Гоулдс Жим ажиллаж байна.
Сануулахад, дэлхий даяар 1.5 тэрбум хүн шимтэн үздэг хамгийн нэр нөлөө бүхий Миссийн тэмцээн гэгддэг “Miss Universe" нь оролцогчдыг зөвхөн гадаад гоо үзэсгэлэнгээр бус, дотоод итгэл үнэмшил, хүчирхэг зан чанараараа бусдыг урамшуулж, манлайлал үзүүлэхийг зорьсон бүсгүйчүүдийг тодруулдаг.
Тиймдээ ч “Miss Universe” тэмцээнийг дэлхийн 190 гаруй оронд шууд дамжуулдаг томоохон арга хэмжээнд тооцогддог юм. Энэхүү тэмцээн нь гоо үзэсгэлэн, авьяас чадварыг харуулахаас гадна соёлын олон талт байдал, нийгмийн асуудлыг онцолдог.
Ташрамд дурдахад, “Miss Universe 2023" тэмцээнийг телевиз, дижитал, сошиал медиа платформ зэргээр нийт 122 сая хүн үзсэн мэдээ байна.
Урлаг спорт
"Соёлын бүтээлч сар" аян "Эртний сайхан" үзэсгэлэнгээр нээлээ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Соёлын бүтээлч сар” аян 2024 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр Монголын Урчуудын Эвлэлийн ARTZONE галерейд “Эртний сайхан” үзэсгэлэнгээр нээлээ.
Монголын Урчуудын Эвлэлийн Хороо, Биеийн тамир, Спортын Улсын хороо, Богд Хааны Ордон музей, Үндэсний Урлагийн Их Театр, "Төгөлдөр Буяннэмэх сан" зэрэг байгууллагууд "Эртний Сайхан" соёл урлаг, спортын хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Монголын Урчуудын Эвлэлийн хорооны ахмад уран бүтээлчдийн бүтээлүүдийг энэ сарын 1-15- ны өдрүүдэд олон нийтэд дэлгэн толилуулна гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.
Урлаг спорт
Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Их хааны цом” гардуулна
Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой өвлийн эхэн сарын шинийн нэгэн буюу Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд “Их хааны цом”-ыг анх удаа гардуулна.
Барилдаан арваннэгдүгээр сарын 2-ны бямба гарагт 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдах бөхчүүдийг аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.
-
Үзэл бодол2022/10/04
Н.Ууганбаяр: ОХУ-ын иргэдэд Монгол Улсад түр оршин суух үнэмлэх олгоно
-
Шударга мэдээ2021/04/16
Хилээр нэвтрэх ачаа эргэлтийг түргэсгэхэд анхаарна
-
Улстөр нийгэм2021/10/14
Угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж, хайртай х...
-
Улстөр нийгэм2023/03/14
Оюу Толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ