Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Монгол адууны өв соёлыг сурталчлав

Огноо:

,

"Аравт" олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооноос ОХУ, Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчдад бэлтгэлээс бусад цагуудад Монгол Улсын зан заншил, түүх уламжлал, соёл урлагийг сурталчилсаар байна. Түүний нэг нь энэ сарын 27-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан "Адуучин" өдөрлөг байв. Дэлхийд нэрээ дуурсгасан монгол адууны гайхамшиг, монголчуудын адуу маллах өв соёлыг олон улсад сурталчлах зорилго бүхий энэхүү өдөрлөгөөр хурдан хүлгийнхээ зоон дээр урт уурга суналзуулсан 30 гаруй адуучин Төв аймгийн хэд хэдэн сумаас цуглуулсан шилмэл 200 гаруй адуугаа хурааж, уурга шүүрэх, морь булгиулах тэмцээн зохиож ОХУ, Казахстан, Киргиз улсын цэргийн алба хаагчдын нүдийг хужирлав.

Адуучин залуус 40 метрийн зайд газарт хэвтээ уургыг давхиж яваа хурдан хүлгийнхээ нуруун дээрээс ганц бөхийлтөөр шүүрч байгаа нь гадна, дотнын зочдыг алмайруулж байв. Наадмыг үзэж сонирхохоор цугласан олон адуучдыг дэмжин уурга шүүрэх тоолонд өөрөөс нь илүүтэй баярлаж, алдаа гаргахад нь дуу халаглаж байв. Уналга эдэлгээнд орж үзээгүй догшин хангал морь сургах нь аль ч орны залуусын амар хийх ажил биш. 10 мянган жилийн тэртээгээс морь гаршуулж эхэлсэн цагаасаа монгол түмэн эмнэг хангал морийг булгиулж, сургаж ирсэн түүхтэй. Эмнэг адууг сургах нь түүнийг зөвхөн уналга эдэлгээнд ашиглах боломжийг бүрдүүлэхээс гадна Монгол залуусын бие бялдраа хөгжүүлэх нэгэн төрлийн дасгал сургалт гэж ахмад буурлуудын маань ярьдаг нь учиртай ажээ.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Хутга тулган бусдыг дээрэмдсэн этгээдийг олж тогтоон баривчилжээ

Огноо:

,

Энэ оны долоодугаар сарын 24-ний өдөр СХД-ийн нутагт дэвсгэрт байрлах нэр бүхий барьцаалан зээлдүүлэх газрын ажилтныг үл таних этгээд хутга тулган айлган сүрдүүлж, ам болон гарыг нь хүлж скочдон 500 сая төгрөгийн үнэ бүхий алт, монетон үнэт эдлэл, бэлэн 1.5 сая төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэг бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, орогнож байсан газрыг олж тогтоон, дайчлан баривчилж, мөрдөн шалгаж ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Мас-Рестлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид таван алтан медаль хүртлээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Дэлхийн аварга шалгаруулах Мас-рестлингийн VII тэмцээн”-ийг 2025 оны долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 03-ны өдрүүдэд Архангай аймгийн төв дэх “АРА” комплекс болон “АРА” аренад амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд 33 орны 300 орчим баг тамирчид оролцлоо. Монгол Улсаас 66, Оросын Холбооны Улсаас 60, Бүгд Найрамдах Киргиз Улсаас 34 тамирчин ирж, хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багт тооцогдов.

Нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ОХУ, дэд байрт Киргиз Улс, гутгаар байрт Монгол Улсын баг жагслаа. Монгол Улсын баг тамирчид алт 5, мөнгө 10, хүрэл 36, нийт 51 медаль хүртэж өндөр амжилт үзүүллээ. Үүнээс, өсвөр үеийн насны ангилалд 2 алт, 5 мөнгө, 11 хүрэл нийт 18 медаль хүртэв.

Хүндэт зочноор ОХУ-ын Холбооны зөвлөлийн гишүүн, Олон улсын “Мас-Рестлинг”-ийн холбооны Ерөнхийлөгч А.К.Акимов, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Якут Улсын “Ил Тумэн” их хурлын дарга А.И. Еремеев, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Якут Улсын Биеийн тамир, спортын сайд Л.Н.Спиридонов, олимп, дэлхийн аварга П.П.Пинигин зэрэг төлөөлөгчид оролцлоо.

Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан зочид, албаныхан, тамирчдыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ) болон Засгийн газраас шагнаж урамшууллаа. ССАЖЗЯ-ны жуух бичиг – Л.Н. Спиридонов, П.П. Пинигин, Олон улсын Мас-рестлингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга И.Ю. Григории нар,

Засгийн газрын шагнал “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдэг – Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Г. Нэргүй, Монголын “Мас-Рестлинг”-ийн холбооны Ерөнхийлөгч Э. Мөнхсүрэн, дэлхийн аварга тамирчин Х. Мөнхтуяа нар шагнуулав. Дээрх шагналыг ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д. Жаргалсайхан хаалтын ёслолын ажиллагааны үеэр гардуулан өглөө.

Уг тэмцээний үеэр “Хүннү хаан” театрчилсан урлагийн тоглолт, “АРА” урлагийн фестиваль, тоглолтыг зохион байгуулан, үндэсний соёл, зан заншил, түүхэн өв уламжлалаа гадаадын зочид, төлөөлөгч нарт танилцуулснаар соёл, спорт, аялал жуулчлалын нэгдмэл бүтээгдэхүүн болгож чадсан юм.

Орон нутагт анх удаа зохион байгуулагдсан энэхүү дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар (Засаг дарга Б. Цэрэннадмид), Монголын Мас-рестлингийн спортын холбоо хамтран амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Онцгой амралт” телевизийн реалити шоуны бүртгэл наймдугаар сарын 6- нд эхэлнэ

Огноо:

,

Монгол улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жилийн ойн хүрээнд хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлэх, цэрэг - эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулагдах "Онцгой амралт” телевизийн реалити шоуны бүртгэл наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд болно.

ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид

ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОНООР

Цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олох ба хувь хүний харилцаа, хандлага, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл дээшилнэ.

Цэргийн албаны үнэ цэн, мөн чанарын талаар анхан шатны мэдлэг, дадалтай болно.

ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ҮБХИС ийн харьяа “Шонхор”зусланд зохиогдоно

Тэмцээн онооны дарааллаар хасагдах зарчмаар, сургалт, дадлага хосолсон дараах үе шатуудаар явагдана.

Үүнд: Бэлтгэл үе: тэмцээний заавар танилцуулга, аюулгүй зааварчилгаа судлах

  • Нэгдүгээр  шат: Бие бялдар, сэтгэл зүй, авхаалж самбаа сорих ерөнхий сорил
  • Хоёрдугаар шат: Удирдах ур чадвар, багийн ажиллагаа, оюун ухаан, хурд хүчний сорил
  • Гуравдугаар шат: Цэргийн мэргэжлийн дасгал норматив

Тэмцээнд оролцох хүүхдүүд заавал нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж, эрүүл мэндээр тэнцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулах

Сурагч өөрийн биеэр  тэмцээнд оролцох хүсэлт гаргасан байх /Нэвтрүүлгийн хэлбэр чөлөөт учраас тэмцээны ялалт,ялагдал,алдаа оноог олон нийтэд телевизээр харуулахад татгалзах зүйлгүй гэсэн/

Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл

Мөн оролцогч хүүхдүүд өөрийн гэр орон аав ээж гээд хайртай дотны хүмүүс болон  болон оршин суугаа газраа танилцуулсан бичлэгийг гар утсаараа хийж авчрах

ТЭМЦЭЭНИЙ ХУГАЦАА

2025 оны наймдугаар сарын 12- 19 ны өдрүүдэд Шонхор зусланд зохион байгуулагдана.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2025 оны Наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд 11:00 цагаас МҮОНРТ дээр зохиогдоно.                          

Хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Батлан хамгаалахын яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль,  Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз ажиллана.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох