Цаг үе
Өнөөдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн...
Өнөөдөр аргын тооллын 2020 оны арванхоёрдугаар сарын 17. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 3. Бархасвадь гараг. Элдэв тэнгэртэн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөх морь өдөр.
Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн.
Цаг үе
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Цаг үе
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Цаг үе
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

-
Улстөр нийгэм2020/10/07
УИХ-ын дарга Г.Занданшатар Чингэлтэйн иргэдтэй уулзлаа
-
Улстөр нийгэм2023/05/04
Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсад албан ёсны айлчла...
-
Улстөр нийгэм2021/08/11
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багт төрийн одон, м...
-
Цаг үе2024/03/05
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ
