Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нийслэлийн үйлчилгээний зарим байгууллагын шилдэг ажилтнуудыг шагнав

Огноо:

,

Нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж,  хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлан, цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ажилласан нийслэлийн үйлчилгээний байгууллагуудын 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо.  

Нийслэлийн аврах 105 дугаар ангийн аврагч Батбаярын Үнэнмөнх,  Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хог тээврийн автомашины жолооч Осорын Самданцэрэн, Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн замын зохицуулагч Батдэлгэрийн Баярхүү нарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өргөмжлөл, шагналыг ажлын байран дээр  нь биечлэн гардуулж өглөө. Мөн дээрх ажилтан, алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох батламжийг олгосон юм. 

Түүнчлэн салбартаа хамт олноо манлайлан үр бүтээлтэй ажилласан зарим ажилтан, албан хаагчдыг дээрх хэлбэрийн орон сууцанд орох батламж олгож урамшуулсан. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Шийнэнгийн Бямбасүрэн,  Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Төмөрийн Батцэцэг нарт батламжийг Нийслэлийн Засаг дарга ажлын байран дээр нь гардууллаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Огноо:

,

Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ.

Энэ хүрээнд төслийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтаар төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт болон зохицуулалтын дэд бүтцийн асуудлыг нарийвчлан хэлэлцэж, оролцогч талуудын уялдаа холбоог сайжруулах талаар хэлэлцлээ. 

Тусгай замын автобусны /BRT/ төслийн захирал Т.Чинбатаас төслийн талаар тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах энэхүү төслийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Судалгааны ажил одоогийн байдлаар 60 орчим хувьтай явж байгаа бөгөөд зураг төсөл үргэлжилж байна. Өнөөдрийн төслийн уулзалтад Засгийн газрын харьяа яам, агентлагууд, мөн нийслэлийн холбогдох газрууд оролцож, төслийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл солилцлоо” хэмээв.

"Far East Mobility" компанийн гүйцэтгэх захирал Карл Фьеллстром “Тусгай замын автобусны зураг төслийг манай баг боловсруулж байна. Бидний хувьд тусгай замын автобусны чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд БНХАУ, АНУ, Индонез, Филиппин зэрэг олон улсад ажилласан туршлагатай. Улаанбаатар хотод 2011, 2019, 2023 онд ирж, төсөл хэрэгжүүлэх судалгаа хийсэн. Өдөрт 1.5 сая гаруй хүн нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа нь BRT-д өндөр хэрэгцээ байгааг харуулж байна. Өргөн зам, зорчигчдын хэрэгцээ зэргийг харгалзан авч үзвэл Улаанбаатар хотод тусгай замын автобус нь нийтийн тээврийн хамгийн оновчтой шийдлийн нэг хэмээн бид үзэж байна” гэв.

Тусгай замын автобус төслийг Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж хүртэлх 12.7 км урт коридорын дагуу барина. Өдөрт 25-35 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадалтай. Буудлын тоо 17, зорчих дундаж хугацаа 15-20 минут, дундаж хурд 20-25 км/цаг байна. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 12.6 хувиар нэмэгдэх юм. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор барилга угсралтын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сард эхэлж, 2028 оны эхээр ашиглалтад оруулах боломжтой гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"Сүхбаатарын талбай" цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид морьт, нохойт эргүүлийг хийж байна

Огноо:

,

Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, хотын соёлыг түгээх зорилгоор “UB food” фестивалийг энэ сарын 8-14-ний өдрийг дуустал төв талбайд зохион байгуулагдаж байгаа. 

Энэ үеэр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах зорилгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид морьт, нохойт эргүүлийн чиглэлээр "Сүхбаатарын талбай" орчимд ажиллаж байна.

 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох