Цаг үе
Худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ халдвар хамгааллын дэглэм сайтар баримтлахыг уриалж байна
Нийслэлийн Засаг даргын А/25 тоот захирамжийг хэрэгжүүлэхээр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид ажиллаж байна. Хүнсний худалдаа,үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл, хүргэлтийн хоол, барилгын материалын худалдаа, хувцас захиалга,бүх төрлийн засвар, хими цэвэрлэгээ, гэрэл зураг, ломбард, авто машин угаалга, гар утасны төвлөрсөн худалдаа, ТҮЦ, барааны дэлгүүр, зах , үсчин , гоо сайхан, маникюр зэрэг 732 аж ахуйн нэгж, иргэний "Ковид-19 "цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийн мөрдөлтийн байдалд хяналт тавьлаа. Шалгалтын үеэр халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой 262 зөрчил илрүүлж, 121 (46%) зөрчлийг газар дээр арилгуулах арга хэмжээг авч, зөвлөгөө өглөө.
Худалдаа, үйлчилгээний газруудад QR код байршуулаагүй, ажиллагсдын халууныг хэмжиж бүртгэлжүүлээгүй, хүн хоорондын зай бариагүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна. Хяналт шалгалт үргэлжилнэ.

Эх сурвалж: НМХГ
Цаг үе
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Хилийн боомтуудын 2026 оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Цаг үе
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Гаалийн байгууллага, тагнуул, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын иргэн сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.
Тухайн иргэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II хавсралтад багтсан 417 грамм метамфетамин бодисыг электрон бараанд нуун далдалж, дагалдах ачаандаа хийсэн байсныг Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсэд рентген шалгалтаар илрүүлэн, таслан зогсоосон.
Гаалийн байгууллагаас холбогдох хойшлуулшгүй ажиллагааг явуулж, уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанд шилжүүлж, прокурорын хяналд дор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.
Сүүлийн үед мансууруулах бодисыг санаатай тээвэрлэхээс гадна, бусдад дайвар ачаа болгон өгөх, мөн энгийн бараанд нуун далдалж тээвэрлэх арга хэлбэр түгээмэл ашиглагдаж байна.
Иймд иргэн та гадаад улсад зорчихдоо танихгүй болон итгэлгүй хүнээс дайвар ачаа авахгүй байх, өөрийн тээш, ачааныхаа агуулгыг сайтар шалгах, хариуцлагаа ухамсарлах замаар энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.
