Үзэл бодол
“Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар бэлчээрийг хамгаалах нь” уулзалт, хэлэлцүүлэг болно

“Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар бэлчээрийг хамгаалах нь” уулзалт, хэлэлцүүлэг энэ сарын 14-ний өдөр болох гэж байна. Тус уулзалт, хэлэлцүүлгийг "АДРА Монгол" олон улсын байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж байгаа юм.
"АДРА Монгол" олон улсын байгууллагын урилгаар бэлчээрийн хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр судалгаа явуулдаг олон улсын "Севори" институтийн судлаач Рольф Преториус, Байрон Шелтон, АДРА ОУБ-ын Бангкок дахь Азийн бүсийн захирал, хонины үржлийн мэргэжилтэн Брэндон Ирвин нар манай улсад ажиллаж байгаа бөгөөд уулзалт, хэлэлцүүлгээр тодорхой сэдвээр танилцуулга хийж, илтгэл хэлэлцүүлнэ.
Тодруулбал, Монгол Улсын бэлчээрийн өнөөгийн байдал, нөхөн сэргээх боломж, нарийн болон нарийвтар ноосны чиглэлийн Хангай, Орхон үүлдрийн хонины онцлог, Шинэ Зеландын уулархаг бүсийн Меринос үүлдрийн хонины талаар мэдээлэл хийж, холбогдох байгууллагын төлөөлөлтэй санал солилцох юм. Уулзалт, хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Цаг уур, орчны шинжилгээний газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Мал үржүүлэгчдийн холбоо, Нарийн ба нарийвтар ноост хонь үржүүлэгчдийн холбоо, Мерси Кор, Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төсөл, хувийн хэвшил, эрдэмтдийн төлөөлөл оролцоно.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Үзэл бодол
А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.
Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ.
-
Шударга мэдээ2025/01/24
Айл өрхөд шинээр мөрдөж буй цахилгааны үнэ
-
Улстөр нийгэм2020/11/24
ЗГ: Сурагчид 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал хичээллээд амарна
-
Улстөр нийгэм2021/06/10
Замын-Үүд-Эрээний ачаа тээврийн эргэлтийг хэвийн горимд оруулах ажлын хэсэг байг...
-
Цаг үе2020/03/18
Хотын гудамж талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж эхэллээ