Урлаг спорт
“Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөөг танилцуулав

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Идэвхтэй хөдөлгөөн-Спортын шилжилт”-ийн төлөвлөгөөгөө Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа.
Төлөвлөгөөг:
- Идэвхтэй, эрүүл үндэстэн
- Ялагч үндэстэн
- Спортын эко систем бүрдүүлэх
- Спорт-Хөдөлгөгч хүч
- Универсал төслүүд гэсэн чиглэлээр боловсруулж, 2024 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар эртэч, эрүүл, идэвхтэй, жингийн илүүдэлгүй монгол болохыг иргэддээ уриалж байгаа энэ үед хамтран ажиллах болсонд талархал илэрхийлж, боломжит бүх хэлбэрээр дэмжлэг, туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв. Мөн дээрх уриалга, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг зөвлөхөөрөө ажиллуулах боллоо.
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
Урлаг спорт
Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Улаанбаатар хотноо болсон Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид мөнгөн медаль хүртлээ. Энэхүү баярт мэдээг хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!
Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо. Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ.
Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна. Аугаа амжилт ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно.
Амжилтаа улам ахиулж Олимп, дэлхийн аварга болж алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй дахин улам өндөрт мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье." гэжээ.
Урлаг спорт
Даншиг наадамд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглоно
Тус барилдаанд улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно.
-
Улстөр нийгэм2025/04/02
МАН-ын бүлэг Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг улируулан томилох саналыг...
-
Улстөр нийгэм2022/02/25
Н.Намуу: Түгжрэлийн оргил ачааллын үеийг тархаах зорилгоор сургуулийн хичээл эхл...
-
Цаг үе2025/05/21
Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ
-
Үзэл бодол2021/07/27
Б.Сүхбаатар: Батлан хамгаалахын их сургуулийн хашаан дахь орон сууцны орц, гарцы...