Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Хотын дарга зам засварын ажлыг цалгардуулахгүй байхыг анхаарууллаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийслэлийн зам засварын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэрбээр өнөөдөр Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх зам засварын ажилтай танилцлаа.

Замын заадсаар ус чийг орж эвдрэл үүсдэг. Замын заадас засах ажил нь суурь эвдрэл үүсэхээс сэргийлдэг гэдгийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалт, хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат хэллээ. Өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруу зэрэг гол замуудын засварын ажлыг эхлүүлээд байгаа юм. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй үед зам засварын ажлыг шөнийн цагаар хийдэг байсан бол одоо бага байгаа учир зам засварын ажил эрчимтэй явж байгааг мөн танилцууллаа. Өчигдөр Төв шуудангийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх замын нэгдүгээр эгнээнээс бусад хэсгийн засварын ажлыг хийсэн бол өнөөдөр нэгдүгээр эгнээний засварын ажлыг дуусгахаар дөрвөн бригад ажиллаж байгаа юм.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн гол замуудын зам засварын ажлыг хийж байна. Нийт 188 мянган ам метр замын заадас нөхөх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж дуусгахаар ажиллаж байгааг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын дарга Б.Галхүү хэллээ. Тавдугаар сарын 10-наас замын нөхөөсний ажил эхлэх юм. 

Нийслэлийн зургаан дүүргийн 33 гол гудамж, замын 300 мянган ам метр замын заадас засварын ажлыг хийхээр төлөвлөсөн. Хяналтын инженерүүд шаардлага хангахгүй болсон тэмдэг, тэмдэглэгээг газар дээр нь сольж, угааж цэвэрлэх ажлыг эрчимтэй хийж байна.

Төсвийн орлого тасарсан, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн хэдий ч зам засварын ажлыг цалгардуулалгүй гүйцэтгэхийг Хотын дарга үүрэг болгож, анхааруулсан юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Огноо:

,

Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
 
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ

Огноо:

,

Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.

2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Огноо:

,

Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилж байна. Энэ хүрээнд "Дөт" хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх 2 км урт авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна.
 
Тус авто замыг тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох