Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын ээлжит бус цахим уулзалтад оролцлоо

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын ээлжит бус цахим уулзалтад оролцож үг хэлэв. Цахим уулзалтад Ази, Номхон далайн бүс нутаг дахь Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, вирусийн төрлүүд, вакцины хүрэлцээ хангамж, эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх нөлөө зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна. 

Энэ арга хэмжээ 2020 онд хоёр дахь удаагаа цахимаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд Форумын дараагийн чуулга уулзалтыг Монгол Улсын парламент зохион байгуулах юм. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Монгол Улс дахь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, авч буй арга хэмжээ, вакцинжуулалт, УИХ-аас батлан хэрэгжүүлж буй Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, хуулийн биелэлтийг хянах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны үйл ажиллагаа, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар товч мэдээлэл өгөв.

Тэрбээр Монгол Улс 5 төрлийн 1.450.640 тун вакцин татан авч, хүн амаа вакцинжуулах ажлыг 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн. Улсын хэмжээнд эхний тунд 678.2 мянга, давтан тунд 212.3 мянга, нийт 890.6 мянган хүнийг хамруулж, вакцинжуулаад байна. Энэ нь хамрагдвал зохих зорилтот бүлгийн нийт хүн амын 32.8 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ оны зургадугаар сарын 30 гэхэд нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах зорилттой ажиллаж байна гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд цар тахлын эсрэг тэмцэлд даян дэлхийн эв нэгдлийг бэхжүүлэх, шинжлэх ухааны мэдлэгээ харилцан хуваалцах, олон талт хамтын ажиллагааг дэмжих, цар тахлын улмаас учирч буй хохирлыг барагдуулах, эдийн засгийг сэргээх талаар хамтран ажиллахыг дэлхийн улс орнуудын парламентын гишүүдэд хандан уриалав.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэлсэн үгэндээ дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлаас сэргийлэх, хор хөнөөлийг багасгах, хэрхэн даван туулах зэрэг глобал асуудалд улс орнуудын парламентчдын анхаарлыг хандуулж, үүссэн болон ирээдүйд учруулж болох эрсдэлийн нөхцөл байдлыг хамтаараа үнэлэн цэгнэж байгаад талархаж байна. Цаашид дэлхий нийтийн хүчин чармайлтыг аюулт вирустэй тэмцэх үйл ажиллагаанд чиглүүлэх, бие биенээ дэмжих зорилготой ийм арга хэмжээг тогтмол зохион байгуулж, асуудлыг хамтаараа хэлэлцэн зөвөшилцөж байх нь чухал юм гэж онцлон тэмдэглэлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.

Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох