Цаг үе
Автобус цэвэрлэх үйлчилгээг гурван байршилд ажиллуулж байна
Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн автобуснуудад өдөрт 2-3 удаа цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийж байна. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өгсөн чиглэлийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд цэвэрлэгээ, үйлчилгээг өөрсдийн бааз дээрээ буюу нийт 52 байршилд хийж байгаа юм. Мөн “Зорчигт нэгтгэл гурав” ОНӨААТҮГ-аас өдрийн цайны цагаар цэвэрлэгээ, үйлчилгээг хурдан, шуурхай хийх ажлыг зохион байгуулан, Сэлбийн эцэс, Офицеруудын ордон, Тоосгоны эцсийн зогсоолуудад автобус цэвэрлэх үйлчилгээний цэгүүдийг байршуулан, 10-20 минутад цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг хийж байна.

Дөрөв, тавдугаар сарын байдлаар 20 аж ахуйн нэгжийн давхардсан тоогоор нийт 26505 тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, нийслэлчүүддээ өдөр бүр цэвэрхэн автобусаар үйлчлэхийг зорилоо. Автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид амны хаалттай үйлчлүүлж байгаа эсэхэд 17 улсын байцаагч өдөр бүр явцын хяналт тавин ажиллаж байна. Халдварын дэгдэлттэй үе гэлтгүй цаашид иргэдэд цэвэрхэн автобусаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газар, автобус баазууд автобусны ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.
Цаг үе
Хүнийг автомашинаар мөргөж, хэргийн газраас зугтсан этгээдийг олж тогтоожэ
Хан-Уул дүүргийн 15 хорооны нутагт энэ оны 11 дүгээр сарын 06-ны 04:00 цагийн орчимд “Замын ажил хийж байсан хүнийг автомашин мөргөж, хэргийн газраас зугтсан” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад зам тээврийн ослын улмаас 1 иргэн нас барсан бөгөөд осол гаргасан жолооч хэргийн газраас зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, 19 настай, А-г олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байна.
Цаг үе
Солонгос явуулна гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөөр залилуулжээ
Цаг үе
Цасан шуургатай үед уруудсан малынхаа араас явахгүй байхыг анхааруулж байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар муудаж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх гэж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дараах зөвлөмж мэдээллийг өглөө. Мэргэжлийн байгууллагаас гарч байгаа мэдээллийг тогтмол харах. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж болохгүй.
Гэр орноо бэхлэх хоол хүнс, түлшээ хангалттай бэлдэх хэрэгтэй. Мал хариулах, уруудсан малынхаа араас явах тохиолдолд дулаан хувцас, уналга, тээврийн хэрэгслээ найдвартайг нягталж шалгах үзэх хэрэгтэй байна. Цасан шуургатай үед аль болох уруудсан малынхаа араас явалгүйгээр малаа ойрхон хашаалах хэрэгтэй байна.
Малынхаа араас явж байгаад төөрөх, амь насаараа эрстэх эрсдэл үүсдэг. Айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй. Түүнчлэн их хэмжээний цаснаас болж замд халтиргаа үүснэ, зам даваа гүвээнүүд хаагдана. Иймээс цаг агаарын мэдээгээ сонсож дээр хол ойр зорчихгүй байхыг анхааруулж байна. Зайлшгүй явах тохиолдолд машиныхаа аюулгүй байдлыг шалгаж, бензин, тос, татлага, хүрз зэргээ авч явах хэрэгтэй. Мөн энэ талаар сонсож амжаагүй айл саахалтынхандаа цаг агаарын мэдээллийг дамжуулж хүн бүл цөөтэй аль өрхдөө тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
-
Шударга мэдээ2022/03/24
ЗГ: Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдан борлуулна
-
Цаг үе2023/06/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2022/05/04
УИХ: Байнгын болон түр хороо өнөөдөр хуралдана
-
Шударга мэдээ2021/03/23
Төрийн албаны шинэчлэлийг боловсрол, шинжлэх ухааны салбараас эхлүүлэх боломж ба...
