Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Ашиглалтын шаардлага хангахгүй 97 айлын орон сууцыг буулган, 360 айлынх болгон дахин төлөвлөв

Огноо:

,

Төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн төслийн талаар цувралаар танилцуулж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 01-01/05 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, “Мишээл экспо” төвийн баруун талд байрлах 1950 онд ашиглалтад орсон 97 айлын хоёр давхар нийтийн зориулалттай орон сууцны БҮК-53, 54 дүгээр байрыг ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоосон. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/782 дугаар захирамжаар орон сууцыг буулгах, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах шийдвэр гаргасан юм. Тус шийдвэрийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, 2018 онд дээрх барилгуудыг буулган, 15 давхар 360 айлын, үйлчилгээтэй орон сууцны барилгыг 2020 онд ашиглалтад оруулсан.

Нийслэлийн  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дөрвөн удаагийн шийдвэрээр газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон. Ийн Нийслэлийн Засаг даргын 17 удаагийн захирамжаар 170 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан юм. Одоогоор төслийн хүрээнд 531 айлын 27 орон сууцыг буулган, 1556 айлын 13 орон сууц ашиглалтад оруулж, 215 айлыг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангаад байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь

Огноо:

,

Хилийн боомтуудын 2026 оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 24-ний Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ

Огноо:

,

Гаалийн байгууллага, тагнуул, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын иргэн сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.

Тухайн иргэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II хавсралтад багтсан 417 грамм метамфетамин бодисыг электрон бараанд нуун далдалж, дагалдах ачаандаа хийсэн байсныг Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсэд рентген шалгалтаар илрүүлэн, таслан зогсоосон.

Гаалийн байгууллагаас холбогдох хойшлуулшгүй ажиллагааг явуулж, уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанд шилжүүлж, прокурорын хяналд дор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.

Сүүлийн үед мансууруулах бодисыг санаатай тээвэрлэхээс гадна, бусдад дайвар ачаа болгон өгөх, мөн энгийн бараанд нуун далдалж тээвэрлэх арга хэлбэр түгээмэл ашиглагдаж байна.

Иймд иргэн та гадаад улсад зорчихдоо танихгүй болон итгэлгүй хүнээс дайвар ачаа авахгүй байх, өөрийн тээш, ачааныхаа агуулгыг сайтар шалгах, хариуцлагаа ухамсарлах замаар энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг гаалийн байгууллагаас анхааруулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох