Улстөр нийгэм
“100 жилийн яруу алдар” Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээ эхэллээ
ХКН Хятадын ард түмнийг удирдан хувьсгал, бүтээн байгуулалт болон өөрчлөлт шинэчлэлтийн практикийг хэрэгжүүлж, Хятад үндэстнүүд өөрийн хөл дээрээ зогссонсноос, баяжин, хүчирхэжиж хөгжлийн үсрэлтэд хүрч, социализмын орчин үеийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах шинэ аяныг эхлүүлсэн байна. ХКН нь энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтаар хөгжих гэсэн далбааг өндөрт мандуулж, дэлхийн улс орнуудтай найрамдлаар харилцаж, ялангуяа хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг байгуулах, “бүс ба зам” санаачилгыг хамтаар хэрэгжүүлж, хөрш орнууд хоорондын дотно, чин үнэнч, хүртээмжтэй гэсэн дипломат ойлголтоор удирдлага болгож, Хятад орны хөгжлөөр чин үнэнч хамтын ажиллагаатай түншүүдийн хамтын хөгжлийг дайчилж, хамтран ажиллаж хамтаар хожих үр дүнд хүрэхийг зорьсон билээ.

Олон жилийн турш, Хятад Монгол хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа, хоёр улсын дээд хэмжээний харилцан айлчлал олон давтамжтай болж, хүмүүнлэгийн солилцоо улам нягт болж, бүх салбар дахь хамтын ажиллагаа үргэлжлэн нэмэгдэж, асар их амжилтад хүрч, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжиж, дэлхийн найрамдалт сайн хөршүүдийн үлгэр жишээ болов. Цар тахал гарснаас хойш, Хятад Монгол хоёр улсын засгийн газар болон ард түмэн цар тахалтай хүч хамтран тэмцэж, нааштай үр дүнд хүрч, хоёр улсын уламжлалт найрамдлыг цаашид гүнзгийрүүлэв.
ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан, Монгол улсын ард түмэнд Хятад орон болон ХКН-ын тухай ойлголцлыг цаашид нэмэгдүүлэх, хоёр орны ард түмэн хоорондын харилцан ойлголцол болон найрамдлыг дээшлүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Монгол улсын Соёлын яам, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран зохион байгуулж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Улаанбаатар дахь Хятадын Соёлын төв зэрэг байгууллага хариуцан хэрэгжүүлэх “Яруу алдрын 100 жил” Хятадын коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойн Монгол, Хятадын соёлын солилцооны арга хэмжээний нээлтийг өнөөдөр буюу 2021 оны 6-р сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Тус соёлын солилцоогоор уран сайхны концерт, үзэсгэлэн, уран сайхны кино, ном, бүтээлийн солилцоо зэрэг 5 арга хэмжээг цахимаар дамжуулан 7-р сарын 1-ний өдрөөс 9 сар хүртэл мэдээллийн сайтуудаар хүргэнэ. Энэхүү арга хэмжээг цахимаар Хятадын Төвийн радио телевизийн CRI сайт /www.cri.cn/, Солонго мэдээллийн сайт www.solongonews.mn, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн албан ёсны сайт ccchinaweb-ub.org зэрэг сайтуудад тусгай булан нээж, арга хэмжээг бүх талаар дамжуулж мэдээлнэ. Мөн Монголын мэдээллийн 5 сайттай хамтран ажиллаж, арга хэмжээний тодорхой агуулгыг шууд дамжуулан сурталчилж, мөн 5 сайтын facebook хуудас зэрэг сошиол мэдээллийн хэрэгслээр дамжуулан сурталчилна. Баримтат кино, олон ангит уран сайхны киног Монголын телевизийн сувгуудаар үзэгчдэд хүргэх болно.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Улстөр нийгэм2021/06/29
Монгол Улсын Ерөнхийлөгч хамтран ажиллах зөвлөхүүдээ томиллоо
-
Улстөр нийгэм2025/10/13
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Улстөр нийгэм2022/11/01
Засаг дарга Д.Сумъяабазар үе үеийн НИТХ-ын төлөөлөгч, удирдлагуудад талархал илэ...
-
Шударга мэдээ2020/12/01
УИХ-ын гишүүн С.Батболд Дундговь, Говьсүмбэр аймгуудад 40 мянган маск хамгаалалт...
