Урлаг спорт
Д.Цэрэндорж хүрэл медаль, Ц.Одбаяр тавдугаар байр эзэлжээ

БНСУ-ын Чёнжү хотод зохион байгуулагдсан тулааны наадмын Youngmudo буюу гардан тулааны төрөлд өрсөлдсөн Д.Цэрэндорж хүрэл медаль, Ц.Одбаяр тавдугаар байр эзэлжээ.
Тэд нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын Хяналт шалгалтын офицер цагдаагийн ахлах дэслэгч, мөн газрын эргүүл хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч цолтой юм.
Тэмцээнд 106 орны тамирчин тулааны 22 төрөлд өрсөлджээ.
Урлаг спорт
"Айчи-Нагояа 2026" хөгжөөнт гүйлтийн тэмцээний хэвлэлийн бага хурал боллоо
Урлаг спорт
Хөгжлийн бэрхшээлтэй залуус явган аялал хийж байна
Урлаг спорт
Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно
НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм.
Энэ жил уг наадмыг анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тус наадмыг Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор зургаадугаар сарын 27-ны өдөр эхлүүлнэ. Мөн энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулах юм.
Түүнчлэн уг наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болно. Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог. Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.
-
Үзэл бодол2021/10/27
М.Говьсайхан: Налайх дүүрэгт тэсрэх бодисын агуулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа...
-
Улстөр нийгэм2021/05/11
“Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд ЖАЙКА-тай хамтран хэлэл...
-
Улстөр нийгэм2021/05/12
Аврах ажиллагааны бэхэлгээний багаж шинээр хийлээ
-
Цаг үе2020/09/01
Автомашины зогсоолоос цогцос олджээ