Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст үргэлжилсэн бороо орж, зарим газраар ахиухан хэмжээний бороо орохыг анхааруулж байна.
2021 оны 08 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 26-28 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 25-27 хэм дулаан байна.
2021 оны 08 дугаар сарын 17-ноос 08 дугаар сарын 21-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд нутгийн баруун хагаст, 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 18,19-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 17-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна
Цаг үе
Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шалгаж, шийдвэрлэсэн гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийг танилцууллаа. Цагдаагийн байгууллагаас 47.427 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 310 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Он гарснаас хойш телеграм апп-аар дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар тоон мэдээлэл байна.
Телеграм аппликэйшнээр дамжуулан бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан иргэн сэтгэл санааны хямралд орж улмаар амиа хорлох үйлдэл хийсэн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мөн энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь телеграм апп-ийг ашиглах явцдаа даалгавар биелүүлэн мөнгөө өсгөж аваарай гэх зар мэдээллийн дагуу холбогдож бусдад эд хөрөнгөө шилжүүлж залилуулсны улмаас олон тооны эм уусан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монголын банкнуудын холбоотой хамтран иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна.
Иргэн та цахим орчинд гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд нэг даруй кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51-265666 дугаарт хандаж яаралтай хариу арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Цаг үе
Барилгын ажил хийж байгаад унаж, амь насаа алджээ
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “М” нь өндрөөс унаж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Дулааны улирал ирж барилга, тохижилт, үйлчилгээний ажил эхэлсэн энэ цаг үед барилгын үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын ажил эрхэлж буй иргэд, ажилтнууд аюулгүй ажиллагааны дүрэм журамтай сайтар танилцаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.