Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орж, нутгийн баруун хагаст дулаан байна.
2021 оны 09 сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.
2021 оны 09 дүгээр сарын 10-наас 09 дүгээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 10, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-10 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 12-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Цаг үе
Телеграмм аппликэйшнээр залилуулсан иргэн амиа хорлохыг завджээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт шалгаж, шийдвэрлэсэн гэмт хэрэг зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийг танилцууллаа. Цагдаагийн байгууллагаас 47.427 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 310 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Он гарснаас хойш телеграм апп-аар дамжуулан эд хөрөнгөө бусдад залилуулсны улмаас иргэдэд нийт 7.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан талаар тоон мэдээлэл байна.
Телеграм аппликэйшнээр дамжуулан бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан иргэн сэтгэл санааны хямралд орж улмаар амиа хорлох үйлдэл хийсэн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мөн энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б нь телеграм апп-ийг ашиглах явцдаа даалгавар биелүүлэн мөнгөө өсгөж аваарай гэх зар мэдээллийн дагуу холбогдож бусдад эд хөрөнгөө шилжүүлж залилуулсны улмаас олон тооны эм уусан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Монголын банкнуудын холбоотой хамтран иргэдэд учирсан нийт 5.7 тэрбум төгрөгийн хохирлын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байна.
Иргэн та цахим орчинд гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд нэг даруй кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 51-265666 дугаарт хандаж яаралтай хариу арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Цаг үе
Барилгын ажил хийж байгаад унаж, амь насаа алджээ
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 40 настай, эрэгтэй “М” нь өндрөөс унаж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Дулааны улирал ирж барилга, тохижилт, үйлчилгээний ажил эхэлсэн энэ цаг үед барилгын үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, албан байгууллагууд ажилтнуудынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын ажил эрхэлж буй иргэд, ажилтнууд аюулгүй ажиллагааны дүрэм журамтай сайтар танилцаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.