Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын даргатай уулзав

Огноо:

,

Парламентын дарга нарын дэлхийн V Бага хуралд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акико-той 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Вена хотноо уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд  парламент хоорондын нягт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов.

"Ковид-19" цар тахлын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж буй хүнд цаг үед Монгол Улсын гуравдагч хөрш, Япон Улсаас дэмжлэг үзүүлж ирсэнд УИХ-ын дарга Г.Занданшатар талархал илэрхийлэв. Мөн ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд улс төр, бизнес, төрийн алба, соёл урлагийн төлөөлөл харилцан солилцох ажлыг хэрэгжүүлэх нь чухал гэдгийг талууд онцлов. Тэмдэглэлт ойн хүрээнд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Монгол Улсад айлчлаасай гэж хүсч буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлж, Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акико-г тааламжтай цагтаа мөн Монгол Улсад айлчлахыг урив.

“Япон лугаа хөгжье” санаачилгыг Монгол Улсын төр засаг дэвшүүлэн ажиллаж байгаад Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акико талархал илэрхийлж,  энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлов.

Уулзалтад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат нар оролцов.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо.

Алтанхуягийн Үйлстөгөлдөр нь:

  • 1999-2003 онд МҮОНРТ-д хөтлөгч,
  • 2002-2006 онд “Улаанбаатар” радио, FM-101.7-д хөтлөгч, найруулагч,
  • 2006-2009 онд FM-104 радиод захирал,
  • 2009-2011 онд ТВ-8 телевизэд захирал,
  • 2011-2013 онд SEVEN телевизэд захирал,
  • 2013-2014 онд НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
  • 2016 оноос НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн,
  • 2016-2017 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2019 оноос Харилцаа холбооны зохицуулах хорооны гишүүн,
  • 2020-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байв.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна

Огноо:

,

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул өчигдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 12-нд Олон Улсын Валютын сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал бөгөөд Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седиктэй уулзлаа. 

Хөдөлмөрийн зах зээл, ажиллах хүчний оролцооны өнөөгийн байдал, бүтээмж, цалин хөлсний бодлого, тэтгэврийн реформ, нийгмийн халамжийн бодлого, орон сууцжуулалт зэрэг Олон Улсын Валютын сангийн төлөөллөөс ирүүлсэн асуултад мэдээлэл өглөө. 

Монгол Улсад өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 цагт 4715 төгрөг буюу нэг сард 792 мянган төгрөг байна.

Тэтгэврийн реформыг хэрэгжүүлэхээр Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байна. 

Нийгмийн халамжийг хавтгайруулах бус зорилтот бүлэгт хүргэх хуулийн төслийг мөн боловсруулж байна. 

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны дэд даргаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ажилладаг бөгөөд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой бодлогын хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж байгааг онцлов.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.06.13/

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох