Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Л.Энх-Амгалан: Халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Цар тахлын халдварын тархалтын нөхцөл байдлаас хамаарч хичээлийг энэ сарын 1-нээс эхлэн 5/9 зарчим буюу танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
 
Зохион байгуулалт, хичээлийн явцын талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нар мэдээлэл хийлээ.
 
 
9 ДҮГЭЭР САРЫН 3-НИЙ ӨДРИЙН БАЙДЛААР:
 
Нийт ерөнхий боловсролын 258 сургуулийн 4588 бүлгийн 97,849 сурагч танхимаар хичээллэсэн. Танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр ерөнхий боловсролын 505 сургуулийн 16,762 бүлгийн 514,364 сурагч хичээллэж байна.
 
Халдварын тохиолдол илэрсний улмаас 100 сургуулийн 1133 бүлгийн 29023 сурагч цахим хэлбэрт шилжсэн. Үүнээс 10 сургууль, 90 бүлэг, 3736 суралцагч нь Улаанбаатар хотод байна.
 
Танхимын бусаар буюу зайн хэлбэрээр 100 хувь суралцах хүсэлт гаргасан 330 сургуулийн 28803 суралцагч байна. Эдгээрийн 68,9%-ийг Улаанбаатар хот болон аймгийн төвийн сургуулийн суралцагчид эзэлж байгаа юм.
 
9 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН БАЙДЛААР:
 
Нийт ерөнхий боловсролын 205 сургуулийн 4150 бүлгийн 86,000 сурагч танхимаар хичээллэж байна. Танхимын, танхимын бус хосолсон хэлбэрээр ерөнхий боловсролын 552 сургуулийн 17240 бүлгийн 519,179 сурагч хичээллэж байна.
 
Халдварын тохиолдол илэрсний улмаас 245 сургуулийн 1592 бүлгийн 43351 сурагч цахим хэлбэрт шилжсэн. Үүнээс 64 сургууль, 322 бүлэг, 13240 суралцагч нь Улаанбаатар хотод байна.
 
Танхимын бусаар буюу зайн хэлбэрээр 100 хувь суралцах хүсэлт гаргасан 330 сургуулийн 32836 суралцагч байна. Эдгээрийн 57,1%-ийг Улаанбаатар хот болон аймгийн төвийн сургуулийн суралцагчид эзэлж байгаа юм.
 
 
МОНГОЛ УЛСАД 0-17 НАСНЫ ХҮҮХДИЙН ДУНД БҮРТГЭГДСЭН КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ТООН МЭДЭЭЛЭЛ:
 
9 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар коронавируст халдвараар өвчилсөн 0-18 хүртэлх насны 43,135 хүүхэд байгаа нь нийт 217,741 тохиолдлын 19,8%-ийг эзэлж байна.
 
9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар коронавируст халдвараар 0-17 насны 696 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 51,843 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь нийт тохиолдлын 19,5%-ийг эзэлж байна. Тоон мэдээллээс харахад хичээлийн үйл ажиллагаа танхим, танхимын бус хэлбэрээр эхэлснээс хойш халдварын тохиолдол нэмэгдээгүй байна.
 
Улсын хэмжээнд "Ковид-19"-ийн эсрэг вакцины хамрагдалтыг авч үзвэл 12-15 насны хүүхдийн 89 хувь нь нэгдүгээр тунд, 76 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ.
 
2021 оны 35 дугаар долоо хоногт нийт 11,212 ойрын хавьтал тогтоогдсоноос 8673 буюу 77,4 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авч байна. Хүүхдүүд сургуулийн орчноос илүүтэй гэр бүлийн орчноос халдвар авч байгаа нь дээрх судалгаанаас харагдаж байна. Иймд халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ гэдгийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.
 
Эх сурвалж: БШУЯ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох