Улстөр нийгэм
ЗГ: “Таван толгой түлш” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэв

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж, “Таван толгой түлш” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэхээр тогтож, тус компанийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д үүрэг болголоо.
“Таван толгой түлш” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болсноор тус компанийн нэгдсэн санхүүгийн тайланд нэгтгэгдэх, оруулсан хөрөнгө оруулалтад хяналт тавих, өр төлбөрийн асуудлаар оновчтой менежмент хийх зэрэг давуу тал үүснэ гэж үзэж байна.
“Таван толгой түлш” ХХК-ийн төрийн эзэмшлийн 49 хувьд ногдох төлөөллийн 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлнэ. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд нийлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, явц, үр дүнгийн талаар танилцуулж ажиллахыг холбогдох хүмүүст даалгав.
Улстөр нийгэм
БНСУ болон Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Өнгөрөгч сард буюу 2025 оны 5 дугаар сарын 29-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд хамтын ажиллагааны арга замыг тодорхойлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тогтвортой хөгжлийг дэмжих, мөн Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилготой түншлэлийг эхлүүлж байна.
Гарын үсэг зурсан талууд дараах үндсэн чиглэлүүдэд хамтран ажиллана:
1. Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх – Улаанбаатар хотын гэр хорооллын агаарын чанарыг сайжруулах бүсэд цэвэр эрчим хүчний технологи болон тогтвортой дэд бүтцийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд чиглэнэ.
2. Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах зохицуулалтын механизмыг дэмжих – Үндэсний хууль тогтоомжид нийцсэн дүрэм, журмыг хамтран боловсруулж, батлан хэрэгжүүлнэ.
3. Институц болон техникийн чадавхыг бэхжүүлэх – Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийн эх үүсвэрийг ашиглан олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, хоёр улсын тогтвортой хөгжлийн болон Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн (ҮТХН) зорилтуудад хүрэхэд дэмжлэг үзүүлнэ.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд
Монгол Улсын Их Хурлын байнгын хороод, ажлын хэсгүүдээс зохион байгуулах өнөөдрийн /2025.06.04/ хэлэлцүүлгийн товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг |
Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсий бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг танилцуулах |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Инновац, цахим бодлогын байнгын хороо, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хамтарсан |
Хаягдал үнсний ашиглалт, байгаль орчны нөлөөллийн талаар салбар дундын асуудал |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр болох байнгын хороодын хуралдаан
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.06.04/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Хууль зүйн байнгын хороо |
· Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 |
“Их засаг” |
2 |
Инновац, цахим бодлогын байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
14.00 |
“Их засаг” |