Улстөр нийгэм
Жирэмсэн эхчүүдийг томуугийн вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна

Сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Тиймээс нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакциныг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд тарьж байгаа. Вакцинжуулалтын явц ямар байгааг НЭМГ-ын мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодруулахад:
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны есдүгээр сарын 13-наас эхлэн нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр настай хүүхдүүдийн 91 хувь, гурваас таван настай хүүхдүүдийн 97 хувь, зургаагаас арван нэгэн настай хүүхдүүдийн 98 хувь нь томуугийн вакцинд хамрагдаад байна. Харин жирэмсэн эхчүүдийн хамрагдалт 15 хувьтай байгаа юм. Тиймээс 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдийг томуугийн эсрэг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Иргэд томуугийн вакцинд хамрагдсанаар томуу огт тусахгүй гэсэн ташаа ойлголттой байдаг. Энэ бол буруу. Вакцинд хамрагдсанаар учирч болох эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой гэдгийг хэлье гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улстөр нийгэм
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг-ийг Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гэргий Д.Бямбасүрэн нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ү Вон Шиг хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нарын уулзалт эхэллээ.
Эрхэмсэг ноён Ү Вон Шиг Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын чуулганы танхимтай танилцана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Хамтын ойн төгөл”-д мод тарилаа
Тэрбээр айлчлалын хүрээнд Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хүрээнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байгуулсан “Хамтын ойн төгөл”-д мод тарив.
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ойн ерөнхий газар хооронд анх 1998 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, цөлжилттэй тэмцэх, шар шороон шуургаас сэргийлэх, байгаль хамгаалалд хувь нэмэр оруулах зорилгоор Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд 12.9 га талбайд байгуулсан “Хамтын ойн төгөл” төгөлд нийт 21 төрлийн 10.000 гаруй мод тарьж, ургуулахаар төлөвлөжээ. Монгол Улсад 2006 оноос хойш хэрэгжиж буй уг төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 4000 орчим га талбайд мод тарихын зэрэгцээ аймаг, бүс нутгуудад ойжуулалтын ажлуудыг гүйцэтгэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Өнөөдөр "Монгол генералын өдөр"
Тэртээ 1944 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд цэргийн дээд цол буюу генерал цолыг анх удаа олгосон түүхтэй.
2004 оноос хойш жил бүрийн энэ өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ.
Монгол Улсын генерал цолтнуудын хамгийн ахмад нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул 103 настай хурандаа генерал С.Лувсангомбо юм.
Харин цор ганц эмэгтэй генерал болох бригадын генерал Г.Болор Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөхөөр ажиллаж, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2020/01/15
Монгол Улсын Ерөнхий сайд Говьсүмбэр аймагт ажиллаж байна
-
Цаг үе2023/10/06
Бүх шатны боловсролын байгууллагад нийт 53 мянган багш ажиллаж байна
-
Улстөр нийгэм2021/04/27
Монголчууд Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл санаагаараа хамт байгааг илэрхийллээ
-
Цаг үе2019/08/29
"Гүний уснаас эрэн хайх аврах ажиллагаа"-ны дадлага сургууль боллоо