Урлаг спорт
"Ярууслын чуулган"-д Д.Урианхай найрагч түрүүлж 30 сая төгрөг гардлаа

"Channel11" телевиз, www.shilen.mn сайтаас зохион байгуулсан "Ярууслын чуулган" Монгол туургатны цахим яруу найргийн наадмын сүүлчийн шатанд шилдгийн шилдэг 11 найрагч тунаж үлдсэнээс Азийн шилдэг яруу найрагч, нэрт сэтгэгч, зохиолч Д.Урианхай түрүүлж 30 сая төгрөгийн эзэн боллоо.
Дэд байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Амархүү, гутгаар байрт залуу яруу найрагч Г.Барсболд нар шалгарчээ. Дэд байрын эзэн 15 сая, гутгаар байрын эзэн таван сая төгрөгийн шагнал хүртсэн байна. Харин тусгай байр болон нэрэмжит шагнал хүртсэн "Болор цом"-ын эзэн яруу найрагч Б.Баттулга, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Т.Баянсан нар тус бүр гурван сая төгрөг, бусад оролцогчдыг тус бүр нэг сая төгрөгөөр байлжээ.
Сүүлийн шатны шалгаруулалтыг Төрийн шагналт зураач С.Саранцацралт, гавьяат жүжигчин Г.Золбоот, гавьяат жүжигчин О.Бат-Өлзий тэргүүтэй есөн шүүгч шүүн тунгаасан байна. Ийнхүү хагас жилийн турш цахим орчинд үргэлжилж, яруу найрагчдын онгод цалгисан бүтээлүүдээр түмэн олны сонор, мэлмийг мялаан, оюуны цэнгэл эдлүүлсэн "Яруусахуйн чуулган" наадам өндөрлөлөө.
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
Урлаг спорт
Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Улаанбаатар хотноо болсон Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид мөнгөн медаль хүртлээ. Энэхүү баярт мэдээг хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!
Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо. Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ.
Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна. Аугаа амжилт ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно.
Амжилтаа улам ахиулж Олимп, дэлхийн аварга болж алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй дахин улам өндөрт мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье." гэжээ.
Урлаг спорт
Даншиг наадамд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглоно
Тус барилдаанд улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно.
-
Улстөр нийгэм2024/01/11
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав
-
Цаг үе2021/07/06
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
-
Цаг үе2024/05/08
ГЕГ: Он гарснаас хойш нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд импортолжээ
-
Цаг үе2020/06/27
Дараах газруудад ирэх сарын 9-нийг хүртэл халуун ус хязгаарлана