Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Герман-Монголын нийгэмлэгийн хурал дээр Монгол, Герман зохиолч илтгэл тавив

Огноо:

,



Герман-Монголыг бодитоор холбон, тууштай ажиллаж байгаа нийгэмлэг бол тэртээ 48 жилийн өмнө Герман-Монголчуудын санаачилгаар байгуулагдсан “ГЕРМАН-МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГ” хэмээх сайн дурын, төрийн бус байгууллага юм. Монголын нүүдэлчин заншлыг эрхэмлэн энэ нийгэмлэг Шёнефелд, Мюнхен, Бонн хотуудад жилийн тайлангийн хурлаа зохион байгуулдаг уламжлалтай болсон. Энэ удаагийн хурал нь  Берлинтэй залгаа оршдог Бранденбург мужийн Шёнефелд хотод  болов. Германы өнцөг булан бүрд ажиллаж амьдардаг 180 гаруй гишүүнтэй энэ нийгэмлэг 2 жилийн дараа  болох 50 жилийн ойгоо хэрхэн үр бүтээлтэй тэмдэглэн өнгөрүүлэх тухайгаа ч энэ хурлынхаа үеэр ярилцав.




Герман-Монголын  нийгэмлэгийн ерөнхийлөгч  Удо Хаазе нь  Шёнефелд хотын засаг даргаар 29 жил ажилласан арвин туршлагатай хүн бөгөөд социализмын үед зохиогчтой хамт Улаанбаатарын Мах комбинатад хамт ажиллаж байсан эртний танилуудын нэгэн билээ. Монголоор их сайн ярьдаг, монголд хамгийн их элэгтэй хүнийг ол гэвэл Удо Хаазе гэж хүн болгон хэлнэ. Шёнефелд хот нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэгтэй  23 жилийн турш хамтын ажиллагаатай бөгөөд энэ хотод Баянгол нэртэй гудамж, цэцэрлэгт хүрээлэн хүртэл байгуулагджээ. Герман-Монголын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч нь Г.Очмаа хэмээх улстөрч монгол бүсгүй.

ХБНГУ-ын Бавари мужийн орон нутгийн сонгуульд өрсөлдөн монгол эмэгтэй ялалт байгуулав хэмээн Монголд шуугиж байсан бүсгүй  байлаа. Тэрээр  Бавари мужийн нийслэл Мюнхен хотын ойролцоо орших Грейфелфинг хотын Иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсоноор Германы улс төрд “мандат” авсан монгол хүн болсон юм. Грефелфинг хот нь 14’000 мянган хүн амтай. Энэ сонгуульд тус хотод зургаан намаас тус бүр 24 хүн нэр дэвшиж, нийт 144 хүн өрсөлдөж, Г. Очмаа  авсан саналынхаа тоогоор нийт нэр дэвшигчдээс хоёрдугаарт бичигдсэн байна. Одоо тэрээр Бавари мужийн Грефелфинг хотын Христосын ардчилсан намын Эмэгтэйчүүдийн холбооны дарга,  Грэйфелфинг хотын тус намын ИТХ-ын төлөөлөгч юм байна. Баварийн мужийн орон нутгийн сонгууль  6 жил тутамд болдог аж.


Герман-Монголын нийгэмлэгийн жилийн тайлангийн хурал дээр олон сонирхолтой илтгэл тавив. Монголын соёлын элч,  профессор,  доктор хатагтай Вероника Байт гуайн илтгэл анхаарал татав. Тэрээр  “Өвөрмонголын өөртөө засах улсын талаар Хятадын засгийн газраас гаргасан хамгийн сүүлийн үеийн шийдвэр” гэсэн нэртэй  илтгэл тавьсан юм. Түүхийн урт нугачаанд Хятадын засгийн газар  өвөрмонголчуудад хэрхэн хандаж ирснийг тодотгож, бичиг соёлыг хязгаарлаж байгаад шүүмжлэлтэй хандав.  “Аливаа улсыг бичиггүй  болгоход тухайн үндэстэний соёл аяндаа  устана. Монгол үндэстний аюулгүй байдал, хувь заяанд аюул учирч байна. Өвөрмонголчууд бол Монгол үндэстний үсэрсэн цус, тасарсан мах учир та бүхэн бидэн хамаагүй гэж үл тоох биш хамтдаа байж, дэмжих ёстой” хэмээн хэлээд   хоолой нь зангирч, нулимс нь цийлэгнээд индэр дээрээс буурал эрдэмтэн буув.


Судлаач Манфред Весфер  цаг агаарын өөрчлөлт ой модонд  хэрхэн нөлөөлж байгаа талаар сонирхолтой илтгэл тавив. Тэрээр “Монгол бол ой мод ургуулдаг улс биш, харин  өөрөө ургасан модтой нутаг. Байгалийн эрс тэрс уур амьсгалтай энэ газарт ургасан мод  урт настай гээд хэрхэн Монголын ойг хамгаалах тухай” хэд хэдэн оновчтой санал танилцууллаа. Мөн Франк Цират “Германы Барут хот Хөвсгөл аймгийн Мөрөн хоттой хамтын ажиллагаатай ажиллаж, тусламж дэмжлэг үзүүлсээр ирсэн. Мөрөн  хотын сургуулийн бохир, цэвэр усны талаар судалгаа хийж,  хоёр хотын хамтын ажиллагааны хүрээнд   сургуулийн хүүхдүүдийн хэрэглэдэг усыг цэвэршүүлэх туршлага нэвтрүүлж, жишиг   худаг гаргасан зэрэг бодит жишээ татан тайлбарлаж байлаа. Бас усны чиглэлээр судалгаа хийсэн гээд  Хөвсгөл далайн  ус ихээхэн бохирдож байгаад анхаарлаа хандуулах цаг болсныг онцоллоо.  Хөвсгөл далай бол дэлхийн хоёрдах цэвэр усны нөөц, гэтэл аялал жуулчлал нэрээр далайн эргэн тойронд жуулчны бааз олноор байгуулагдаж, хог ихээр хаяж, тэдний дийлэнх нь бохир, цэвэр усны байгууламжгүйн улмаас  бохирдлоо далайд цутгах, далайд хөвж байгаа усан онгоц шатахуунаа усан дотор савлаж байна. Хасах 10 градуст ус байгалийн жамаар  цэвэршдэг юм  гэж урдаас тайлбар тавьдаг ч зөнд орхих асуудал биш шүү “ гэдгийг давтан давтан сануулж байлаа.


Ингээд үндсэн илтгэл дууссны дараа Герман, Монгол  хоёр зохиолч  номоо танилцуулсан нь энэ жилийн хурлын онцлох үйл явдал болж байна гэж хурал зохион байгуулагчид онцолж байлаа. Германы зохиолч Стефан Шоман “Монгол тахийн мөрөөр” хэмээх 14 хоногийн өмнө хэвлүүлсэн номынхоо хэсгээс уншиж сонирхуулав. Үүний дараа зохиогч   Д.Тэрбишдагва   “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулж, Монгол Улсын түүх, соёлыг харуулсан богино хэмжээний видео кино үзүүлж, номын хэсгээс уншлага хийлээ. Герман-Монголын нийгэмлэгийн ерөнхийлөгч Удо Хаазе “Би Д.Тэрбишдагватай 39 жилийн өмнөөс нөхөрлөсөн юм. Д.Тэрбишдагва Хумбольдтын их сургуулийг төгсч ирээд Мах консервын комбинатад  инженер, би  Улаанбаатарт Монгол судлалын чиглэлээр суралцаж төгсөөд тус үйлдвэрт герман мэргэжилтэнүүдийн орчуулагчаар ажиллаж байсан юм.  Өнөөдөр манай байгууллагын жилийн хуралд оролцон, номоо танилцуулж Монголын соёл, түүхийн талаар мэдээлэл өгсөнд нийгэмлэгийнхээ гишүүдийн өмнөөс чин сэтгэлээсээ талархснаа илэрхийлье” гэв.



Дэд ерөнхийлөгч Г.Очмаа “Өмнө нь Чинагийн Галсан гуай л герман хэл дээр ном бичиж хэвлүүлдэг байсан бол дахин нэг монгол  зохиогч герман хэл дээр  нийгэм, улс төр, монгол ахуйг бодитоор харуулсан бүтээлээ гаргаж, Монголыг сурталчилж байгаад баяртай байна” гэв.



Албан ёсны арга хэмжээний дараа болсон зохиогч Д.Тэрбишдагвын “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номноос тус нийгэмлэгийн гишүүд эрч хүч авсан буй заа.
 
Үргэлжлэлийг дараагийн дугаарт
Д.Доржпагма
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн нэгдүгээр хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ үеэр Эрчим хүчний яам, Хүнс хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажил, биелэлтийн явцыг танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ харин ч “мужик” зангараг гаргаж хэвлэлийнхнээс ч айлгүй тэднийг хатуухан шүүмжилчихлээ. Сэтгүүл зүй рүү тэр “дайрсангүй”. Харин ч мөнгөний улс төрийн попуудыг битгий дэвэргээчээ гэсэн санааг шуудхан хэлчихлээ.

Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. 

 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.

 

Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох