Улстөр нийгэм
Оюутнуудад сургалтын тэтгэлгийн батламж гардууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 2013 оноос жил бүр зарлаж ирсэн. 2021-2022 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдсан 90 оюутан өнөөдөр /2021.11.12/ батламжаа гардан авлаа.
Дээрх оюутнуудын 60 нь Өмнөговь аймгийн харьяат бөгөөд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг авч буй. Тэгвэл үлдсэн 30 оюутан нь улсын хэмжээний их, дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын технологи, геологи, уул уурхайн менежмент, маркшейдер, ашигт малтмалын баяжуулалтын технологи, уурхайн машин тоног төхөөрөмж, уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, агрономи, хөрс судлал, агрохими, ойн инженер, экологи, байгаль хамгаалал, байгаль орчны нөхөн сэргээлт, цахилгааны инженерээр суралцаж оюутнууд юм.
Оюутнуудад батламж гардуулах ёслолын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Эрдэнэс Тавантолгой Хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Цог-Өрнөх, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Эрдэнэс Тавантолгой Хөгжлийг дэмжих сан”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Будгэрэл, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттүвшин, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Очирбат, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Л.Пүрэв болон ШУТИС-ийн удирдлагууд, эрдэмтэд оролцов.
.png)

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2013 оноос Өмнөговь аймгийн харьяат оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн бол 2019 оны хичээлийн жилээс тэтгэлэгт хөтөлбөрөө үндэсний хэмжээнд зарлан, хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 436 оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлээд байна.
Мөн энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал, доктор Б.Ганхуяг, ШУТИС-ийн Геолги, уул уурхайн сургуулийн захирал, доктор, профессор Л.Пүрэв нар “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Уг гэрээний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд “Чулуулгийн физик бутлалтын сургалт, судалгааны лаборатори”-ийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болсон байна.

Геологи, уул уурхайн сургуульд энэхүү лабораторийг байгуулснаар хамтын ажиллагааны хүрээнд инженерүүдээ дадлагажуулах, мэргэжил ур чадварыг нь тасралтгүй дээшлүүлэх, Тавантолгойн ил уурхайд тулгамдаж буй асуудал дээр шинжлэх ухаанч судалгаатай, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.

.png)


Улстөр нийгэм
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Швейцарийн Бургенстокт АНУ-ын талтай хэлэлцээ хийж байсан Ираны төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг хийсэн заналхийлсэн мэдэгдлийг эсэргүүцэн хэлэлцээг түр зогсоожээ.
Трамп олон нийтийн сүлжээгээр дамжуулан Ираныг Ливан дахь “төлөөлөгчдийн” үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой гэж анхааруулсан байна. Тэрбээр эс тэгвээс АНУ Ираны эсрэг дахин, илүү хүчтэй цохилт өгч болзошгүй гэж мэдэгджээ.
Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын төлөөлөгчид АНУ-ын талд эсэргүүцлээ илэрхийлж, уулзалтын танхимыг орхисон байна. Улмаар 80 орчим минут үргэлжилж байсан хэлэлцээг түр завсарлуулж, Ираны тал дотоод зөвлөлдөх уулзалт хийжээ.
Ираны төлөөлөгчдийн тэргүүн, Парламентын дарга Мохаммед Багер Галибаф олон нийтийн сүлжээнд “Тэд үгээ анхааралтай сонгох хэрэгтэй. Манай зэвсэгт хүчин янз бүрийн хэлбэрээр хариу өгөхөд бэлэн байна” гэж бичсэн байна.
Одоогоор талуудын хэлэлцээ цааш үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар Далянь хотноо болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор /2026. 06.22/ мордлоо.
Энэ жилийн “Зуны Давос” чуулга уулзалт нь “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж, дэлхийн 30 гаруй орны төр, засгийн удирдлага, хувийн хэвшил, инновацын салбарт нэр хүндтэй судалгааны хүрээлэн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцоно.
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтын нэгдсэн болон салбар хуралдаануудад оролцоно.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектенов, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог нартай хоёр талын уулзалт хийхээс гадна чуулга уулзалтад оролцож буй олон улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна.
Швейцарын төрийн бус байгууллага болох Дэлхийн эдийн засгийн форумын санаачилгаар “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулга уулзалтыг 2007 оноос хойш БНХАУ-ын Далянь болон Тяньжин хотуудад ээлжлэн зохион байгуулж ирсэн.
Дэлхийн эдийн засаг, инновац, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн асуудлаарх Азийн бүс нутгийн нэр хүндтэй олон улсын платформ болон хөгжиж байна.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
|
13:30
|
УИХ-ын даргын 2025 оны 518 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
||||
|
14:00
|
УИХ-ын даргын 2026 оны 27 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
||||
|
14:30
|
УИХ-ын даргын 2026 оны 263 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
||||
|
15:30
|
Өргөдлийн байнгын хороо ажлын хэсэг
Орон сууц захиалж хохирсон иргэдээс ирүүлсэн өргөдөл, холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг шалган судалж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
||||
|
16:00
|
УИХ-ын даргын 2025 оны 529 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
||||
|
16:30
|
УИХ-ын даргын 2025 оны 271 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг
Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
-
Цаг үе2026/03/25
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
-
Үзэл бодол2019/11/12
Баяр олонтой улиралд бараагаа Ийвүгээс аваарай
-
Улстөр нийгэм2025/03/27
Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-15-ны хооронд явагдана
-
Цаг үе2021/06/14
Ирэх өдрүүдэд дуу цахилгаантай, аадар бороотой
