Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

ЗГ: Зарим аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, Коронавируст халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд танилцууллаа.

2021 оны арваннэгдүгээр сарын 10-16-ны хооронд 5744 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1271 тохиолдлоор буурсан байна. Халдварын тохиолдол буурч буй нь нэмэлт гуравдугаар тунгийн үр дүн гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.

Коронавирусын эсрэг нэмэлт тунгийн дархлаажуулалт улсын хэмжээнд үргэлжилж байна. Нийт хүн амын 16 хувь, зорилтот бүлгийн иргэдийн 25 хувь нь дархлаа сэргээх тунд хамрагдаад байна. 60-84 насныхны вакцинд хамрагдах идэвх өндөр буюу 40 гаруй хувьтай байгаа юм байна. Мөн Архангай, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Сүхбаатар аймгийн иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Ногоон нуурын тохижилтын ажил энэ сарын 20-нд эхэлнэ

Огноо:

,

Энэ онд иргэдийн чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нийслэлд олноор хийхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчимд 5.5 га газарт хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн үйл ажиллагаа явуулах задгай талбай, тоглоомын талбай, явган болон дугуйн зам, авто зам, авто зогсоол байгуулж, тохижуулна.

Ногоон нуурын тохижилтын хүрээнд иргэдийн амрах, зугаалах ногоон байгууламжийг байгуулахаас гадна бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд худалдаа, үйлчилгээний төвүүдийг байгуулах юм. Төслийн зураг төслийн ажил дууссан бөгөөд тохижилтын ажлыг энэ сарын 20-нд эхлүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нөлөөлөлд 85 нэгж талбар өртсөнөөс 65 нэгж талбарыг чөлөөлөөд байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ГИХГ: Албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар өсжээ

Огноо:

,

Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны нэгдүгээр улиралд төлөвлөгөөт 15, төлөвлөгөөт бус 43 удаагийн хяналт шалгалтад 200 аж ахуйн нэгж, байгууллагын 1579 гадаадын иргэнийг хамрууллаа.

Зөрчилд холбогдсон 3002 гадаадын иргэн, 843 уригч байгууллага, 12 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, 11 аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага хүргүүлэв. Түүнчлэн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр нийт 277 иргэнийг албадан гаргалаа.

Дээрх тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад төлөвлөгөөт хяналт шалгалт 25 хувиар өсөж, төлөвлөгөөт бус хяналт шалгалт 20.37 хувиар буурсан байна. Мөн зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо нь өмнөх оны мөн үеэс 6.83 хувиар,  албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28.84 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Үүнээс гадна ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 16 улсын 235 гадаадын иргэнийг хилээр оруулалгүй буцаав.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Туркийн Бурса хотын захирагчийг авлигын хэргээр саатуулжээ

Огноо:

,

Туркийн эрх баригчид Бурса хотын захирагч Мустафа Бозбейг авлигын хэргийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд саатуулсан талаар албаныхан мэдээллээ. Түүнийг 54 сэжигтний хамт таван мужид зэрэг явуулсан ажиллагааны үеэр баривчилсан бөгөөд нийт 59 хүнийг шалгаж, дөрвөн сэжигтэн оргон зайлсан байна.

Бурса хотын Ерөнхий прокурорын газраас мэдээлснээр, Мустафа Бозбей нь Нилүфер дүүргийн захирагч асан Тургай Эрдем болон зарим албан тушаалтнуудтай хамтран барилгын төслүүдэд хууль бусаар давхрын талбай нэмэгдүүлэх зөвшөөрөл олгож, хариуд нь хахууль авсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Ингэснээр өөрсдөдөө болон төслийн эзэмшигчдэд санхүүгийн давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж мөрдөн шалгаж байна.

Сэжигтнүүдийг гэмт бүлэглэл байгуулсан, удирдсан, түүнд оролцсон, хахууль авсан, гэмт хэргээс олсон орлогыг угаасан, хот төлөвлөлтийн зөрчил гаргасан зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд энэ хүрээнд олон арван орон сууц, аж ахуйн нэгжид нэгжлэг хийжээ.

Мустафа Бозбей нь 2024 оны орон нутгийн сонгуулиар ялалт байгуулж, сөрөг хүчний Бүгд найрамдах ардын нам Бурса хотыг удирдах болсон юм. Иймээс түүнийг саатуулсан явдал нь улс төрийн хүрээнд маргаан дагуулж, сөрөг хүчний зүгээс уг ажиллагааг улс төрийн зорилготой гэж шүүмжилж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох