Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид ЭХЭМҮТ-д нярайн эмчилгээний тоног төхөөрөмж хандивлана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид өөрсдийн санаачилгаар “Хүүхдэд ээлтэй ЭТТ” төслийг хэрэгжүүлдэг. Төслийн хүрээнд ажилчид хандив цуглуулан төсөв бүрдүүлж, хүүхдийн эрүүл мэнд, боловсролд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж санхүүжүүлдэг.

Энэ удаад “Хүүхдэд ээлтэй ЭТТ” төслийн хүрээнд “Эв санааны нэгдэл” ҮЭ болон “Ажиллагсдын үйлдвэрчний эвлэл”-ийн хамтарсан зөвлөл ЭХЭМҮТ-тэй хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн дагуу ЭХЭМҮТ-д Ковидын халдвар авсан хүүхдүүдийн үзлэг,  оношилгоо хийх тасгийн хүлээлгийн өрөөг байгуулан тохижуулах ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өглөө.

Үүнээс гадна Санамж бичгийн дагуу ЭХЭМҮТ-д ковидын халдвартай нярайн эмчилгээнд нэн шаардлагатай дутуу нярай хүүхдийн уушгийг удаашруулан тэлэх амьсгалын аппарат, нярайн инкубатор зэрэг 100 сая төгрөгийн үнэ бүхий  тоног төхөөрөмжүүдийг хандивлана. Уг төсвийг компанийн ажилчдын хандиваас бүрдсэн сангаас гаргаж байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд нийгмийн хариуцлагын хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Мэдээгүйжүүлэлт, хагалгааны нэгдсэн тасгийг тохижуулан хүлээлгэж өгч байсан юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ

Огноо:

,

Энхтайваны засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн урд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 21-ний 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл засварлана.
 
Үргэлжлүүлэн хойд талын эгнээг 2025 оны тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас 2025 оны тавдугаар сарын 24-ний 06:00 цаг хүртэл хэсэгчилж хааж асфальтбетон хучилтын ажил хийнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсжээ

Огноо:

,

Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04 хувиар тус тус өссөн байна.

2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний барааны дундаж үнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Шадивлан зуслангийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Огноо:

,

Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилж байна. Энэ хүрээнд "Дөт" хүнсний дэлгүүрийн урд талаас 58 дугаар бага сургууль хүртэлх 2 км урт авто замыг тавдугаар сарын 21-ний өдрийн 01:00 цагт хааж, асфальт бетоноор хучна.
 
Тус авто замыг тавдугаар сарын 27-ны 06:00 цагт нээнэ.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох