Цаг үе
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
⏱ 10:30-18:00 цагт: 16-р хороо Согоотын 42-44-р гудамж, Хайтур ХХК /хорооны барилга/, Хайлаастын эцэс,
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: 11-р хороо 36, 78/А , 78/А-1, 78/А-2 байр, ШТС-162, Юнимед интернэйшнл, Гурван гал трейд, ОБ капитал фүүд, Энигма, Мон кейк ХХК-ууд, Сэрүүлэг, Монголын үндэсний дээд сургуулиуд, Очир хотхон СӨХ болон эдгээрийн ойр орчмоор,
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: 9-р хороо Буянт-Ухаагийн 19-23 гудамж, 107-р цэргийн ангийн хашаа, Иргэн Энх-Амгалан, Христийн цуглааны байр, 134-р цэцэрлэг, Аяут өрхийн эмнэлэг, Хан дөлгөөн, Тавин ус, Ану сервис, Галуут мандал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
⏱ 11:00-18:00 цагт: 6-р хороо Тэрэлж, Горхийн байгалийн цогцолбор газрын жуулчны баазууд, айл өрхүүд, Баяка трейд, Линдингхана, Их Биндэр хайрхан, Иргэн Оюунсүрэн, Цэрэндорж, Мөнхжаргал, Төгөлдөр, Отгонбаяр, Лхагвасүрэн, Стройка, Юнител, Гюүдэн хаус, Ном, Өндөр улаан, Эмина, Немо смарт, Болор, Гарьдын шилтгээн, Баяр импекс, Минжин хүүхдийн зуслан, Алтай травель, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп, Дүнхэн-Уул, Өнөр жуулчин, Ламиран дацан, Жавхлант, Мөнх ариун ундарга, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Мөнх хөх тэнгэр, Тэрэлж жуулчин, Тэнгэр алтай травель, УБ-2, Гацуурт, Эрдэнэ сумын ЗД, Жигмэдсанжаа, Талын сондор ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
⏱ 10:00-18:00 цагт: 1-р хороо Баянзүрх гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр, 3-р хороо Уурхайнууд, 314-р ЦА, Бласт ХХК болон эдгээрийн ойр орчмоор
ТӨВ АЙМАГ
⏱ 09:00-20:00 цагт: Батсүмбэр сум Хужирын тохой, Мандалын ар, Цагаан нуга, Будаан толгойн гэр хороолол, Иргэн Жамъян, Улсын асрамжийн газар, МШХХТГ, Баянгол жимс, Скаут, Батсол, Соёл зуслан, Баянгол зуслан, Баянгол амралт, Миний зуслан, Сөгнөгөрийн амралт орчмоор
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Цаг үе
Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авлаа
Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд (2021-2025) усны ослын 537 удаагийн дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна.
Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд энджээ. Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн очих газрынхаа онцлогийг судалж, усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Онон /Дадал/ , Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давсан байна.
Өнөөдөр буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрөн, Тосонцэнгэл сум орчимд болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна.
Мөн
- 6-р сарын 17-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
- 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна.
Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв.
Цаг үе
"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчныг энэ сарын 18-ны өдөр тодруулна
Киргизстаны нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" зохион байгуулагдана. Тус наадам нь 2 жилд нэг удаа болдог бөгөөд 2022 онд Туркийн Изникд болсон наадамд 102 орны 3000 гаруй тамирчин, 2024 онд Казахстаны Алматад 89 орны 2500 орчим тамирчин оролцож байжээ.
Энэ удаагийн VI наадамд 60 орон оролцохоо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 60 орчим орны 4000 гаруй тамирчин, төлөөлөгч оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээлээд байна.
Тус наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох бөхийн 6 төрлийн тамирчныг тодруулах, сонгон шалгаруулалтыг 2026.06.18-ны өдрийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.
Тус сонгон шалгаруулалт нь дараах бөхийн төрлүүдээр, халз барилдаан хэлбэрээр зохион байгуулагдана. Үүнд:
- Монголын Үндэсний бөх
- Казак Курес бөх
- Иран Пахлавани бөх
- Киргиз Алыш бөх
- Кураш
- Бүстэй барилдаан
Эдгээр бөхийн төрлүүдээр эх орноо төлөөлөн "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" оролцох тамирчны сонгон шалгаруултад оролцох боломжтой юм байна.
