Шударга мэдээ
Захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа
Дэлхийн шуудан холбоонооны байгууллагаас 51 дэх жилдээ зарлаж буй олон улсын өсвөр насныхүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол шуудан ХК-тай хамтран Монгол Улсад 6 дах жилдээ зохион байгуулж байна.
Энэ жилийн захидлын уралдааныг “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг томчууд ямараргахэмжээ, яагаадаваххэрэгтэй вэ?” сэдэв агуулгын хүрээнд зохион байгуулах гэж байна.
Иймд хүүхдүүдтанартөрзасгийнудирдлагуудболонхайртайдотнытомхүмүүсдээханданөөрсдийн үзэл, бодол, хүсэл эрмэлзэлээ захидлаар илэрхийлэн,бидэнд ирүүлээрэй.
Захидлыг 2022оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “Монгол шуудан ХК”-ийнУлаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бүх салбараар дамжуулан дараах хаяган дээр хүлээн авна.
Харилцаа холбооны зохицуулах хороо, Метробизнестөв, А блок, 5 давхар, Д.Сүхбаатарын гудамж-13, Сүхбаатардүүрэг, Улаанбаатар 14201-0033
Хүүхдүүдээ! Та бүхэн захидалдаа дор дурдсан шаардлагыг мөрдлөг болгохоо мартуузай. Ингэснээр таны захидал шүүгчдийн шалгуурт тэнцэх юм шүү.
- Захидлыг зөвхөн шуудангаар илгээсэн байх;
- Хүлээн авагч, илгээгчийн хаягийг загварын дагуу бичих;
- Цэвэр нямбай, гаргацтай бичихийг анхаарах;
- Сэдэв агуулгыг баримталж, хэл найруулга сайтай байх;
- Үгийн тоо хэт цөөн болон 1000 үгнээс хэтрэхгүй байх.
Захидал илгээгчийн хаягийн загвар:
………………………../овог/, ……………………………./нэр/
………………………../анги/, ……………………………./сургууль/
………………………../сум/хороо/, ………………………………/аймаг/дүүрэг/
………………………../шуудангийнзипкод/ …………………………./утасныдугаар/
Ирүүлсэн захидлыг мэргэжлийн багажиллан шүүж, шилдэг 15 захидлыг шалгаруулан, тэргүүн байр эзэлсэн үндэсний ялагчийн захидлыг олон улсын уралдаанд илгээнэ.
Шагналт байрууд:
- Тэргүүн байр – 1 оролцогч: Өргөмжлөл, 500,0 мянгантөгрөг
- Дэд байр – 2 оролцогч: Өргөмжлөл, 400,0 мянгантөгрөг
- Гуравдугаар байр – 3 оролцогч: Өргөмжлөл, 300,0 мянгантөгрөг
- Дөрөвдүгээр байр – 4 оролцогч: Өргөмжлөл, 200,0 мянгантөгрөг
- Тавдугаар байр – 5 оролцогч: Өргөмжлөл, 100,0 мянгантөгрөг
Хүүхдүүд та бүхэн өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн Шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас аваарай.
Шударга мэдээ
"Монгол эр хүн" зорилтот төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар “Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Нэгдсэн эмнэлэг, Гүүднэйборс ОУТББ-ын Мангирт ОНХХ хамтран аймгийн Ерөнхий боловсролын сургууль, коллежийн 17 насны 1238 эрэгтэй суралцагчийг урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулна.
Энэ үйл ажиллагааг 2026 оны 05.04-05.08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү үзлэг нь ирээдүйд учирч болох эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өвчлөл илэрсэн тохиолдолд дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагад эрүүлжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.
Үзлэгийн багцад дараах оношилгоо, зөвлөгөө багтсан байна.
- Ерөнхий эмчийн үзлэг
- Хэвлийн хэт авиан оношилгоо
- Зүрхний цахилгаан бичлэг
- Нүдний үзлэг
- Мэс засал, Арьс харшлын үзлэг
- Сэтгэцийн эмчийн зөвлөгөө
- Биеийн жингийн индекс тодорхойлох
- Бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээ
Шударга мэдээ
100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ
Нийслэлийн 100 байршилд UBCARD автобусны картыг худалдан авах болон цэнэглэх боломжтой. Мөн та гар утсандаа UBCARD аппликейшнийг ашиглан картаа хүссэн үедээ, хаанаас ч хялбархан цэнэглэх боломжтой юм байна.


Шударга мэдээ
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав.
Монгол Улсын эрчим хүчний салбарын хараат бус байдлыг дээшлүүлэх, засаглалыг сайжруулах зэрэг урт хугацаанд олон талын оролцоотой ажлууд хийхээр зорьж байгааг сайд Б.Найдалаа энэ үеэр тэмдэглээд, хамтын ажиллагааг өргөжүүлэх ихээхэн боломжтойг тодотгов.
Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Туркийн хувийн хэвшлийнхний тоо нэмэгдэж буй бөгөөд манай улсыг сэргээгдэх эрчим хүчний асар их боломжтой хэмээн үзэж байгаагаа Элчин сайд Башак Гэнч Юксэл онцолсон юм. Сүүлийн жилүүдэд тус улс сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэхэд ихээхэн амжилт гаргасан байна. Одоогоор эрчим хүчнийхээ 60 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс гарган авч буй аж. Иймээс эл салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг илэрхийллээ.
Эрчим хүчний салбарын шинэчлэлийг богино хугацаанд хийсэн туршлага нь монголчуудын анхаарлыг ихээхэн татдагийг Б.Найдалаа сайд тодотгоод, “Гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад өмнөхөөс илүү нээлттэй байхыг зорьж байгаа” гэв. Турк улсын Засгийн газрын зүгээс, эсвэл хувийн хэвшилтэйгээ хамтраад Монголд төсөл хэрэгжүүлэх талаар судлахыг хүсээд, эрчим хүчний салбарын боловсон хүчин бэлтгэх, дахин сургах, дадлагажуулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд богино хугацаанд ахиц гаргасан туршлагаас нь судлах зэргээр хамтран ажиллах саналтай байгаагаа мөн илэрхийллээ.
Нар, салхи, усны эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр бүс нутагтаа тэргүүлэгч тус улсын “Туркийн тэтгэлэг” (“Türkiye Bursları”) хөтөлбөрөөр дамжуулан монгол залуус шилдэг их, дээд сургуулиудад нь эрчим хүчний инженерчлэл, цахилгаан холбооны чиглэлээр суралцаж байгаа юм. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) нь Монголын эрчим хүчний салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, богино хугацааны сургалтад хамруулах ажлыг зохион байгуулдаг гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
-
Цаг үе2019/08/15
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
-
Улстөр нийгэм2021/12/03
Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Хархорин суманд болно
-
Шударга мэдээ2024/11/18
Арванхоёрдугаар сард багтаан Туулын хурдны замын тендерийг зарлана
-
Улстөр нийгэм2024/06/11
“Наадамчдын гүүр”-ийн зураг төслийн ажил дуусаж байна
