Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Байнгын хороод өнөөдөр хуралдана

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдөр /2022.04.26/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

09.00

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

10.00

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

“Их Эзэн Чингис хаан” танхим

11.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

13.00

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал

· Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал

“Их Эзэн Чингис хаан” танхим

14.30

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл, “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

16.00

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан:

 Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

· Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл, “Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.04.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

“Их Эзэн Чингис хаан” танхим

 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна

Огноо:

,

Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна. 

Энэ хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүй, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалт өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор байранд болж байна.

Сургалтад нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн харьяа байгууллагын удирдах албан тушаалын 300 албан хаагч оролцож байгаа бөгөөд НЗДТГ-ын дарга П.Хадбаатар нээж, үг хэллээ.

Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Төрийн албан хаагчийн ёс зүй”, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”,  Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор А.Алтанзул “Ёс зүйн зөрчил, эрх зүйн үндэслэл, хариуцлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна.

Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль 2023 онд батлагдсан. Тус хуулиар төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, нийтлэг үүрэг, хариуцлагыг тогтоож өгсөн. Тухайлбал, төрийн албан хаагч иргэдийн асуудлыг анхааралтай сонсож, хууль тогтоомжоор олгосон үйл ажиллагааны хүрээнд хариу өгдөг байх ёстой. Тиймээс төрийн албан хаагч мэргэжил болон харилцаа хандлагын хувьд ямар үүрэг хүлээж байна вэ гэдгийг сургалтаар хэлэлцэн таниулж байна. Мөн албан хаагч алдаа гаргах нөхцөл байдал хэрхэн үүсэж байна вэ гэдгийг тодорхойлж, алдаа, зөрчил гаргахгүй байлгахад сургалт чиглэлээ. Өнөөдрийн сургалтад оролцож байгаа нийслэл болон нийслэлийн харьяа байгууллагын удирдах албан тушаалтнууд эдгээр хэм хэмжээ, үүрэг, зарчмыг манлайлан мөрдүүлэхэд анхаарч байна” гэлээ.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд “Төрийн албан хаагч хүнлэг, энэрэнгүй байх, үнэнч, шударга байх, хариуцлагатай байх, манлайлах, хамтач байх ёс зүйн зарчмыг баримтална” хэмээн заажээ. Төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын соёлыг өдөр тутмын энгийн үйлдлээс эхэлж сайжруулдаг. Албан хаагч хувийн харилцаа, хандлага болон иргэдийн хүсэлтийг шийдэхэд сэтгэл гаргаж ажилладаг байх тал дээр анхаарах хэрэгтэйг сургалтын үеэр онцоллоо.

Төрийн албан хаагч ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх, зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөх үүрэгтэй. Эдгээр үүрэг, хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаа, төрийн албан хаагчийн ёс зүйн хүрээнд байнгын мөрдөж занших ёстойг сургалтаар танилцуулж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Огноо:

,

Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

С.Амарсайхан: Цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, хүлэмжийн хийг бууруулах томоохон сорилт тулгарч байна

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УИХ дах Байгаль орчныг хамгаалах бүлгэмийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар "Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хороо"-оос өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан болоод цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулсан юм.

Сүүлийн 80 жилд манай улсад агаарын температур 2.4 хэм өссөн, жилийн дундаж хур тунадас 7.3 хувь, нэг хүнд ногдох хүлэмжийн хийх ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин нэмэгдсэн. Мөн сүүлийн 20 жилд гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн зудын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч, 7.4 сая толгой мал хорогдсон. Энэ нь нийгэм, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Иймд цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадамжаа нэмэгдүүлэх, байгалийн нөхөн сэргээлт хийх, хүлэмжийн хийг хэрхэн бууруулах зэрэг томоохон сорилт тулгарч байгаа юм.

Гишүүдийн зүгээс цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах, төр, иргэн, аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицон ажиллаж, амьдрах шийдлүүдийг оновчтой гаргах нь чухал гэдэг саналыг илэрхийллээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, УИХ-ын тогтоол, шийдвэрээ гаргаж, холбогдох яамдуудад хүргүүлэх, энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэх шаардлагатай байгааг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан онцоллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2024/11/22

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Улстөр нийгэм2024/11/22

Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байн...

Улстөр нийгэм2024/11/22

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харг...

Шударга мэдээ2024/11/22

Эдийн засагч, эрдэмтдээс бүрдсэн баг Нийгмийн даатгалын санд хяналт ...

Цаг үе2024/11/22

Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваа...

Улстөр нийгэм2024/11/22

С.Амарсайхан: Цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, хүлэ...

Урлаг спорт2024/11/22

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл мисс З.Номинзулыг хүлээн авч уулз...

Улстөр нийгэм2024/11/22

УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Ханнс-Зайделийн сангийн Монг...

Урлаг спорт2024/11/22

Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсы...

Улстөр нийгэм2024/11/22

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн ...

Санал болгох