Улстөр нийгэм
Гялсбанкаар гүйлгээ хийгээд iPhone 13 утасны эзэн болоорой
Төрийн банк олон төрлийн санхүүгийн үйлчилгээг авах боломжтой цахим үйлчилгээний цогц шийдэл болсон “Гялсбанк” үйлчилгээндээ урамшуулалт аян зарлаад байна.
Тус урамшуулалт аян нь 2022 оны 5-р сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12-р сарын 31-ний өдөр дуустал үргэлжлэх бөгөөд нийт 8 харилцагч iPhone13 утасны эзэн болох юм.
Гялсбанкаараа нэг сард 6-аас дээш гүйлгээг хийж, 1 урамшууллын эрхтэй болох бөгөөд Гялсбанкаар гүйлгээ идэвхтэй хийсэн харилцагчдын дундаас сар бүр нэг урамшууллын эзнийг тодруулж, iPhone13 утсаар урамшуулна. Урамшууллын эздийг сар тутам Төрийн банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.
Төрийн банкны Гялсбанк нь банкны олон төрлийн үйлчилгээг нэг дор авдгаараа харилцагчдад хэдийнээ танигдаж, талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн болсон билээ. Төрийн банканд данстай харилцагч өөрийн хэрэгцээнд нийцүүлэн интернеттэй үед веб суваг, гар утсанд суулгасан “Гялсбанк” смарт аппликэйшн суваг, гар утасны симд суусан суваг, мессэж суваг буюу тусгай дугаарт мессэж илгээх хэлбэрээр банкны үйлчилгээг авах олон сонголттой юм. /Гялс банк үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү./
Төрийн банк "Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх" зорилтын хүрээнд дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Тэгвэл энэхүү ажлын хүрээнд тус банк нь Гялсбанк үйлчилгээгээ улам сайжруулан хөгжүүлж, олон шинэ боломжуудыг харилцагчдадаа санал болгосоор байна.
Гялсбанкаар өөрийн санхүүгээ ГЯЛС шийдээд, IPhone13 утасны эзэн болоорой.
Төрийн банк - Эрсдэлгүй ирээдүйн баталгаа
Улстөр нийгэм
ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.
Томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Үр дүнд Наймдугаар сард багтаан манай улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцов. ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж манай улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж байгаа ОХУ-ын Засгийн газар, Аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.
Улстөр нийгэм
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсээс тусдаа зүйл. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. Энэ бүсийг эдийн засгийн тусгай бүс болгосноор 420 бизнест татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, бойжуулах, ажлын байр бэлтгэх, иргэдийнхээ орлогыг сайжруулах юм. Мөн технологийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд туршилт хийх, үйлчилгээ явуулах сэндбокс орчныг энэ бүсэд бий болгоно.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ орчинд технологийн компаниуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг урьж байна. Эдийн засгийн тусгай бүс болсноор шинээр эхэлж байгаа болон, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, газрын төлбөр зэргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалттай. Мөн дулаан, болон цахилгааны хөнгөлөлтүүдийг эдлэх, гэх мэт боломжууд бий болно. Түүнчлэн бизнесийн зээл, ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай” гэлээ.
