Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Д.Оюунбилэг: “Экспорт монголд” форум уул уурхайн бус бүтээгдэхүүнийг дэлхийд экспортлох зорилготой

Огноо:

,

-Эдийн засгаа солонгоруулах тухай олон жил ярилаа. Бүх нийтээрээ бодлогыг дэмждэг, ярьдаг. Гэтэл бодит байдал дээр үр дүн бага байгааг ихээхэн шүүмжилж байна. Шүүмжлэл нь нүдээ  олсон санагддаг. Тэгвэл экспортыг олон улсад, илүү олон сувгаар яаж тэлэх боломж байна вэ?

-Өнгөрсөн жилүүдэд экспорыг дэмжих талаар маш олон, тодорхой  баримт бичиг, хөтөлбөр, бодлого шийдвэрүүд гарсан байдаг. Гэхдээ гаргасанбаримт бичиг, хөтөлбөр, бодлого шийдвэрээ таниулах,  оролцогч талуудын хамтын ажиллагаааг бий болгох тал дээр алдсан юм уу даа гэж хардаг. Үүнийг л илүү таниулах, сурталчилах хэрэгтэй байна.

Санхүүжүүлэгч болох төр,хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдынгурван талт  хамтын ажиллагааг идэвхжүүлж нэг зүйлд нэгдэж байж бид эдийн засгаа солонгоруулах алхам гэдэг нь бодитой боллоо. Түүнээс төр дангаараа маш сайн баримт бичиг, хөтөлбөр, бодлого шийдвэр гаргаад түүнийг нь дэмжиж оролцох хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын оролцоо байхгүй бол ажил болохгүй. Санхүүжүүлэлт буюу хөрөнгө оруулалт  нь бодит баялаг бүтээгч буюу аж үйлдвэрийн салбараа дэмжиж тодорхой  санхүүжилт хийхгүйгээр эдийн засаг солонгорох боломж хомс. Мөн хөрөнгө оруулалт хийх хөрөнгийн асуудал шийдэгдлээ гээд хүний нөөцийн асуудалтайгаа цогцоор нь шийдэж байж эдийн засаг солонгорч уул уурхайгаас хамааралтай бус аж үйлдвэрээс хамааралтай орон болох юм. Энэ нөөц бололцоо бол манай улсад байна гэж харж байгаа.

Өнгөрсөн жилүүдээ бодвол энэ бололцоо байгаа гэдгийг биетээр харуулсан бүтээгдэхүүнүүд дэлхийн зах зээл дээр гарч ирж байгааг та бид харж байна. Тухайлбал хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц боломж бий гэж ярьсаар олон жилийн нүүр үзсэн ч өнгөрсөн хэдхэн жилд л бид түүхий эдээ бүтээгдэхүүн болгон борлуулалт хийж эхэлсэн.  Энэ байдлаа давуу тал болгон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлбэл эдийн засаг солонгорох нь тодорхой.

-Монголын эдийн засаг уул уурхайгаас ихээхэн хараат байна. Эдийн засагт орж байгаа мөнгөн урсгалын үлэмж хэсэг нь нүүрс, зэс, алт гэсэн гурван голлох түүхий эдийн экспортын орлогоос хамаарч байгаа. Харин бусад салбарын оруулж байгаа хувь нэмэр хэр байгаа вэ.Тухайлбал уул уурхайгаас бусад салбарын экспорт өсч байна уу?

-Сүүлийн жилүүдэд уул уурхайн бус салбарын экспорт нэмэгдэж байгаа. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарын экспорт тодорхой түвшинд нэмэгдсэн боловч байгаа нөөц бололцоотойгоо харьцуулаад үзвэл өчүүхэн бага, бүүр хангалтгүй гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу.

Бидэнд үнэхээр их нөөц бололцоо байгаа. Зөвхөн хөдөө аж ахуйн салбарын хувьд хэлж байна л даа. Өнгөрсөн оны байдлаар уул уурхайн бус салбарын экспортод эзлэх хувь барааны төрлөөр нь ангилаад үзвэл  ноос ноолуур, нэхмэл болон сүлжмэл эдлэл 52 хувь, хүнсний бэлэн бүтээгдэхүүн 12 хувь, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн 13 хувь, төмөрлөг эдлэл буюу техник хэрэгсэл 18 хувийг эзэлж байна.

Өнгөрсөн онд гэхэд л мах махан бүтээгдэхүүний экспорт 162,8 сая ам доллар буюу өнөөдрийн ханшаар төгрөгт хөрвүүлбэл 434.6 тэрбум төгрөгийн  борлуулалт хийсэн. Энэ нь өмнөх он буюу 2017 оноос дариу  112 хувийн өсөлттэй гарсан гэхээр үнэхээр их бололцоо байгаа биз. Би өмнө хэлсэн экспортолсон тоо хэмжээ нь нөөц бололцоотойгоо харьцуулахад өчүүхэн бага тоо гэж. Тэгэхээр манай улсад юу байна боломж бололцоо, нөөц л байна.

-Манай хувийн хэвшлийнхэнд уул уурхай, хөдөө аж ахуйн салбарынхнаас гадна экспортын бүтээгдэхүүн бий болгох өөр ямар боломж байна гэж та хардаг вэ?

-Монголын давуу тал болгож болох зүйл  буюу түүхий эдийн нөөц боломж бусдаас ялгарч болох онцлогтой бүтээгдэхүүнээ хөгжүүлж, зах зээлээ судлаад тухайн зах зээлд хэрэгцээтэй буюу нийцүүлж болох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь чухал түүнээс бусад орнуудтай адил зүйл хийгээд өрсөлдөнө гэдэг бол бидний хувьд хэцүү.

Хамтраад нөөц боломжоо тодорхойлоод нэгдэж ажиллахгүй байгаа нь биднийг дэлхийд тэргүүлэх экспортын бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байгаа гол саад болоод байна.

Түүнээс бидэнд уул уурхай, хөдөө аж ахуйгаас гадна, гадаад экспорт хийх боловсон хүчин буюу өндөр мэдлэгтэй залуусаа томоохон компаниудад ажиллуулах, мөн тэднийхээ чадварыг ашиглаад бусад улсад экспортлох боломж бий. Үүнийг л “Экспорт Монголд” форумаараа товойлгон гаргаж ирэхээр бид ажиллаж байна. Товойж гарч ирнэ гэдэгт ч бид итгэлтэй байгаа.

-Таны удирдаж байгаа байгууллага “Экспорт Монголд” форумыг зохион байгуулах гэж байна. Энэ талаар тодорхой танилцуулаач бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд экспортлох сонирхолтой хувийн хэвшлийнхэнд яг ямар өгөөж өгөх вэ?

-“Экспорт Монголд” форум нь гадаад зах зээлд гаргах экспортыг нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэх гэдэг утгаараа дотоодын компаниуд илүү оролцох болно. Харин зочид төлөөлөгчдийн хувьд Европын Холбооноос, Япон, БНХАУ, АНУ, Турк гээд бид зах зээлд нь хөл тавих ихээхэн сонирхолтой зочид төлөөлөгчид ирж оролцож, өөрийн оронд экспорт хийвэл юунд анхаарах, мөн ямар стандарт шаардлага хангах эсэх гээд экспортлогчдод алхам тутам шаардагддаг, шаардлагатай мэдээллийг өгөх болно. Мөн тухайн зах зээлд нэвтрэхэд заавал мэдэж байх хууль эрх зүйн орчин, барааны чанар стандарт, хил гааль татварын бодлогын талаар нэгдсэн мэдээллийг өгч цаашид яаж амжилттай олон улсын зах зээлд нэвтрэх зөвлөгөө мэдээллээр хангах юм. Мөн төр засгийн зүгээс ямар төсөл хөтөлбөр, шийдвэр гаргаж байгаа.Хувийн хэвшилд төр засгаас ямар дэмжлэг өгөх вэ гэсэн мэдээллийг хүргэх болно.

Энэ жилийн “Экспорт Монголд” форумын хамгийн гол онцлог нь олон улсын  бизнесийн төлөөлөл буюу импортлогчдыг урьж өөрсдийгөө таниулах, тэргүүлэх туршлагуудыг сурталчиллах, экспортод оролцогч талуудын хамтын ажиллагааг бий болгох дээр илүү ач холбогдол өгч байгаа.

Түүнчлэн уул уурхайн бус салбарын экспортын “Олон УлсынФорум” гэдгийг ихээхэн онцолж байна.Гол нь хамтын ажиллагааг эхлүүлэх мөн гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргахад тухайн бизнесүүдээс суралцах харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгох олон улсын зах зээлд гарах экспортын нэгдсэн сүлжээг үүсгэх зэргээр гадны холбоод, төрийн бус байгууллага, бизнесийн хэвшлийн салбарын төлөөлөлтэй санал солилцох юм.

-Монголын компаниуд, төр засгийн бодлого тодорхойлогчид энэ удаагийн“Экспорт Монголд” форумаас юуг илүүтэй олж хараасай, анхаарал хандуулаасай гэж та хүсэж байна?

-Үнэнийг хэлэхэд уул уурхайн салбартай холбоотой форумууд салбар салбараар гээд жилд хэд хэдэн удаа болж байна. Гэтэл бидний хувьд уул уурхайн гэхээсээ илүүтэйгээр уул уурхайн бус бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах нь нэн тэргүүний зорилго юм.  “Экспорт Монголд” форумын хүрээнд экспортыг нэмэгдүүлж гадаад худалдааны алдагдлыг бууруулах,экспортод тулгарч буй саад бэрхшээлийг нэгтгэж гарц шийдлээ хамтдаа хэлэлцэх цаашдаа харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгон, хамтарч ажиллаасай гэж хүсэж байна. Гол нь олон улстай хийж буй манай улсын экспорт жилээс жилд өсөн нэмэгдэж, уул уурхайн бус аж үйлдвэрийн орон болох нь чухал. Бид дэлхийд гар утас үйлдвэрлэлээр тэргүүлэхгүй ч гэсэн үнэтэй брэнд бүтээгдэхүүнийг экспортолдог улс болох боломж байна. Монгол компаниуд тухайн бүтээгдэхүүнээрээ тэргүүлнэ гэсэн амбицтай ажиллаад эхэллээ, үүнийгээ илүү олон компанийн амбиц болгомоор байна.

-Баярлалаа “Экспорт Монголд” форумын ажилд өндөрт амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэн манай форумыг ард иргэдэд сурталчилан таниулж байгаа нь өөрөө экспортод оруулж буй хувь нэмэр юм. Монголын мэдээллийн хэрэгслүүд ч гэсэн олон улсад гарах хэрэгцээ байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Мөн манай форумд идэвхитэй оролцож, хүрэлцэн ирээрэй гээд нийт хэвлэл мэдээллийн ажилтнуудаа урьж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн нэгдүгээр хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ үеэр Эрчим хүчний яам, Хүнс хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажил, биелэлтийн явцыг танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ харин ч “мужик” зангараг гаргаж хэвлэлийнхнээс ч айлгүй тэднийг хатуухан шүүмжилчихлээ. Сэтгүүл зүй рүү тэр “дайрсангүй”. Харин ч мөнгөний улс төрийн попуудыг битгий дэвэргээчээ гэсэн санааг шуудхан хэлчихлээ.

Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. 

 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.

 

Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох