Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Жолооч нарын анхааралд

Огноо:

,

Баянгол дүүргийн 7 дугаар хороо Ард аюушийн өргөн чөлөөнд дулааны шугам засвар шинэчлэлийн ажил хийгдэхтэй холбоотойгоор 2022.08.05-ны 22:00 цагаас 08.08-ны 06:00 цагийн хооронд тухайн замыг хэсэгчлэн түр хаах үед Цагдаагийн алба хаагч нар хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллах тул иргэд та бүхэн хөдөлгөөндөө анхаарал, болгоомжтой оролцоно уу.
 
 
Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ

Огноо:

,

Прокурорын байгууллага 2025 оны 5 дугаар сарын 05-наас 09-ний өдрийг хүртэл хугацаанд 239 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 97, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 55, Өмчлөх эрхийн эсрэг 51, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Эдийн засгийн гэмт хэрэг  6, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 5, Авлигын гэмт хэрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Нийтийн албаны ашиг сонирхлыг эсрэг 3, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 3, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт тус бүр 1 байна.

 

 

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал

  • Иргэн Ж.Г нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэр бүхий албан тушаалтантай үгсэн хуйвалдаж өөрийн шууд хяналтад үйл ажиллагаа явуулдаг компаниараа дамжуулан “Улаанбаатар төмөр замаар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх” хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компанийн орлого болох 600 мянган ам долларын хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор гадаад улсад өөрийн үүсгэн байгуулсан компанийн дансанд шилжүүлж, улмаар Улаанбаатар хотод үйлчилгээний зориулалттай объект болон газар худалдан авч мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-уул, Сонгинохойрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Иргэн Г.Э нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 518 сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51,8 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  •  Иргэн Б.Б нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 554 сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 55.4 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  •  Иргэн П.М нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 524  сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 52.4 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  •  “С” ХХК-ийн удирдах албан тушаалтан их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 518 сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51.8 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд
  •  Иргэн Э.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын I жагсаалтад багтсан, мансууруулах эмийн найрлагатай 40 ширхэг “Морфин” тариаг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан, уг гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1,2,3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлжээ.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ Пүрэв гарагт дулааны шугам сүлжээний засвар эхэлнэ

Огноо:

,

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт Улаанбаатар хотын орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагуудын халаалт зогсож, УБДС ТӨХК нь 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор зуны их засварын ажлаа эхлүүлнэ.

Тус их засварын ажлын хүрээнд энэ сарын 15-наас 29-ний өдрүүдэд хийгдэх засварын хуваарийг хүргэж байна.


Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 13-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох