Цаг үе
Нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлтийг өнөөдрөөс эхлэн баталгаажуулна

Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 750.661 хүүхэд суралцана. 12 дугаар ангийг 33 мянган хүүхэд төгсөж байгаа бол 1 дүгээр ангид 78 мянган сурагч элсэж байна.
Нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг цахимаар зохион байгуулах юм. 6 настай хүүхдүүдийн урьдчилсан хуваарилалт сургууль бүрд хийгдсэн бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид өнөөдрөөс эхлэн 25-ны өдрийг хүртэл И Монголиа цахим системээр нэвтэрч баталгаажуулах юм. Энэ сарын 26-30-ны өдрүүдэд таны хүүхэд аль сургуулийн аль анги, бүлэгт хуваарилагдсаныг таны утсанд мессеж илгээн мэдэгдэх юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд ажиллаж байна. Ажлын хэсэг хамран сургах тойргийн дагуу хуваарилалт хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, зөвлөн туслах юм. Ингэхдээ иргэд хүүхдээ хамруулахаар хамгийн ихээр ханддаг 17 сургууль, 15 цэцэрлэг, төрийн өмчийн 6 их сургуулийн үйл ажиллагааг онцгойлон анхаарах юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Цаг үе
“Узбекистаны худалдааны төв” нээлтээ хийж, бизнес эрхлэгчдийн харилцааг дэмжих боломж бүрдлээ
Форумд Монгол Улсын Шадар сайд, Монгол-Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Узбекистаны Шадар сайд Жамшид Ходжаев, Уул уурхай, геологийн сайд Б.Исламов, Худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын орлогч сайд И.Касимов нарын албаны төлөөлөгч оролцлоо.
С.Амарсайхан “Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж бүрдсэн тухай онцлон тэмдэглэж, “Монгол, Узбекистаны худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, тээвэр ложистик, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа бодит ажил хэрэг болон эрчимжиж байна” хэмээн мэдэгдэв.

Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын үр дүнд хоёр орны худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх зорилт тавьж, Улаанбаатар болон Ташкент хотод худалдааны төв байгуулахаар тохиролцсон нь стратегийн чухал алхам болсныг дурдав.
Форумын үеэр хоёр тал Ташкент-Бишкек-Өрөмч-Улаанбаатар чиглэлийн авто коридорыг ашиглах, Улаанбаатар-Ташкент хооронд шууд нислэг нээх, Узбекистанаас хүнсний ногоо, жимс жимсгэнэ импортлох, Монголоос мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир экспортлох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо. Мөн Улаанбаатар хотноо “Узбекистаны худалдааны төв”-ийг ёслол төгөлдөр нээж, бизнес эрхлэгчдийн шууд харилцааг дэмжих шинэ боломж бүрдэв.
Монголд одоогийн байдлаар Узбекистаны хөрөнгө оруулалттай 24 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид энэ тоо өсөн нэмэгдэх төлөвтэй байна. Форумын төгсгөлд талууд 2024-2026 оны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбар дахь хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдал, тээвэр ложистикийн саад бэрхшээлийг хамтран шийдвэрлэхээр санал нэгдлээ.




Цаг үе
ТЦА: Зам дээр дрифт хийсэн жолоочийн эрхийг гурван сараар хассан
Энэ оны 06 дугаар 22-ны өдрийн 5 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр сургуулийн уулзварт Toyota Chaser маркийн тээврийн хэрэгслийг 21 настай, эрэгтэй Т нь жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.8.а дахь заалтыг зөрчсөн нь цахим орчинд нийтлэгдсэн.
Бичлэг болон бусад баримтаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30-т заасны дагуу 50 нэгж (50,000 төгрөг)-ээр бэлэн бус торгууль оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан.
Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.
Цаг үе
Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгджээ
-
Цаг үе2023/09/26
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2022/10/14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Ларс Клингбайлтэй уулзав...
-
Урлаг спорт2024/07/03
“Парис-2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдаас 9 нь Олимпын ...
-
Цаг үе2021/06/24
Өнөөдөр Улаанбаатар хотод ажиллах дархлаажуулалтын цэгүүд